horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Боловсролын яамнаас дээрэлхэлтийн эсрэг уриалгыг гаргажээ

post-img

Цахим орчинд өсвөр насны охид нэгнийгээ зодож байгааг бусад дэмжиж буй бичлэг, зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Боловсролын яамнаас зөвлөмж, уриалгыг гаргажээ.

Үүнд,

-Бүү инээ. Инээвэл дээрэлхэгчид үйлдлээ дахин давтах хүсэл төрнэ

-Бүү бичлэг хий. Энэ нь дээрэлхэгчийг “од” болгоно

-Бүү дуугүй өнгөр. Дуугүй байх нь хүчирхийллийг зөвшөөрсөн болно

-Дээрэлхүүлж буй хүүхдийн хажууд очоод зогс

-“Болиоч” гэж тодорхой хэл

-Багш эсвэл насанд хүрсэн хүнд мэдэгд

“Бусдыг хамгаалах нь жинхэнэ хүч юм.  Та хөгжөөн дэмжигч биш хамгаалагч болоорой” хэмээн уриалаад байна.

0/1000