horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Хогны мөнгийг 2 дахин нэмжээ

post-img

БОУАӨ-ийн болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан аргачлалаар хог хаягдлын төлбөрийг тогтоодог. Үүний дагуу 2022 оноос хойш Дархан-Уул аймгийн Дархан сумын “Хог тээвэр” ОНӨААТҮГ 1 айлаас 5000 төгрөгийн хураамж авч, 18 машинд хогийг нь ачин, хогны цэгт аваачиж устгаж байна. Дархан сумаас хоногт 120-180 тн хог гардаг аж.

1 кг, 1 тн хог тээвэрлэх зардал нэмэгдсэн тул айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг тээвэрлэх хураамжийг Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ 2025.12.15-нд нэмжээ. Тус сумын ИТХ уг тогтоолоо ХЗДХЯ-нд илгээж, үнэ тариф шинэчлэн тогтоосноо танилцуулсан байна. ХЗДХЯ уг тогтоолыг зөвшөөрч, 2026.01.20-нд бүртгэж авчээ. Одоо үүнийг Монгол Улсын хууль эрхзүйн хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлнэ. Тэр цагаас уг тогтоолыг дагаж мөрдөх юм.

Түүний дагуу 3-р сарын 1-нээс эхлэн, Дархан сумын гэр хорооллын айл өрхийн хогийг 10.000, орон сууцны айл өрхийн хогийг 15.000 төгрөг болгож нэмэх юм байна. Харин аж ахуйн нэгж, байгууллагуудын хогийг их, дунд, бага гэсэн хэмжээгээр тооцон 20.000-60.000 төгрөгийн хураамж авахаар тогтоожээ. Үүнд ачих, тээвэрлэх, хогийн цэгт буулгах, устгах зардал шингэжээ.

0/1000