horoscope
horoscope
horoscope
userБ. Ариунаа

Гурванзагал суманд 20 цэргийн алба хаагч ажиллаж эхэллээ

post-img

Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёлын зүгээс Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад хүсэлт гаргасаны дагуу их хэмжээний цас орсны улмаас нөхцөл байдал хүндэрч, цасанд боогдсон Гурванзагал малчин өрхүүдэд дэмжлэг үзүүлж, зам талбай гаргахаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 20 цэргийн алба хаагч 2 нэгж техниктэйгээр тус сумын Рашаант багт өнөөдрөөс ажиллаж эхлэв.

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалтай холбогдуулан малчин өрхүүдэд өвс, тэжээл хүргэх, цасанд боогдсон зам гаргах, малын хашаа, хороог чөлөөлөх зэрэг ажлыг цэргийн алба хаагчид очсон даруйдаа шуурхай зохион байгуулж байна.

0/1000