Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга давхардуулан авч бусдыг залилсан 2000 гаруй хэрэг бүртгэгдсэн бөгөөд арга хэлбэр нь улам бүр нарийсаж байгаа тул Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дээрх хуулийн төслийг УИХ-ын Хаврын чуулганаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа аж.
Орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой залилангийн гэмт хэргийн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 304 хохирогчид холбогдох 15.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 94 гүйцэтгэх баримт бичиг бүртгэсэн байна. Иймд хууль эрх зүйн өөрчлөлт яаралтай хийж, барилга эхлэх үеэс орон сууц, талбай бүр тодорхой дугаар, байршилтай кадастр болон улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдэж, дуусаагүй барилгын бүртгэл үнэн зөв нийтэд ил тод болж, орон сууц худалдан авагч иргэдийн өмчлөх эрхийн баталгаа бодитоор хангагдах эрх зүйн орчин бүрдүүлэхээр холбогдох хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийнтөсөлтэй https://mojha.gov.mn:8085/…/files/69af85b9a34d36733accbd8e холбоосоор танилцах боломжтой. Мөн тус хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг энэ сарын 19-нд Хууль зүй, дотоод хэргийн яаманд болно.


