horoscope
horoscope
horoscope
userБ. Ариунаа

Хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн ой тохиож байна

post-img

Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг 2016 оны Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Хурандаа нарын өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг гаргаснаас хойш 10 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хурандаа цолыг анх Улсын бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны 3 дугаар сарын 2-ны өдөр олгож эхэлжээ. Анхлан Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын цэргийн алба хаагчдад тус цолыг олгосон бол 1950 онд Цагдаагийн байгууллагаас, 1964 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас, 1971 онд Онцгой байдлын байгууллагаас хурандаа цолтон төрөн гарчээ.

0/1000