Засгийн газрын шийдвэрийн дагуу МИАТ ТӨХК өнөөдөр Дубай руу тусгай үүргийн онгоц нисгэнэ. Ойрх Дорнодын улсуудад байгаа иргэдээ авчрахаар Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгийг 3 дугаар сарын 10-ны 07:40 цагт үйлдлээ.
“Boeing 767” загварын 252 суудалтай энэ онгоцны нисэх багт 20 хүн ажиллаж байна. Зорчигчдын суудлын зохион байгуулалтаас шалтгаалан, нэг удаагийн нислэгээр 243 хүн авчрах боломжтой аж. Өнөөдөр Улаанбаатараас 07:40 цагт хөөрсөн уг онгоц Дубайн “Al Maktoum International Airport” (DWC) олон улсын нисэх буудалд газардсаны дараа Монгол Улсын иргэдийг авч Улаанбаатар руу буцна.
Ойрх Дорнодын бүс нутагт Монгол Улсын 469 иргэн бий. 321 нь тухайн орнуудад байнга оршин суудаг бол 148 нь түр очсон иргэд аж. Түр зорчигчид бүгд буцах хүсэлтээ гаргасан бол байнга оршин суудаг иргэдээс 20 нь Монгол руугаа буцах хүсэлт гаргажээ.


