horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

91 иргэнээ эх оронд нь авчрахын тулд МИАТ 193 мянган ам.долларын зардал гаргажээ

post-img

Ойрх Дорнодод Монгол Улсын 281 монгол иргэн оршин сууж байгаагаас 40 орчим нь Израйлд байгаа гэх мэдээллийг Гадаад харилцааны яам өгсөн. Тэгвэл эдгээр иргэнээс 120 нь эх орондоо ирэх хүсэлт гаргаснаас 91 нь өчигдөр тусгай онгоцоор Улаанбаатарт ирсэн. Иргэдийг авч ирсэн тусгай үүргийн онгоц БНХАУ, Бангладеш, Энэтхэг, Мьянмар, Эмират гэх мэт улсын агаарын орон зайг дамжин нисжээ. МИАТ ТӨХК уг нислэгийг хийхдээ нэг талдаа 9 цаг зарцуулсан байна. Нислэгийн баг 23 хүний бүрэлдэхүүнтэй ажиллажээ.

Энэ талаар МИАТ ТӨХК-ийн захирал Т.Тэлмэн “Бид тухайн нислэгийг үйлдэхдээ бэлтгэл ажлыг маш сайн хангаж, судалгаа хийсэн. Энэ нислэг холын нислэгт тооцогдож байгаа.

Нислэг үйлдэхэд 193 мянга орчим ам.долларын зардал гарсан. Энэ нь тухайн иргэдийн зардлын 40 хувьд хүрч байгаа. Маш их зөрүү үүсэж байна. Эхний байдлаар Монголд ирэх 120 иргэн байна гэж мэдээлснээс 91 хүн ирсэн. Бусад нь визийн асуудалтай. Мөн өөр нислэг сонгон ирсэн байж болзошгүй. Энэ удаагийн нислэг маш эрсдэлтэй байсан. Одоогоор МИАТ ТӨХК-д дайны бүс нутгаас дахин иргэд тээвэрлэх хүсэлт ирээгүй байна. Гадаад харилцааны яаманд иргэд хүсэлтээ өгнө. Үүний дараа бид дахин төлөвлөж, судална” гэлээ.

0/1000