horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

А.Итгэлт: Өндөр настны хувийн мэдээллийг  ашиглаж, интернет банкаар нь тэтгэврийн зээл авч хохироосон

post-img

Аливаа баяр ёслолтой холбоотойгоор залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж буй. Тэгвэл сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд залилах гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн А.Итгэлттэй ярилцлаа.

Залилах гэмт хэргийг гаралт ямар түвшинд байна вэ. Өссөн үү , буурсан уу?

2025 онд  16,906 гэмт хэрэг цагдаагийн байгууллага бүртгэсэн. Үүний 12,230 нь цахим орчинд үйлдэгдсэн. Залилах гэмт хэргийн үйлдлийн аргыг сүүлийн 3 жилээр авч үзвэл онлайн бараа захиалга авах нэрийдлээр залилах нь элбэг болсон. Мөн телеграмм, платформ ашиглаж залилах нь түгээмэл.

-Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан хүмүүсийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлаж залилах тохиолдол гарч байна уу?

-“Цагаан сарын бэлгийн багц зарна”. “Ууц, өвчүү утна, чанана”. “Зээл олгоно” гэх мэтээр иргэдийн залилж байна.Сар шинийн баяр болохыг угтаж  энэ төрлийн зарууд идэвхждэг. Өнгөрсөн жилүүдэд ууц, өвчүү чанах нэрийдлээр олон хүнээс ууц, өвчүү авч залилсан тохиолдлууд бий. Сүүлийн үед залилагчид ахмадуудыг онилж байна. Тухайлбал, Фэйсбүүкээр “80 сая төгрөг хүртэлх хэмжээний зээл олгоно”  гэх байршуулсан зараар холбогдсон ахмад настанд таны зээлийн эрхийг судлах шаардлагтай байна гэж итгүүлэн хувийн мэдээллийг нь авч  данс нь дахь мөнгийг татаж, интернет банкаар нь нэвтэрч тэтгэврийн зээл хүртэл авсан тохиолдол гарсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, үйлдсэн этгээдийг олж тогтоохоор ажиллаж байна. Иймд аливаа даалгавар биелүүлэх болон мөнгө зээлүүлэх зард огт итгэж болохгүй. Залилдаг этгээдүүд ихэвчлэн гэртээ хүүхдээ асардаг аав, ээжүүд болон ахмадуудын группт зараа түгээмэл байршуулдаг.

-Олон нийтийн сүлжээнд байршсан зарын ард залилагч байгааг илтгэх нийтлэг шинжийг дурдвал…

Мэдээж тухайн аккаунт нь хуурамч буюу ихэвчлэн гадаад хүний зураг байршуулсан байдаг. Мөн олон улсын байгууллага юм гэж итгүүлдэг. Ямар ч тохиолдолд хэн нэгэнд хувийн мэдээллээ бүү өг. Залилагчид цаг үетэй нийцүүлэн залилах аргаа өөрчилж байдаг.

Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байж, сайтар нягтлах хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс сэрэмжлүүлж нөлөөлийн ажлыг түлхүү хийснээр иргэд нэг үеэ бодоход мэдлэгтэй болчихсон. Үндсэндээ залилангийн үйлдлийг мэддэг болсон. Тийм ч учраас залилагчдын арга нарийсч байна. 

0/1000