horoscope
horoscope
horoscope

Засгийн газар

post

Халхгол сумын засаг даргыг сольжээ

Дорнод аймгийн засаг дарга Ш.Ёл 2026.10.26-нд захирамж гаргаж, Халхгол сумын засаг даргыг сольжээ. Түүний 2026 оны Б/23 дугаар захирамжаар тус сумын засаг дарга Э.Мөнхчимэгийг ажлаас нь чөлөөлөн, Пүрэвсүрэнгийн Итгэлтөгсийг томиллоо. Тэрээр тус сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан аж. Энэ халаа сэлгээ Нөмрөгийн түймэртэй холбоогүй аж. Учир нь Халхгол сумын засаг дарга асан Э.Мөнхчимэг түймэр дэгдэх […]

post

Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгыг ажлаас нь чөлөөллөө

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр болон холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай өнөөдөр Засгийн газрын гишүүд хуралдаанаараа ярилцжээ. Сангийн сайд З.Мэндсайхан 2 хоногийн өмнө Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгыг ажлаас нь чөлөөлсөн байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн харин ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэнд сануулах арга хэмжээ авчээ. ХХЕГ-ын дарга […]

post
Засгийн газар

Төрийн үйлчилгээний ажилчдын цалинг ингэж нэмнэ

Засгийн газар өнөөдөр тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай 2 тогтоол баталлаа. 2026.01.01-нээс эрүүл мэндийн салбарын эмч, ажилтны үндсэн цалинг 30 хувиар, боловсролын салбарын багш, ажилтны үндсэн цалинг 50 хувиар, шинжлэх ухааны ажилтны үндсэн цалинг 15 хувиар нэмсэн.  Энэ онд цалинг нь нэмээгүй соёл, спорт, цаг уур, […]

post
Засгийн газар

Годронгоос болж устгасан ямааны нөхөн төлбөрт 5.3 тэрбумыг олгохоор шийдвэрлэв

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа ямааны годрон өвчний талаар хэлэлцэж, зориуд устгасан ямааны нөхөн төлбөрт зориулж, 5.3 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэв. Үүнд: Нийт 58 малчин өрхийн 26.840 ямааны нөхөн төлбөрт энэ мөнгийг олгох юм байна.

post
Засгийн газар

Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээний талаар ЗГ хэлэлцэнэ

Засгийн газар өнөөдөр 08:00 цагаас ээлжит хурлаа хийж, 20 асуудал хэлэлцэж байна. Үүнд:

post
Засгийн газар

“Оюутолгой”-н ногдол ашгийг зарцуулах саналаа ЗГ буцаан татав

Засгийн газар өнөөдөр (2026.10.23)-нд ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо. Засгийн газраас Оюутолгой төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг 7 жил тутам хянах эрхийн […]

post
Засгийн газар

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Нийтийн зориулалттай орон сууцын барилгад сууц, талбай захиалагчийн өмчлөх эрхээ ирээдүйд шилжүүлэн авах шаардах эрхийг бүртгэлийн шатанд хамгаалах зорилгоор Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөл батлагдсанаар барьж дуусаагүй барилгад сууц, талбай захиалахдаа тухайн барилга зөвшөөрөлтэй эсэх, давхар захиалгатай эсэх зэрэг суурь мэдээлэлтэй […]

post
Засгийн газар

Г.Тэмүүлэн: Мөрийтэй тоглоомтой холбоотой 1221 линк, домэйн хаяг устгаад байна

“Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нөхцөл байдал, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд  Г.Тэмүүлэн өнөөдөр ЗГ-т танилцууллаа.  Улсын Их Хурлаас 2025 оны тавдугаар сард баталсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглож, Эрүүгийн […]

post
Засгийн газар

Н.Учрал: Түймрээс учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түймрийн голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.  Түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тогтоож, үнэлгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, түймрийн шалтгаан, нөхцөлийг шалгаж, гэм буруутай […]

post
Засгийн газар

Э.Бат-Амгалан: “Солонго 1, 2”-ын 1 ам метр талбай 4 сая 428 мянга байсныг 3.9 сая болгосон

Сэлбэ, Шархад, Солонго 1, Солонго 2 хороололд тун удахгүй 3572 айлын орон сууц ашиглалтад орох гэж байна. Төрийн өмчийн эдгээр хорооллын байрыг хэнд ямар журмаар олгохыг өнөөдөр Засгийн газар хэлэлцжээ. ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан: -Гэр хорооллын янданг бууруулахаар Засгийн газар “100 мянган орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Үүнийг өнөөдөр ЗГ-аар хэлэлцүүлж, дэмжүүллээ. Энэ хөтөлбөр 2026-2030 оны […]