horoscope
horoscope
horoscope
userМ.Тэнүүн
post
Парламент

ЭЗБХ-ноос зохион байгуулсан нэр дэвшигчийн томилгооны сонсгол өндөрлөлөө

Эдийн засгийн байнгын хорооноос (2025.01.14) зохион байгуулж буй нэр дэвшигчийн томилгооны өнөөдрийн сонсголын төгсгөлд Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй 6 нэр дэвшигчийн талаарх мэдээлэлтэй танилцаж, хэлэлцсэн юм. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд И.Батхүү, Т.Гарамжүгдэр, А.Даваасүрэн, Г.Золбоо, Д.Мягмарцэрэн, Д.Цолмон нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос нэрийг дэвшүүлсэн юм. Эхлээд нэр дэвшигч Төмөрбаатарын […]

post
Засгийн газар

Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болголоо

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, засаг дарга нар оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны үеэр Бүсийн зөвлөлүүдийг байгуулах, ажиллах журам, зохион байгуулалтын асуудлыг танилцуулж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд, бүсийн хөгжлийн чуулганыг энэ оны гуравдугаар сараас өмнө зохион байгуулах, 2040 он […]

post
Спорт

Монголын Хөлбөмбөгийн холбооноос МЭДЭГДЭЛ гаргалаа

Сүүлийн үед Монголын Хөлбөмбөгийн Холбооны үйл ажиллагааг шүүмжилсэн мэдээллүүд, санаатайгаар мушгин гуйвуулсан, илтэд гүтгэсэн, ташаа мэдээллүүд эрчимжиж эхэллээ. Энэхүү мэдээллүүдийг Монголын Хөлбөмбөгийн холбооны Техникийн хэлтэст ажиллаж байгаа болон ажиллаж байсан нэр бүхий хүмүүс болон, спортын хөтлөгч, тайлбарлагч Б.Батзаяа нар нь энэхүү үймээнийг зориуд гаргаж, зохион байгуулж байгаад харамсч байна. Үүний нэгэн жишээ бол “Монголын Хөлбөмбөгийн […]

post
Парламент

ЭЗБХ: Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.01.13) хуралдаан гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр, 13 цаг 13 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд […]

post
Боловсрол

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн өнөөдөр анхны хуралдаанаа хийж, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, 2025 оны жилийн орлого, зарлагын төсвийн хуваарийг хэлэлцэн, санал, дүгнэлт өглөө. Ажил олгогч, мэргэжлийн холбоод, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, сургалтад төр, хувийн хэвшлийн оролцоог хангах чиг үүрэгтэйгээр Мэргэжлийн болон техникийн […]

post
Парламент

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын хүрээнд гурван дэд хэлэлцүүлэг зохион байгуулна

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Баярбаатар, М.Ганхүлэг, Б.Уянга нар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, Ерөнхий хяналтын сонсголын хүрээнд гурван дэд хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн лхагва гарагт зохион байгуулна гэлээ. Тодруулбал, энэ долоо хоногийн лхагва гарагт буюу 01 дүгээр сарын 15-ны өдөр “Агаарын […]

post
Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-д төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 оны нэгдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болох бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Турк Улсад 20 жилийн дараа хэрэгжүүлж буй […]

post
Спорт

“Харбин 2025” Азийн өвлийн наадмын баг тамирчид бэлтгэлээ хангаж байна

БНХАУ-ын Харбин хотноо удахгүй нээлтээ хийх IX Азийн өвлийн наадамд Монгол улсаас цана, тэшүүр, биатлон болон кёрлингийн спортын төрөлд нийт 36 тамирчин оролцох билээ. Үүнээс кёрлингийн спортын холимог багийн төрөлд тамирчин С.Баяр, Г.Энхзаяа нар анх удаа багаа төлөөлөхөөр бэлтгэлээ базааж байна. Өнөөдөр Монголын кёрлингийн холбооны баг тамирчдын бэлтгэл сургуулилттай МҮОХ-ноос танилцав. Шинэ тутам хөгжиж буй […]

post
Боловсрол

Турк Улсын Засгийн газрын 2025-2026 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Хамрах түвшин:  Мэргэжлийн зэрэг, бакалавр, магистр, доктор Тэтгэлэгт багтах зүйлс: 1. Сургалтын төлбөр 2. Сургалтын байр, анги танхим, тоног төхөөрөмж 3. Дотуур байр 4. Сар бүрийн стипенд 5. Эрүүл мэндийн даатгал 6. Турк хэлний бэлтгэл хөтөлбөр Бүртгэлийн хугацаа: 2025 оны 01 дүгээр сарын 10-наас 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Тэтгэлэгт бүртгүүлэх холбоос: https://tbbs.turkiyeburslari.gov.tr/ Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй […]

post
Баримт тайлбар

Цахим орчинд ёс бус үг, хэллэг хэлсэн иргэнд 30 хоног баривчлах шийтгэл оногдууллаа

