Монгол орны хил орчмын бүсэд 2025 онд 34 мянга гаруй газар хөдлөлтийг бүртгэжээ. Үүний 16 мянга гаруй нь Монголын нутаг дэвсгэрт, харин 593 нь Улаанбаатар хотод гэдгийг ШУА-ийн Одон орон, геофизикийн үндэсний хүрээлэнгээс мэдээллээ. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогдох Хөвсгөл аймагт 2026 он гарсаар 3.5-4.5 магнитудын газар хөдлөлт тус бүр 1 болжээ. Энэ мэтчилэн 2026 он гарсаар Хөвсгөл аймагт нийт 105 удаагийн газар хөдлөлт бүртгэжээ. Хамгийн сүүлд 1-р сарын 25-нд Хөвсгөл аймгийн Ханх сумаас 31 км-т баруун урд зүгт 3.5 магнитудын газар хөдөлжээ. 2021 онд Хөвсгөл аймагт 6.7 магнитудын газар хөдлөлт болж байсан, үүнээс хойш газар хөдлөлтийн давтамж үргэлжилж байгааг гэж судлаачид үздэг байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe


