horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгчөө хязгаарлаж чадахгүй парламент геополитикийг яаж хязгаарлах юм

post-img

NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн 80 дахь дугаарт Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ оролцлоо. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Урилга хүлээж авсанд баярлалаа. Юун түрүүнд нэг хүсэлт байна. Дэлгэрэнгүй сайхан хариулаад өгөөрэй. Дэлгэрэнгүй ярьж байна гээд цар хүрээнээс нь давуулахгүй яг тодорхой хариулаад өгөөрэй. Тодорхой бодлого шийдвэрүүд дээр гаргасан алдаа, оноо бүх зүйлсээ тодорхой хэлэхийг хүсье?

-Амласнаараа өөрт тань түрүүлж ярилцлага өгч байна. Үйл явдал, улс төрийн өрнөлүүд юмыг илүү тодорхой болгодог учраас хүлээ гэж зөвлөдөг юм байна. Хамгийн багадаа нэг жил ярилцлага өгөхгүй байя гэж амьхандаа их хичээсэн ч 9 сарын дараа энд ингээд сууж байна. Ерөнхий сайд байсан хүн хамаагүй яриад яах вэ. Намын даргын албан тушаалаа өгчхөөд ярья гэж их хүлээсэн шүү гэдгийг зарим нэг журмын нөхдөдөө хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Одоо бол би УИХ-ын гишүүн. Ярих эрхтэй хүн. Улсын өмнө эсвэл намын өмнө хариуцлага хүлээх ажилд байсан хүн болохоос одоо байгаа хүн биш. Тийм учраас одоо ярина. Зөвөөр ойлгоорой гэж хэлмээр байна.

“Д.Амарбаясгаланг намын даргад нэр дэвшсэнийх нь төлөө намаас хөөчихсөн. Энэ цагаатгал уу”

-Сүүлийн үед та ямар ажил дээр төвлөрч байна. Алдаа оноогоо бодож байна уу. Аль эсвэл амарч байна уу?

-Ажиглаж байна. Улс төрийн үйл явдлуудыг анхааралтай ажиглаж байгаа. Тэр чинь дүгнэлтэд их хэрэгтэй.

-Ерөнхий сайд байсан хүмүүс буусныхаа дараа том МАНАН-тай эсвэл дайсантай тэмцсэн гэж их ярьдаг. Дараа нь ном бичээд эхэлдэг. Та ном бичиж байна уу?

-45-тай байхдаа дурсамж бичээд яах вэ дээ.

-За гол асуудал руугаа оръё. Та бид хоёрын ярилцах сэдвийн хамгийн эхний багц бол цаг үеийн улс төр. Заавал энэ талаар эхлээд яримаар байна. Үргэлжлүүлээд хоёулаа таны Ерөнхий сайдаар ажилласан 1588 хоногийн бодлого, шийдвэр, алдаа онооны тухай танаас өөрөөс тань сонсъё. Алсын хараа ийм байна. Одоо бид нар ингэх гэж байна гэдэг зүйлийг биш яг ажил хийгээд явахад, асуудлыг барьж авахад бидэнд юу саад болоод байна гэх мэтчилэн ирээдүй рүүгээ чиглэсэн тодорхой зүйлсийг ярих ёстой болов уу гэж бодож байна. Та ардын намынхаа бага хурал, ойн хуралд та яагаад оролцсонгүй вэ. Таныг уриагүй юм уу. Эсвэл та өөрөө очсонгүй юу?

-Гадаадад байж таарсан.

-Яагаад Бага хурлыг ярьсан бэ гэхээр энэ хаврын улс төрийн гол ньюансууд энд эхэлчихлээ гэж би сэтгүүлчийнхээ хувьд харж байна. УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Дэд дарга асан Х.Булгантуяа, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, МАН-ын гишүүн А.Амундра нарыг намаас хөөх санаачилга гарсан байна. Энэ үйл явцыг та яаж харж байна вэ?

