horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Богд уулын амьтдад өвс тавьж өгч байна

post-img

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Амьтны тухай хуульд заасны дагуу зэрлэг амьтны амьдрах орчныг сайжруулах, хамгаалах, тоо толгойг хамгаалах, идэш тэжээлийн хомсдолоос сэргийлэх зорилгоор Богдхан уулын амьтдад өвс, тэжээл, хужир тавьж өгөх цэгийг хөхтөн амьтны тархцын судалгаанд үндэслэн тогтоожээ. Энэ судалгаагаар 14 цэг тогтоож, 2025 оны 11 дүгээр сарын сүүлчээс эхлэн, 7 хоног бүр тухайн цэгүүдэд өвс, тэжээл тавьж байна.

Энэ оны 1 дүгээр сарын 26-нд Нүхтийн аманд 50 боодол өвс, Хүрхрээгийн аманд 2 хэсэг газар 40 боодол өвс, өнөөдөр /2026.01.29/ Манзуширын аманд 30 боодол өвс тавилаа. Нийт 120 боодол буюу 2,5 тн өвс амьтдад тавьж өгөөд байна.

0/1000