horoscope
horoscope
horoscope

Гадаад харилцаа

post

Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг монгол, солонгос хэлээр өгөх боломж бүрдлээ

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газартай 2026 оны 7 дугаар сард “Жолоодох эрхийн дүрмийн шалгалтад хэлний дэмжлэг үзүүлэх тухай харилцан тохиролцоо”-г байгуулжээ. Энэ хүрээнд өчигдөр /2026.10.29/ жолоодох эрхийн дүрмийн шалгалтын цахим программ хангамжийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх арга хэмжээ зохион байгууллаа. Үүнд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Д.Дашням, БНСУ-аас […]

post

Йеллоустоун паркийг нөхөн сэргээсэн туршлагаас Нөмрөгт ашиглах боломжийг судлаачидтай ярилцана

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 79.8 хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тогтоохоор сумын pасаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас орон нутгийн байгаль орчны болон хууль сахиулах байгууллагуудад […]

post
Гадаад харилцаа

Өмнөд Солонгост 1358 монгол оюутан хууль бусаар оршин сууж байна

БНСУ-ын их сургууль, коллежид суралцахаар төлөвлөж буй сурагч, тэдний эцэг эхчүүдэд зориулан Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам зөвлөмж гаргалаа. Тус улсад суралцах шийдвэр гаргахдаа сургуулийн мэдээлллийг нягталж, санхүүгийн боломждоо тааруулан сонгох хэрэгтэй аж. Үүнээс гадна солонгос хэлээ сайтар сурч, виз, оршин суух эрхтэй холбоотой хууль, журмыг сайтар судалж, урьдчилан бэлтгэхийг ЭСЯ зөвлөв. Монгол Улсаас […]

post
Гадаад харилцаа

Италид гарсан мөргөлдөөний улмаас тус улсад суугаа Элчин сайдын яамнаас сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Итали Улсын Милан, Болонья, Турин, Ром, Наполи, Флоренц, Женова зэрэг хотуудад 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр түлш шатахуун, хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлт, татварын дарамт зэрэг амьжиргааны өртөг нэмэгдэж байгааг эсэргүүцсэн жагсаал, цуглаан зохион байгуулагдаж, мөн үеэр зарим газруудад эмх замбараагүй байдал үүссэний улмаас иргэд болон хууль сахиулах байгууллагын ажилтнууд хооронд мөргөлдөөн […]

post
Гадаад харилцаа

Франц улсад оршин суугаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ

Бүгд Найрамдах Франц Улсад 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр амьжиргааны өртгийн өсөлт, нийгэм, эдийн засгийн асуудлыг эсэргүүцсэн өргөн хэмжээний жагсаал, цуглаан болж, Парис, Марсель, Лион, Бордо, Лимож зэрэг хотод нийтийн эмх замбараагүй байдал, хүчирхийлэл, галдан шатаах, дээрэм тонуулын хэрэг гарсан байна. Франц Улсын Дотоод хэргийн байгууллагын мэдээлснээр жагсаалын үеэр 2,000 гаруй хүнийг баривчилж, […]

post
Гадаад харилцаа

Эг голд дээр УЦС барих нь байгальд хөнөөлгүйг Оросын судлаачид хүлээн зөвшөөрлөө

Эг гол дээр УЦС барих Монгол Улсын Засгийн газрын ТЭЗҮ-г судалсан Орос, Монголын эрдэмтдийн баг нэгдсэн дүгнэлтээ гаргажээ. Манай улсын төлөвлөгөөг ОХУ-ын судлаачид “Байгаль орчинд хөнөөлгүй” хэмээн хүлээн зөвшөөрч, зарчмын хувьд дэмжсэн байна. Энэ тухай протоколд 2 улсын судалгааны баг гарын үсэг зурлаа. Одоо тус баг тайлангаа ОХУ-ын ШУА-д 2026.11.18-нд хүлээлгэн өгөх юм. Үүний дараа […]

post
Гадаад харилцаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив. Талууд Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, ирэх онд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэв. […]

post
Гадаад харилцаа

Ерөнхий сайд Н.Учрал анх удаа гадаадад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал 9 дүгээр сарын 27-30-нд Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын гадаад улсад хийж буй албан ёсны анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын “хүн төвтэй”  харилцаа, […]

post
Гадаад харилцаа

Инчонд манай улс консулын салбар байгуулахаар болжээ

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулахаар өнөөдөр ЗГ шийдвэрлэлээ. БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан 2025.12.31-ний мэдээллээр Монгол Улсын 60 мянган иргэн тус улсад оршин сууж байна. Өнгөрсөн жил давхардсан тоогоор 161.755 монгол иргэн БНСУ-д зорчжээ. Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулснаар консулын үйлчилгээг монголчууддаа […]

post
Гадаад харилцаа

АХУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик манай улсад ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик өнөөдөр манай улсад ирлээ. Тэр Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 9 дүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм. С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. […]