horoscope
horoscope
horoscope
userН. Сугар

Ж.Оджаргал: Баялгийн сан арвижиж байж иргэдэд очих уул уурхайн өгөөж нэмэгдэнэ

post-img

Засгийн газар “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос”, “Энержи ресурс”, “Ачит ихт” компанитай санамж бичигт гарын үсэг зурсантай холбогдуулан “MCS” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрээр “Төр дээрэмдэж байна гэх хэцүү. Ноднин жилээс ажлын хэсэг байгуулагдаад уул уурхайн компаниудтай олон удаагийн уулзалт хийсэн. Сүүлийн жилүүдэд уул уурхайг тойрсон улстөржилт хэрээс хэтэрлээ. Ард иргэд боломжийн амьдармаар байдаг. Энэ бүхэн хаанаас бий болохын гэхээр ахиу экспорт хийж байж түүнийг дагасан өгөөж нь улсад орж ирж цалин, тэтгэвэр, тэтгэмж ахиу ногдоно. Тэгэхээр уул уурхайг тойрсон хэрүүлийг цэглэе гэж бодсон. Тэр утгаараа бид манлайлж дэмжиж ажиллая гэж байгаа юм. Улстөржих тусам бүтээн байгуулалт, хийж бүтээх зүйлс хойшилж байна. Нөгөө талаасаа нийгмийн хариуцлагын хүрээнд бид хэлэлцээрийг дэмжиж байна. 

Үндсэн хуульд заасан байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард иргэдэд очих ёстой гэсэн үндсэн санааг дэмжиж байгаа. Засгийн газрын талаас өгөөжийг 60 хувь болгомоор байна гэсэн хэлэлцээрийг бид хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэхээр Баялгийн сан аривжих ёстой гэдгийг анхнаасаа дэмжиж байсан. Баялгийн сан аривжиж байж Үндсэн хуулийн заалт биелнэ. Тэгж байж ард иргэдэд уул уурхайгаас очих өгөөж ахиу хүрэх ёстой. Тэр утгаараа Засгийн бодлогыг дэмжиж ирсэн” гэв.

0/1000