Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өчигдөр NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо Ерөнхийлөгч нарыг вакумжуулах, хайрцаглах ажлыг улстөрчид өөрсдөө хийдэг гэж мэдэгдлээ.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ:
-Би ЗГ-ын хуралдааны үеэр кабинетын өмнө байр сууриа илэрхийлж байсан. Тэнд хууль хяналтын байгууллагын хүмүүс ч, манай Нямбаа ч тэр, тухайн үеийн бүх хүн байсан.
Ингээд асуудал болоод өглөө нь Х.Баттулга гэдэг хүн гадагшаа явчхав аа. Уул нь АТГ орой нь саатуулах байсан байхгүй юү. АТГ мэдүүлэг өгчхөөд, шууд ордонд ирээд Я.Содбаатар даргын өрөө рүү орчихсон. Тэгээд орой нь нисчихсэн. Би бодитой зүйл ярьж байна шүү.
Тийм байж өнөөдөр хэвлэл дээр жүжиг тоглоод хэрэггүй. Х.Баттулга гэж хүн байгаагүй, өнөөдүүл чинь Х.Баттулгатайгаа хэзээ ч уулзаж байгаа юм шиг дүрд тоглох гээд.
Тэр ч бүү хэл, манай Х.Баттулга чинь ёстой нээрээ хийморилог залуу юм аа. Түймэр ассан чинь бороо ороод унтарчихлаа ухааны юм яригддаг байсан шүү дээ. Анх Х.Баттулга Ерөнхийлөгч болоход.
Одоо энэ Х.Баттулгыг муулах гээд байгаа нөхөд чинь урт урт хадаг барьсан тийм л нөхөд…. Би нэг инээдэмтэй юм ярья. Ер нь хөл тэвэрч аваад, Ерөнхийлөгчийн хөлийг үнсэх юу ч биш ш дээ. Та нар энийг ерөөсөө ойлгохгүй байгаа. Таллаж хэвтэж л орж ирнэ ш дээ. Нөгөөдүүл нь “Тэнд станы ийм улс мөлхөж орж ирдэг” гээд. Тэгээд мөлхөж л орж ирнэ ш дээ.


