horoscope
horoscope
horoscope
userН. Сэнсана

Physical: Asia шоуны оролцогч Эдди Уильямс “Авьяаслаг австраличууд” шоунд дуулж байжээ

post-img

“Physical Asia” шоуны оролцогч Эдди Уильямс фитнессээр хичээллэж эхлэхээсээ өмнө хуриман дээр дуулж, мөнгө олдог байжээ. Булчинлаг биеэр нь хүмүүс түүнийг хүндийг өргөлтийн тамирчин гэж л боддог болохоос хэр баргийн хүн түүнийг шаггүй сайн дуучин гэж төсөөлөх ч үгүй биз ээ.

Эдди Уильямс 2017, 2018 онд 2 жил дараалан, Австралийн хамгийн хүчирхэг хүнээр тодорсон нь түүний гаргасан хамгийн гайхалтай амжилт юм. “Physical Asia” шоунд оролцсоныхоо дараа нэр алдар нь бүр ч өссөн австрали тамирчин өчигдөр Монголд ирсэн билээ.

Эдди 2019 онд “Авьяаслаг австраличууд” шоунд оролцож байв. Тэр уг шоунд хүнд зүйл өргөх чадвараараа биш, харин дуулах авьяасаараа хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргажээ. Мөн тэрээр 2020 онд “Авьяаслаг америкчууд” шоунд оролцохдоо ч бас дуу дуулан, үзэгчдийг гайхашруулж байжээ.

Түүний дуулж байсан бичлэгийг та бүхэн “Youtube”-ээс үзэх боломжтой.

https://www.facebook.com/reel/1550383069632143
0/1000