Баянзүрх дүүргийн хэмжээнд “Адуучин” тэмцээнийг албан ёсоор хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаад “Адуучин” залуусаас аварга шалгаруулахаас гадна адуунд эрэмгий гоо бүсгүйчүүдийг шалгаруулах “Монголжингоо” тэмцээнийг зохион байгуулах аж. Мөн үзэгчдийн дундаас багадаа морь унаач байсан, өдгөө алдарт хүрсэн иргэдийг алдаршуулах, өв соёлоо дээдэлсэн хувцас хэрэглэл, унасан морь зэргээрээ онцгойрсон 5 иргэнийг шалгаруулахаар болжээ. Тэмцээнд оролцох адуучдыг 3-р сарын 15-нд бүртгэх юм.




