horoscope
horoscope
horoscope

Нийслэл

post

Нийслэл хотын 387 жилийн ойд зориулан Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 387 жилийн ойг тохиолдуулан Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. Ёслолд нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцож, нийслэл хотын түүх, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийн дурсгалыг хүндэтгэв. Улаанбаатар хотын түүх 1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээн Занабазарыг Монголын шашны тэргүүнээр өргөмжилж, өргөө байгуулснаас эхтэй гэж үздэг. […]

post

Ч:7А, М:3А чиглэлийн автобусны маршрутыг өөрчилжээ

Нийтийн тээврийн бодлогын газар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны Ч:7А, М:3А чиглэлийн маршрутыг өөрчилжээ.

post
Нийслэл

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөв

Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгуулжээ. Уг тэмцээнийг 2019 оноос хойш тогтмол зохион байгуулж байгаа юм байна. Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээний есөн байгууллагын 10 багийн 70 гаруй жолооч өрсөлдөв. Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харилцаа хандлага, ёс зүйн зөрчилгүй жолооч нарыг шалгаруулж оролцуулдаг “Уран […]

post
Нийслэл

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбоотой хуучин Эмээлтийн пост байсан газарт нүхэн гарц хийж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. 2027 онд Налайхын постыг Төв аймгийн нутаг дэвсгэрт, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй болно. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын […]

post
Нийслэл

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн замыг 3-р сард угсарч эхэлнэ

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” нэвтрүүлэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва CОP17 бага хурлын үеэр BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар “Sky […]

post
Нийслэл

Яармагийн авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн автобус зорчуулж эхэллээ

Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын өргөн чөлөөний авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн автобус зорчуулж эхэллээ. Иймд тус өргөн чөлөөний нэгдүгээр эгнээгээр бусад тээврийн хэрэгслийн жолооч нар зорчихгүй байхыг сануулж байна. Нийслэлийн Засаг даргын 2026 оны есдүгээр сарын 30-ний өдрийн А/1338 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам тээврийн ослыг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан […]

post
Нийслэл

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар Хүүхдийн эмнэлэг болгохоор өөрчилж байгаа барилгын засвар, шинэчлэлийн явцыг шалгалаа. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг 2008 оноос хойш менежментийн гэрээгээр ажиллуулж байсан бөгөөд өнгөрөгч онд нийслэлийн Өмч хувьчлах комисс менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг […]

post
Нийслэл

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өнөөдөр /2026.10.11/ нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын […]

post
Нийслэл

“Sprint-Ub startup town” стартапын хурдасгуур хөтөлбөрт урьж байна

Нийслэлийн Бизнес, инновацын газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам (MSS), Стартап, энтрепренершип хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран “SPRINT – UB STARTUP TOWN” стартапын хурдасгуур хөтөлбөрийг 2026 оны 10 дугаар сарын 18-наас 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд зохион байгуулна. Тус хөтөлбөр нь гарааны бизнес эрхлэгчдийн бизнесийн загвар, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, БНСУ-ын мэргэжлийн […]

post
Нийслэл

Старт-ап хөгжүүлэх хакатон (ideathon) тэмцээний бүртгэл эхэллээ

Нийслэлийн Бизнес, инновацын газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам (MSS), Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран хэрэгжүүлж буй гарааны бизнесээ дараагийн шатанд гаргах, санаагаа бодит ажил хэрэг болгох хүсэлтэй залуус, бизнес эрхлэгчдэд зориулсан “SPARK UB STARTUP TOWN” 2 өдрийн ХАКАТОН (Ideathon) хөтөлбөрт урьж байна! Хэзээ: 2026 оны 10 сарын 17–18 […]