Сурагчдын бие даалтын долоо хоногийг угтаж Монгол улсын хүүхэлдэйн театр “Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжгээ тоглож эхэллээ.
Бага насны хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, улмаар тэдний дундах шүдний өвчлөлийг бууруулахад жүжгийн зорилго орших аж.
Шүд ээ угаах дургүй, чихэр, ундаанд дуртай 5 настай Моонон хүү байж ээ. Нэгэн удаа түүний зүүдэнд Мөнгөн өвгөн айлчлан ирж шүд ээ угаахын ач тусыг үлгэрээр дамжуулан ойлгуулна. Хүүгийн зүүдэнд түүний шүднүүдийн адал явдал өрнөдөг.
Хүүхдүүдээ бие даалтын 7 хоногоор шүдний аяллаар зочлоорой. Жүжгийн зохиолчоор Н.Мандал, найруулагчаар М.Ариунтуяа, зураачаар С.Энх-Од ажиллажээ.