-Нэгдүгээрт цочирдсон. Яг ийм үйл явдал болно гэж төсөөлөөгүй. Тийм ч учраас хүмүүс рүү ярьж, юу болсон талаар лавлахыг хичээсэн. Нөгөө талдаа онгоцныхоо хуваарийг өөрчлөөд ирэх талаар ч бодсон. Гуравдугаар сарын 1-нд бас нэг хуулийн төсөл өөн баригдсан байсан нь Ерөнхийлөгчийн хууль байсан. Эдгээр асуудлууд дээр үндэслээд өөрийнхөө байр суурийг илэрхийлэх цаг нь болж дээ гэж бодсон. Өмнө нь яагаад яриагүй вэ гэхээр, дундуур нь орж асуудал болоод яах вэ. Намын их хуралтай холбоотой, хаврын улс төртэй холбоотой асуудал Н.Учрал намын дарга болсноор дууссан гэж итгэж байсан. Учир нь тэр хурал их эв нэгдэлтэй, гоё хурал болсон. Намын шинэ даргатайгаа ирээдүйн талаар өглөө болтол сайхан ярилцсан. Гэхдээ би энэ шийдвэр Н.Учралын өөрийнх нь шийдвэр биш гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, Н.Учралд улс төрийн дарамт ирсэн юм байна гэж харсан.

-Хэнээс. Хэний шийдвэр юм бэ. Шууд асуугаад л явчихъя л даа?

-Миний бодлоор Д.Амарбаясгалан болон бусад нөхдүүдийг шахах гэж байгаа Ерөнхийлөгчийн ойр хавийн хүмүүсийн шахалт болов уу гэж би бодож байгаа. Магадгүй Я.Содбаатарын ч юм уу. Тэр нь юу вэ гэхээр энэ маргаан Ерөнхийлөгчид сонгогдох тухай, эсвэл Ерөнхийлөгч буугаад буцаж намын дарга болох тухай яриа болоод л маргаан үргэлжлээд байгаа шүү дээ. Энэ чинь их өрнөлтэй. Хавар ч яригдсан юм биш. Сүүлийн 3-4 жил ийм юм болж байгаа юм. Эндээс улбаатай маргаан явсаар одоо нам дотор байгаа залуучуудаа шахах бодлого барьж байна гэж ойлгосон. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн учраас олон нийтэд хандаж ярих нь зүйтэй юмаа гэж бодсон. Энэ бол парламентын ардчиллын энгийн тогтолцоог үгүйсгэж байна гэж би харж байгаа. Д.Амарбаясгалан дээр алдаа гарсан байж. Гэхдээ би нэг зүйлийг гайхаж байгаа. Тэр нь юу вэ гэхээр яагаад өмнө нь биш одоо гэж. Цаг хугацааны хувьд.

-Хөөх тухай асуудал нь уу?

-Нүүрсний асуудал, Бортээг, одоо энэ хөөх асуудал ч тэр. Яагаад заавал намын даргад өрсөлдсөнийх нь дараа гэж. Тийм их асуудал байсан юм бол яагаад УИХ-ын дарга болгочихож байгаа юм. Их хурлын дарга байхад нь яагаад яриагүй юм. Тэгэхээр би улстөрийн зорилготой байна гэж үзэх гээд байгаа юм. Х.Булгантуяа ч гэсэн адилхан. Х.Булгантуяа яг яасан юм бэ гэж асуумаар байгаа юм. Засгийн газар огцрох хурлыг удирдаад гэмт хэрэгтэн болчихож байгаа юм бол цаашдаа парламентын ардчилал гэж байх хэрэгтэй юм уу. Х.Булгантуяа тэр шөнө хурал удирдаад хүнд таалагдаагүй байж болно. Таалагдахгүй байж болно. Гэхдээ таалагдахгүй байна гэдэг нь гэмт хэрэг биш. Товчхондоо бол ийм асуудлууд болоод байна. Хэр хэмжээнээсээ хэтэрч байна. Үндсэн хуулиараа Ерөнхийлөгч нам бус. Би энэ талаар зарчмын шаардлага ч тавьдаг байсан. Гэтэл өнөөдөр манай Удирдах зөвлөл ЕТГ-ынхнаар дүүрчих шиг боллоо. Үүнийг хүнд тохируулаад зөв гэж хараад явж болох байх. Тэгвэл үндсэн хуулиндаа яагаад Ерөнхийлөгч нам бус байх ёстой гэж үзсэн юм бэ.

