Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Улс төр буцлах халуухан чуулган эхэллээ!

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Э.Болормаа, С.Ганбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, холбогдсон хэргийг нь шалгуулах асуудал 2025 оны намрын чуулган эхэлмэгц л сөхөгдсөн. Гэвч Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын тэмцэл дунд уг асуудал мартагдав. Тэрхүү 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь байтугай дахин 3 гишүүн нэмж, суудлыг нь яйжигнуулах гишүүний тоог 7 болголоо. Тэр хооронд намрын чуулган завсарлав.

Одоо харин хаврын чуулганаар УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, дэд дарга асан Х.Булгантуяа, гишүүн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь тодорхой. Парламентаас бүрмөсөн үдэн гаргаж ч мэднэ.

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар нийслэлийн Прокурорын газар яллагдагчаар татан, АТГ мөрдөн шалгаж байгаа бол УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, П.Сайнзориг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн зүйл ангиар ТЕГ шалгаж байна.

Бод бод!

УИХ-ын гишүүн Э.Болормаад 2026.03.03-нд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хилийн хориг тавилаа. Түүнд Эрүүгийн хуулийн 14.5.2.3-т заасан “Иргэний сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд; сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд зориуд саад учруулах гэмт хэргийг сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн” хэрэгт яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэр яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцаагүй байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас УИХ-ын гишүүн П.Сайнзоригт ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайвангийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бол Монгол Улсын хилээр гарахыг нь 2026.03.04-нд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хязгаарлалаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяад АТГ яллагдагчаар татах тогтоолыг нь танилцуулж чадахгүй байсаар арайхийж, гардуулжээ. Түүнд 2026.01.28-нд таслан сэргийлэх арга хэмжээ авч, улсын хилээр гарахыг нь хязгаарласан юм. Х.Булгантуяаг гадаад явсан гэх мэдээлэл гарсан ч тэр “Намайг оргон зайлж гадаад явсан гэх худал мэдээлэл сошиалд түгээжээ. Би Монголдоо байгаа. 2025 оны 11 сард олон улсын хуралд цөөн хоног яваад ирсэн. Ингэхдээ УИХ-с холбогдох зөвшөөрлөө авч, МАН-ын дарга Н.Учралд мэдэгдсэн. Өөрөөр хаашаа ч яваагүй. Ммонголдоо өвөлжиж байна” хэмээн 2026.01.25-нд няцаасан юм.

Парламентын нэр унаж, одоо нүдүүр болтлоо шалдаа буулаа

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2026.03.10-нд хилийн хориг тавив. Харин тэр холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, гадаад яваад эргэж ирсэн гэнэ. Энэ хүмүүсийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ХЗДХ-ийн сайд Тэр зугтсангүй. Оргосонгүй. Уг нь түүнд тийм боломж байлаа.

Түдгэлзүүлэх ч яах вэ. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын мэдээлснээр бол 17 гишүүнийг цагдаа, тагнуулын байгууллага шалгаж байгаа гэдэг. Түүнийг ийм тоо хэлснээс хойш 4 гишүүн нэмэгдэж, 21 болоод байна.

Энэ ч гайгүй. 21 байтугай гишүүний маанийг унших хууль батлах гэж байна. Энэ төслийг батлуулах, батлах сонирхол нэлээн хэсэгт байгаа нь илхэн. Дорнод аймгийн иргэдтэй УИХ-ын дарга Н.Учралын хийсэн уулзалтын үеэр нэгэн иргэний асуултад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Авлигач, хулгайч нарын асуудал шийдэгдэнэ. Хуулийн цээрлэл үзнэ. Хэн байхаас үл хамаарч шийтгэлээ хүлээнэ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн цаана зарим хүн хуулийн цээрлэл, хариуцлагаас зугтчих, бултчих санаархлаар гишүүний бүрэн эрхтэйгээ байх гэсэн арга, заль хэрэглэж байна.

Тэр хуулийг нь батлах юм уу, эсвэл өөрчилж засаад сайжруулах уу гэдгээ 126 өөрсдөө шийдэж дээ

Хариуцлагаас зугтаад байгаа бол УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгая гэдэг асуудлыг би намрын чуулган хаахаас өмнө ч хэлж байсан. Тэгэхгүй бол шалгуулахгүй юм байна. Тиймээс УИХ-ын хаврын чуулган эхлэхэд би энэ асуудлыг Хууль зүйн сайдын хувьд хариуцлагатай ярина. Халуухан хавар болох байх гэж бодож байна” гэжээ.

Эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдсэн, нэр холбогдсон гишүүдээ уг нь УИХ өөрөө бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, АТГ-аар шалгуулах боломжтой. Гэвч тэгдэггүй. Ямар нэг аргаар яаж ийгээд аваад үлдчихдэг. Ингээд парламентын нэр унаж, одоо нүдүүр болтлоо шалдаа буулаа. Үүн дээр нь дөрөөлөөд, эвсэж балбах гэж байна. Тэр хуулийг нь батлах юм уу, эсвэл өөрчилж засаад сайжруулах уу гэдгээ 126 өөрсдөө шийдэж дээ. Бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулаад, буцаж ирэх үү. Бүүр явах уу? Бод бод.