Өнгөрөгч 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн “Б” нь “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж илтэд олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явууллаа. […]

post
Парламент

П.Очирбат: Үндсэн хуулиараа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох маш өргөн хүрээтэй том зорилтыг дэвшүүлсэн

Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 33 жилийн ой мөдхөн тохиох гэж байгаа энэ үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбаттай уулзаж, зарим  зүйлийг асууж тодрууллаа. ———————————————————- -Монгол Улс  өнгөрсөн 100 жилийн хугацаанд Үндсэн хуулиа 1924, 1940, 1960, 1992 онуудад дөрвөн удаа баталсан байдаг. Эдгээр Үндсэн хуулиудын түүхэн ач холбогдлын талаар яриагаа эхэлмээр санагдлаа. -Монгол Улс […]

post
Спорт

ТАНИЛЦ: 2025 онд болох спортын томоохон тэмцээнүүд

2025 он бол “Милан-Кортина 2026″ өвлийн олимпын XXV наадам,”АНУ-Канад-Мексик 2026” хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээний өмнөх жил гэдгээрээ онцлог. Тэгэхээр шинээр айлчилсан 2025 оны хамгийн том спортын тэмцээн нь зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 13-нд болох ФИФА-гийн Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Дэлхийн тив, бүс бүрээс шалгарсан хөлбөмбөгийн 32 шилдэг баг АНУ-ын […]

post
Парламент

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих” EPC-04 багц ажлын нэмэлт санхүүжилт, “Орано Майнинг САС” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл зэргийг зөвшилцөх саналыг УИХ-д хүргүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.01.08) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багц ажлын нэмэлт санхүүжилт, “Орано Майнинг САС” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл зэргийг зөвшилцөх саналыг хүргүүлэв. Сүүлийн жилүүдэд үүссэн эдийн засгийн хямрал, бараа материал, техник тоног төхөөрөмжийн үнийн өсөлт, технологийн лиценз эзэмшигчдийн зүгээс тавьсан нэмэлт шаардлагуудтай холбоотойгоор “Газрын тос […]

post
Нийслэл

Таван шарын нүхэн гарцын гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлыг ирэх хавар бүрэн дуусгана

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд Улаанбаатар хотын нийт дөрвөн байршилд төмөр замын доогуур авто замын нүхэн гарц барих ажлыг хийж гүйцэтгэж байна. Мөн төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцох гармаар жолооч нар хурд хэтрүүлэн галт тэрэгний урдуур дайрах, гармын хаалт дотор зогсох, хаалт, байгууламж мөргөж гэмтээх зэрэг зөрчил багагүй гардгаас үүдэж Төмөр зам […]

post
Парламент

АБГББХ: БНПУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Оюундарийг томилох саналыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.01.08/ хуралдаан 13 цаг 30 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэнЭлчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх […]

post
Парламент

Үндэсний чуулганаар Ахмад настны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах асуудлыг хэлэлцэж байна

Улсын Их Хурал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй Ахмадын үндэсний чуулганд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, түүнд тусгагдсан гол асуудлуудын талаар танилцууллаа. Хуулийг Улсын Их Хурлаас 2024 оны зургадугаар сарын 05-нд баталж, энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж байгааг […]

post
Засгийн газар

“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, Засгийн газрын гишүүдийн саналыг авч, нэн яаралтай Засгийн […]

post
Засгийн газар

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасны дагуу уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит […]

post
Шүүх

П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах захирамжийг хүчингүй болголоо

