Говь-Алтай аймаг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Есөнбулаг сумандаа мал угаалга, ариутгалын ДУК машин авлаа. Дизель хөдөлгүүртэй, 5 тн шингэний багтаамжтай, тусгай зориулалтын шүршигч хоолой, мананцар үүсгэгчтэй энэ машин уусмал бодисоор гадаргуу дээр тогтсон бүхий л халдвар үүсгэгч нян, вирүсийг бүрэн устгадаг юм байна.
ДУК ариутгалын машиныг дараах зориулалтаар ашиглах боломжтой. Үүнд:
- Нийтийн эзэмшлийн зам, гүүр, талбай, хүүхдийн тоглоомын талбай, тоглоомын хэрэглэл, мод бут, сөөг, хашлага угаах, услах, шүрших, ариутгах
- Мал амьтны халдварт, гоц халдварт өвчин гарсан тохиолдолд малын хашаа, хороо, саравч, уяа, хэвтэр, бууц болон голомтод ариутгал хийх
- Машин, техник хэрэгслийг угаах, халдваргүйжүүлэлт хийх
- Ус, уусмал зөөвөрлөх, тээвэрлэх, ус, уусмалыг нэгээс нөгөөд юүлэх, сав, торх дүүргэж цэвэрлэх


