УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:
- Гэр бүлийн тухай хууль хэлэлцэх эсэхийг шийднэ. Тодруулбал гэр бүлийн тухай хуулийг өчигдөр чуулганаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд өнөөдөр хэлэлцэх эсэхийг дэмжих санал хураалт явагдах юм.
- Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд



