Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто замын төлбөрийг багасгах ажлын хэсэг байгуулжээ
Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 473 км автозамыг “Тахилт хайрхан транс” гэх монгол эзэнтэй, хятад гүйцэтгэх захиралтай компани концессын гэрээгээр тавьсан юм. Замыг 2020 оны 4 сараас тавьж эхлээд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2025.05.09-нд нээжээ. Концессын гэрээний дагуу “Тахилт хайрхан транс” ХХК уг замыг ашиглалтад оруулсны дараа 27 жил эзэмшиж, ашиглалтын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, засаж арчилна. […]