Нийслэлийн Прокурорын газраас Прокурорын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.6 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад заасныг удирдлага болгон сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЗ/101, 2024/ШЗ/100 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай саналыг […]

post
Парламент

Ахмадын үндэсний чуулган чуулж байна

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Ахмадын үндэсний чуулган өнөөдөр (2024.01.08) Төрийн ордонд эхэллээ. Улсын Их Хурал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганд 900 орчим ахмад настан оролцож буй юм. Ахмадын үндэсний чуулганыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ. Тэрбээр, ахмад настны нийгмийн асуудлыг өнөөгийн нөхцөл […]

post
Парламент

ЭЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.01.07) хуралдаан 14 цаг 53 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар төслүүдийг […]

post
Яамд

Гадаад харилцааны яамны цахим хуудас шинэчлэгдлээ

Монгол Улсын Засгийн газраас иргэдэд шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг нэг дороос авах боломжтой болгох, хэрэгжүүлж буй бодлого шийдвэртэй танилцах, Засгийн газар, иргэд хоорондын эргэх холбоог сайжруулах зорилгоор төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас (www.gov.mn)-ыг ашиглалтад оруулсан юм. Үүнтэй холбогдуулан ГХЯ-тай холбоотой мэдээ, мэдээллийг цаашид дээрх цахим хуудаснаас авах боломжтой боллоо.

post
Яамд

Дархан мах комбинатын ахмад ажилтнуудад төрийн одон, медаль гардууллаа

Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрүүдийн нэг Дархан мах комбинатын ахмад ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одонгоор шагнасныг  ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гардууллаа. 1974 онд байгуулагдсан тус үйлдвэр 2024 оны зургаадугаар сард тус үйлдвэрийн түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэсэн. Ойн хүрээнд болон мах боловсруулах үйлдвэрт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбартаа амжилт гарган, эх орныхоо хөгжил […]

post
Парламент

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталж, хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.07/ хуралдаан 10 цаг 28 минутад гишүүдийн ирц 52 хувьд хүрснээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.  Тус Байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 25-ны […]

post
Нийгэм

Онцгой байдлын байгууллагын 2024 оны онцлох үйл явдлууд…

Онцгой байдлын байгууллагаас өнгөрөгч 2024 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, зохион байгуулсан томоохон үйл ажиллагаа, алба хаагчдын ололт, амжилтуудыг тоймлон хүргэж байна. ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД 7890 ХҮНИЙ АМЬ НАС, 360 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭД ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛЛАА Улсын хэмжээнд 2024 онд нийт 4905 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдож  бүртгэгдэж,  Онцгой байдлын байгууллагын алба […]

post
Парламент

Г.Жадамбаа: Халуун, ажил хэрэгч мэтгэлцээн өрнөсөөр, урагшилсаар байгаад шинэ Үндсэн хуулиа эх барьж авч чадсан

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ хүрээнд анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан 430 депутаттай Ардын Их Хуралд сонгогдон ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг барилцсан эрхмүүдийн талаарх “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номд нийтэлсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна. Т.Галсан:76 хоног хэлэлцсэний эцэст 70 зүйлтэй шинэ Үндсэн хууль баталсан түүхтэй […]

post
Нийслэл

Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулган шинээр барих ажлыг эхлүүлнэ

Энэ сарын 10-наас долоодугаар сарын 10-ны өдөр хүртэл Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг бүрэн хааж, буулган шинэ гүүр барина. Үүнээс өмнө бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийсэн юм. Зайсангийн төмөрбетон гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлын талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “2022 […]

post
Орон нутаг

Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 40 гаруй хувьд их эрсдэлтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж гаргадаг зудын эрсдэлийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар үнэлэхэд нийт нутгийн 40 гаруй хувьд их, 20 орчим хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 20 орчим хувьд эрсдэлгүй гарсан байна.  Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, […]

post
Засгийн газар

Туулын хурдны замын барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 2-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай Ерөнхий сайдын албан даалгавар гаргалаа 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг […]

post
Нийгэм

Баяр, амралтын өдрүүдэд 27 удаагийн дуудлагаар ажиллаж, 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа. Энэ хугацаанд  төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын хэмжээнд давхардсан тоогоор 1463 алба хаагч, 672 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн юм. Алба […]

post
Нийслэл

Халиа тошин үүссэн гурван байршлаас 10 мянган шоо метр мөс гарган далан босгож, 3 км орчим суваг татлаа

Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс өнөөдрийн байдлаар халиа тошин үүссэн гурван байршилд шуурхай бригад ажиллаж, байнгын ундаргатай булаг, хөрсний ус ихээр гарсан 11 байршилд байнгын үзлэг шалгалт хийж, мөсний түвшин тогтоох хэмжээ авч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан Чингэлтэй дүүргийн 12 дугаар […]