Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар огцрох өргөдлөө өнөөдөр Ерөнхий сайдын ширээн дээр тавих тухай яриа тархаад байна. “Өөрийн хүсэлтээр” гэсэн тодотголтой уг өргөдлөө тэд өнгөрсөн 7 хоногт ЗГ-ын хуралдаанд гаргах байсан ч хойшлуулсан гэнэ.
Дулааны III цахилгаан станцад 2025 оны 6-р сарын 2-нд гарсан осол, Дулааны IV цахилгаан станцын нэг зуухны халах гадаргууд 2026 оны 1 дүгээр сарын 20-нд гэмтэл гарч, өнгөрсөн өвөл нийслэл төдийгүй төвийн бүсийн аймгууд хүнд нөхцөлд өвөлжлөө.


