horoscope
horoscope
horoscope
userБ. Ариунаа

Набаг 600,000 төгрөгөөр торгож, Б.Ц-ээс цахим орчинд уучлалт гуйхыг даалгажээ

post-img

Иргэн Д.Н 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд байхдаа фэйсбүүк хаягаараа “Б.Ц-тэй 400.000 төгрөгөөр бэлгийн харилцаанд орсон” гэх утгатай 14 секундын лайв хийсэн юм. Энэ бичлэгт үндэслэн Б.Ц нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргажээ. Уг гомдлын дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Ц мэдүүлэгтээ “Цахим орчинд Наба гэж өөрийгөө нэрлэдэг Д.Н өөрийг чинь 400,000 төгрөгөөр худалдан авч, бэлгийн харьцаанд орсон гэх утгатай лайв хийсэн. Тэр бичлэг олон хүнд хүрсэн. Бичлэг дээрээ намайг гадаад үзэмж, бие эрхтнээр маань хочилж, доромжилсон. Тиймээс цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна” гэжээ.

Шүүгдэгч Д.Наранбаатар: Б.Ц фитнест явдаг эмэгтэйчүүдийг муулж лайв хийсэн. Би тэр эмэгтэйчүүдийг өмөөрч, лайв хийсэн. Тэр олон эмэгтэйг хамруулан муулсан бол би Б.Ц гэх хүнийг цохож бичлэг хийснээрээ буруудаж байгаагаа ойлгон харамсаж байна” гэжээ.

Д.Наранбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон, 600 мянган төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ц-ээс уучлалт гуйсан бичлэг хийж, цахим орчинд тавихыг даалгажээ. Үүнийг Д.Наранбаатараар албадан гүйцэтгүүлэх юм байна.

0/1000