horoscope
horoscope
horoscope
userБ. Ариунаа

Зураач С.Дашдэмэд, Монголын уран зургийн галерей хамтран үзэсгэлэн гаргалаа

post-img

“С.Дашдэмэдийн уран бүтээл” Монголын уран зургийн галерейн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдлээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн танхимд Монголын уран зургийн галерей, уран бүтээлч Сампилын Дашдэмэдийн хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн 2026 оны 03 дугаар сарын 03-нд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд нийт 10 гаруй бүтээл дэлгэсэн байна. Эдгээр бүтээлүүд нь тодорхой бус нөхцөл байдалд оршиж, хүний дотоод тэмүүлэл, шантаршгүй зориг, айдас, оршихуйн асуултуудыг хөнддөгөөрөө онцлог.

Уран бүтээлч С.Дашдэмэд нь 1987 онд Дүрслэх Урлагийн Дунд Сургуулийг төгсөж, улмаар 2002-2008 онуудад Баруун Европт суралцахаар зорин ХБНГУ-ын Нюрнберг хотын Дүрслэх Урлагийн Академийг төгссөн. Тэрээр 20 жилийн турш Герман улсад амьдарч, уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд Европын олон оронд бие даасан болон хамтарсан үзэсгэлэн гаргаж, 2009 онд Бавар мужийн залуу уран бүтээлчдийн тэргүүн шагнал, 2019 онд Нюрнберг хотын Соёлын Дүрслэх Урлагийн шагналыг тус тус хүртсэн. ХБНГУ-д Монголын дүрслэх урлагийг төлөөлж, таниулж буй уран бүтээлч юм.

Үзэсгэлэн 2026 оны 03 дугаар сарыг дуустал үргэлжилнэ.

0/1000