Монголбанкны бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хуваарилалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгахаар Үндэсний аудитын газраас өнөөдөр /2026.01.29/ тус банканд шалгалт орлоо. Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд уг банкны удирдлагуудад шалгалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцуулан, аудитын явцад анхаарах шаардлагатай асуудлын талаарх мэдээллийг өгөв. лөө.
Аудитад Монголбанк, Мөнгөний бодлогын хороо, Хяналтын зөвлөл болон тус банкны үйл ажиллагаатай холбоотой бусад хамрагдагч нэгжүүдийг хамруулах юм байна. Улмаар Монголбанкны бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, хүний нөөц, Төрийн хэмнэлтийн тухай хуульд хамаарах үндсэн хөрөнгө, үйл ажиллагааны зардлын зарцуулалт, зээл олголт, мөнгөн тэмдэгт хэвлэлт, хяналтын үйл ажиллагааны баримт материалын хүрээнд аудитыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Уг шалгалтын тайланг 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Улсын Их Хурал, Монголбанк болон холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх юм.