Ерөнхийлөгч нам бус юм бол Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болон эргэн тойронд нь байгаа нөхдүүд нь намын гишүүн байгаа нь яг юу гэсэн үг юм бэ. Эсвэл бид үндсэн хуулиа худлаа тайлбарлаж байгаа юм уу.

Ерөнхийлөгч нам бус юм бол Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болон эргэн тойронд нь байгаа нөхдүүд нь намын гишүүн байгаа нь яг юу гэсэн үг юм бэ. Эсвэл бид үндсэн хуулиа худлаа тайлбарлаж байгаа юм уу. Гэхдээ энэ одоо л болоод байгаа зүйл биш. Болж л байсан асуудал. Тэгэхээр би субьектив харахгүй байгаа юм. Зүгээр өнөөдөр ийм асуудал үүсээд байгаа учраас дуугарч хязгаарлахгүй бол болохгүй нь ээ л гэж хэлж байгаа юм. Манай Н.Учрал гуравдугаар сарын 1-нд С.Данзан даргын талаар илтгэл тавьсан байна билээ. Тэр хүн хэлмэгдсэн учраас манай ардын нам цагаатгаж байгаа тухай идеологи зарлаж байгаа гэж би ойлгоод байгаа. Гэтэл яг тэр өдрөө Д.Амарбаясгаланг намын даргад нэр дэвшсэнийх нь төлөө намаас хөөчихсөн. Энэ цагаатгал уу. Би бол ингэж ойлгосон.

-Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр УИХ-ын даргын хийсэн мэдээлэлд таны хэлсэнтэй төстэй нэг агуулга яригдсан. Ерөнхийлөгчийг тойрсон хүмүүс гээд Я.Содбаатар, Ж.Энхбаяр гэдэг ч юм уу нэрнүүд хэлчихдэг. Яг тэр хүмүүс нь тэгээд байна уу эсвэл Ерөнхийлөгч тэгээд байгаа юм уу. Д.Амарбаясгаланг хөөсөн шийдвэрийн тухайд?

-Яг Ерөнхийлөгч хажууд нь байсан үгүйг хараагүй учраас би мэдэхгүй байна. Гэхдээ би Ерөнхийлөгч гэж харж байгаа.

-Миний болон үзэгчдийн хариулт нэхэж байгаа бас нэг чухал зүйл бол орлого нотолсон эсэх асуудал. Та орлогоо нотолж чадсан уу?

-Чадсан. Тухайн үед орлогоо нотол жагсаал хийгдсэн. Би жагсаалд нэгдсэн хүмүүст талархалтай хандаж байгаа. Яагаад гэвэл би ч өөрөө жагсаж явсан, жагсаж гарч ирсэн. Жагсаалаар огцорсон Ерөнхий сайд. Тийм учраас зөв зүйтэй зүйл гэж харсан. Гэхдээ талбай дээр болон ордон дотор давхар зүйл заавал өрнөж байдаг юм. Харамсалтай нь ордон дотор болж байгаа зүйл нь харагдахгүй үлдчихдэг. Ордон дотор юу үүсдэг вэ гэдгийг энэ ярилцлагын үеэр ярихад бэлэн байгаа шүү. Хэрэв асуувал гэсэн үг.

“Цүнхийг манай хүү авч өгөөгүй нь тогтоогдсон”

-Мэдээж асууна. Гэхдээ эхлээд хоёулаа орлоготой холбоотой зүйлсээ ярьчихаад дараагийн хэсэгт энэ агуулгаар ярилцах уу?

-Тэгье.

-Нийт 1 тэрбум орчим төгрөгийн бэлэгний асуудал яригдсан. Гэхдээ ярихаас тань өмнө нэг зүйлийг сануулж хэлмээр байна. Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг хүн бол энэ улсыг төлөөлж байгаа хүн. Улстөрч гэдэг утгаараа иргэддээ ил тод байх ёстой. Гэхдээ энд хоёр хүний хайр сэтгэл, хувийн орон зай руу орохгүй. Тэнд яригдсан мөнгөн дүн, орлогын эх үүсвэрүүд нь хуулийн дагуу байсан уу гэдэгт л хариулт өгье. 294 мянган ам.долларын бенз гээд л эхэлж байгаа шүү дээ?

