УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. 10:00 цагаас УИХ-ын дарга Н.Учрал чуулганыг нээж үг хэлнэ. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, парламентын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийнхөө талаар үг хэлэх бололтой.
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын 2025 оны 126 дугаар тогтоол баталсан. Тэдгээр асуудлын ээлжит чуулганаар хэлэлцэнэ.
Үүний дараа УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН-ын зөвлөл хуралдаж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд болон цаг үеийн асуудлуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe


