ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Н.Баасангаар ахлуулсан Зэвсэгт хүчний ахлагч нарын түвшин тогтоох үзлэгийн комисс Зэвсэгт хүчний 110 дугаар ангид ажиллалаа.
Тус үзлэг нь онолын мэдлэгийн шалгалтыг цахимаар авч, мэргэжлийн ур чадвар, бие бялдарын бэлтгэлжилт болон биеийн зохистой харьцааг анги байгууллага тус бүрт очиж шалгаж байна. Үзлэг маргааш буюу 03 дугаар сарын 03-ны өдөр 09.00 цагаас Зэвсэгт хүчний 186 дугаар ангид үргэлжилнэ.
Ахлагчийн бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэгийг даргалах албан тушаалын ахлагч нар өөрсдөө бие даан зохион байгуулж байна.