-Тэр бенз худал мэдээлэл шүү. Итгэл үзүүлэх чуулганы санал хураалтаас өмнө АТГ-аас бичиг авах гээд, ялаа гэж хүмүүсийн уур хүргэсэн өдрөө АТГ-т хүсэлтээ өгсөн юм. Гэхдээ санал хураалтаас өмнө амжиж ирээгүй. Шаардлагатай бүх материалыг хавсаргаад явуулсан. Бараг 14 хоногийн хугацаа байсан. Тэр хугацаанд хариу хангалттай ирэх боломжтой байсан ч ирээгүй. Засгийн газар огцорсны дараа долоодугаар сарын 23-нд АТГ-аас “Хууль ёсны орлого байна. Энэ нь үнэн. Энэ нь худал мэдээлэл байна” гэсэн бичгийг ирүүлсэн. Гэхдээ би дэмжиж байгаа. Тэр нь юу вэ гэхээр би хариуцлага хүлээсэн. Ёс зүйн асуудал гээд би өөрөө итгэл үзүүлэх санал хураалт оруулсан. УИХ-ын гишүүд надад итгэл үзүүлээгүй учраас би огцорсон. Би олон нийтийн тавьсан саналд хүндэтгэлтэй хандсан гэсэн үг. Бусад асуудлын тухайд, бид цаашдаа яах вэ гэдэг асуудал үүснэ. Засгийн газрын өргөн барьсан орлогоо нотолж чадахгүй бол улсын орлого болгоно гэсэн хуулийг батлах нь хамгийн зөв гарц юм байна гэж бодсон. Цаашдаа ийм асуудлууд болох учраас.

-Та сая АТГ-ын бичиг удаж ирсэн гэсэн. Яагаад удаасан юм бол. Үүний цаана санаа байна уу?

-Хуулийн байгууллага тэд хоногийн дотор ирэх ёстой байсан, үгүй гэдгийг бол би хэлж мэдэхгүй шүү дээ.

-Гэхдээ танд бодол байгаа шүү дээ?

-Тийм. Би хувьдаа 14 хоног гэдэг АТГ-аас бичиг ирэхэд хангалттай хугацаа байсан гэж бодсон. Тэгж бодсон учраас хүлээсэн. Бүрдүүлж өгсөн 4 баримт дээр тийм, үгүй гэдэг хариулт л хэрэгтэй байсан. Дэлгүүр, 2 хүний байцаалт, миний мэдүүлэг, манай хүүгийн мэдүүлэг, тэр охины мэдүүлэг байсан. Үүн дээр үндэслээд аль нь үнэн бэ гэдгийг л ирүүлэх байсан.

-Сhanel брэндийн 18 саяын цүнх, MIU MIU-гийн 17 саяын хувцас, 20 сая төгрөгийн алмазан бөгжийг үнэн гэж хэлж байна уу?

-Бөгж нь үнэн. Цүнхийг манай хүү авч өгөөгүй нь тогтоогдсон. Өөрт нь байсан. Яг юу болсон бэ гэхээр, тэр 2 үерхсэн. Хүүхэдтэй болсон. Хүүхэдтэй болсон баяраа тэмдэглэж, сүй тавьсан байсан. Болсон процесс нь бол яг ийм. Гэхдээ энэ үйл явдал 4 сарын 22-нд болсон. 5 сарын 9-ний өдөр энэ асуудал гарсан. Ажлаа өгснийхөө дараа би 2 хүүхэдтэйгээ 2, 3 удаа уулзсан. “Яагаад мөнгөн дүнтэй пост хийчихдэг юм бэ” гээд би асуусан. Найзуудынхаа групп чат дотор ярилцсан яриаг нь өөрчлөөд хийсэн нэлээн бэлтгэлтэй зүйл болсон байсан. Энэ яах вэ, цаг хугацаа нотлоод өгөх байх. АТГ дансаар нь шалгаж, очсон дэлгүүр дээр нь очоод бүх зүйлүүдийг хийгээд өгсөн. 7 сарын 23-ны өдөр надад хариу ирсэн. 60 хоногийн дотор тогтоох ёстой юм билээ. Удсан хэдий ч тогтоогоод ирүүлсэн нь чухал. Хэрэгтэй цаг үедээ ирээгүй ч нотлох шаардлагатай хугацаа хэрэгтэй байсан юм байлгүй дээ гэж би бодсон.

