Ховд аймгийн Мөст сумын харьяат, хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын заан Цэдэвийн Мягмарсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан 1 дүгээр сарын 31-ний 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Уг барилдаанд зодоглох бөхчүүдийг 1 дүгээр сарын 29, 30-нд цахимаар бүртгэж буй аж.
Энэ барилдааны үеэр 1 супер азтан шалгаруулж, авто машинаар мялаах юм байна. Азтай 5 үзэгчийг 1 сая төгрөгөөр урамшуулна гэж Монголын үндэсний бөхийн холбоо мэдээллээ.


