horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

“Арвай Вилла” хотхоны оршин суугчид зэвтэй усыг шинжилгээнд хамруулахыг хүслээ

post-img

Яармагийн Арцатын аманд байрлах “Арвай вилла” хотхоны халуун ус зэвтэй гарч байгаа талаар оршин суугчид мэдээлжээ. Үүнээс улбаалж цагаан хэрэгсэл болон хувцас угаахад шар толбо үүсэхийн зэрэгцээ сантехникийн хэрэгсэлд шар толбо тогтох болжээ.

Цаашлаад эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж болохоор байгааг оршин суугчид хэллээ. Иймд тус хотхоныг хариуцсан Адтай ноён компанид хүсэлт гаргаад байна.

-Байрны уснаас мэргэжлийн, эрх бүхий лабораториор иж бүрэн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах

-Ус шарлаж, зэв үүссэн шалтгааныг тогтоох

-Илэрсэн доголдлыг арилгах засвар, шинэчлэлтийн ажлыг зохион байгуулах гэх мэт шаардлагыг хүргээд байна.

0/1000