-Ийм хэмжээний бэлэг өгөх мөнгийг төрийн өндөр албан тушаалтны хүүхдүүд хаанаас гаргасан бэ гэдгийг асуух ёстой. Иргэд хардах эрхтэй. Та ийм хэмжээний зүйлийг хүүхдэдээ өгөөд байх хэмжээний санхүүгийн хувьд боломжтой хүн мөн үү. Таны бүх ХОМ ил байгаа. Та энэ мөнгийг өөрөөсөө гаргасан уу?

-Манай хүүхэд хүнтэй үерхэж байгаа, гэр бүл болох гэж байгаа гэдгийг яг үнэндээ би мэдээгүй. Надад ерөөсөө ярьж байгаагүй. Найз охинтой болж, гэр бүл болох гээд сүй тавьсан гэдгийг сүүлд уулзахдаа л мэдсэн. Манай хүү багаасаа л студи гэж явсан. Би гэр бүлээ ил зарлах талаар боддоггүй байсан. Тэр нь алдаа ч бас байж магадгүй. Манай хүү одоо 24, 25-тай залуу. Надаас мөнгө авч байсан зүйл байхгүй.

-Өөрөө олсон гэсэн үг үү?

-Тийм.

-Уучлаарай. Таны хариулт АТГ-ын шалгалтын хариу 2 зөрөөд байх юм. Та албан бичгээ хардаа?

-АТГ-т мэдүүлэг өгөхөд манай хүүтэй холбоотой яг энэ асуудал эрх зүйн хувьд тусдаа л асуудал юм билээ. Херо энтертайнмент студийн 50 хувийг би эзэмшдэг. Манай хүү өдөр тутмынх нь үйл ажиллагааг хариуцдаг гэсэн үг. Зураг аваад, стори хийгээд, сошиал эвентүүд хийгээд явдаг. Багаасаа л тийм л байсан. Би студийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй.

-Тэр студээс нийтдээ 300 сая төгрөгийг 150, 80, 70 сая гэдэг үнийн дүнгүүдтэйгээр шилжүүлсэн байна. Тэр мөнгөнөөс бөгж болон бусад зарлагуудыг хийсэн учраас хууль ёсны болох нь тогтоогдлоо гэдэг мэдээ гарсан. Энэ дээр дахиад нэг тодруулж асуух нэг зүйл байна. Хоёулаа ер нь бүх зүйлээ мухарлаад явъя гэж бодож байна. “”Хүлэг контент” ХХК, Херо энтертайнмент групп болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна аа” гэж байгаа юм. Бат-Өлзийн Баатар гээд таны төрсөн ах. Нөгөөх нь Амартүвшингийн Амундара байх. Би буруу санаагүй бол. Энэ 2 хүн дээр хэрэг нээсэн. Одоо хэргүүд нь шалгагдаад явж байгаа гэж би ойлгож байна. Өөрөөр хэлбэл, АТГ-аас гаргасан энэ мэдээний төгсгөлд тэр студээс мөнгө авчээ. Гэхдээ тэр студийн хамаарал бүхий хүмүүс эзэдтэй холбоотой асуудлыг шалгажээ гэж байна. Энийг та юу гэж харсан. Одоо шалгалтын ажиллагаа явж байна. Өөрөөр хэлбэл, тэр мөнгө орж ирсэн эх үүсвэр нь хуулийн дагуу биш байх магадлалтай гэж үзээд шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна?

-Энэ асуудал одоо ч шалгагдаад л явж байгаа. Сураг сонсоход олон удаа байцаалт авч, татвар тайлан, бичиг баримт бүх зүйлийг нь авч үзээд, явж байгаа гэсэн. Хуулийн дагуу шалгагдах л ёстой.

-Хуулийн дагуу тайлбарууд нь тодорхой гараад явах байх. Би сонирхоод асуух ганц асуулт байна. Энэ бид 2-ын ярилцлагад хамааралгүй л дээ. Та худтайгаа уулзаагүй гэж байсан. Уулзсан уу?

