Дорнод аймгийн засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг 2 дугаар сарын 23-наас эхлэн, Халхгол суманд ажиллаж, цаг агаарын хүнд нөхцөл байдлын үед иргэдийн аюулгүй байдлыг хангах, зам давааг нээх, малчдад дэмжлэг үзүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авлаа.
Тус аймгийн 14 байгууллагын 30 тээврийн хэрэгсэл, 90 орчим албан хаагч Халголд ажиллаж, нийт 500 гаруй км авто зам, давааг нээж, цасанд боогдсон 175 айл өрхөд тусалжээ. Үүнээс 70 орчим айл өрхийг хашаа, саравчнаас нь гарган, аюулгүй газарт шилжүүлээд байна.
3-р сарын эхээр болсон цасан шуурганд уруудсан 40 гаруй мянган малаас 20 гаруй мянгыг нь олж, эздэд нь хүлээлгэн өглөө.