–Яг үнэндээ уулзаагүй байгаа. Хоёр хүүхэд маань саяхан хүүхэдтэй болоод би очсон.

-Ер нь яагаад уулзахгүй байгаа юм бэ. Монгол хүн байна даа. Бэр гуйхаас эхлээд уулзаж, танилцах шаардлага үүсэх байлгүй дээ?

-Уулзана аа, уулзана. Сайхан уулзах цаг ирээсэй гэж бодоод байна л даа. Хүмүүсийн асуудалд нэмэр болохгүй байж нэрмээс болоод яах вэ гэж заримдаа бодох юм. Надаас болоод даралтууд бас их ирдэг юм шиг байна лээ. Жишээлбэл, нийгмийн даатгалд ажиллаж байсныг нь халж сольсон асуудлууд болсон юм шиг байгаа юм. Энэ бол яах вэ дараагийн асуудал. Тэгж байгаад нэг учир нь олдох байлгүй дээ л гэж бодож байна.

-Орлого нотлохтой холбоотой асууя гэж бодож байсан зүйлүүдээ асуулаа. Манай хуулийнхан эцсийн цэг хүртэл нь хариуг нь гаргаад олон нийтэд мэдээллийг нь өгөөд явах нь зөв байх.

-Дахиад хэлэхэд, орлого нотлогдсон. Херотой холбоотой асуудал дээр сенсацитай мэдээллүүд их хийж байгаа. Өнөөдөр зарим нэг зүйлийг тайлбарлана гэж бодож байгаа. Энийг улстөрийн акц, зорилттой болгоод байх биш яг баримтаа үзүүлээд, тэрийгээ шүүх дээр нотлох л ёстой шүү дээ.

“Энэ бүх зүйлүүдийн өрнөлийг харахад 2027 онд ардчилсан сонгууль болох уу, үгүй юу гэдэг нь бас их эргэлзээтэй байж магадгүй”

-Улстөрийн дараагийн сэдэв. Ерөнхийлөгчөөс өргөн бариад байгаа хуулийг тодорхой ярьцгаая. Хоёрдугаарт, өнгөрсөн гуравдугаар сарын эхээр болсон УИХ-ын гишүүнд хариуцлага тооцоод, эргүүлж татдаг байх хуулийн төслийг ер нь юу гэж харж байна?

-Баялгийн сан, парламент гэдэг 2 зүйл дээр миний байр суурь тодорхой байсан. Тэгэхээр миний байр суурь өөрчлөгдөөгүй гэсэн үг. Парламентыг УИХ-ын хэдэн хүмүүсийн цуглуулга гэж харж болохгүй. Парламент бол ард түмэн түр хугацаанд төр барих эрхээ сонгуулиар өгчихөж байна гэсэн үг. Тэгэхээр парламент гэдэг нь тусгаар тогтнол. Ардчиллын суурь. Бидний сонгож байгуулсан төр. Энэ сонгож байгуулсан төр маань ямар ч сорилттой тулж магадгүй. Энэ агуулгаараа парламентын гишүүний эрх гэдэг биш парламентын бүрэн эрх буюу сонгогчдын эрхийг хамгаалж байгаа ойлголт байхгүй юу. Хүний өгсөн саналыг буюу сонгогчдын өгсөн саналд яаж бид нар хүндэтгэлтэй хандах вэ л гэдэг асуудал. 1, 2 гишүүн дээр гарсан асуудлаар гишүүдийг татаад байя. Цэцэд шийдвэр гаргаад, тэртээ, тэргүй прокурор татдаг. Одоо бүр дээд шүүх татдаг болох гэж байна. Нэмээд Ёс зүйн хороо татдаг болох гэж байна. Ёс зүйг хуульчилж болохгүй гэж манай хуульчид их л ярьдаг байсан юм. Одоо болохоор хуульчилж болох ч юм шиг юм яриад байна билээ. Нийгэм өөрчлөгдсөн байж магадгүй л дээ.

Гэхдээ ёс зүйг яаж шүүх юм. Өргөн өмдтэй явж байгаа нь таалагдахгүй бол яах юм. Ёс зүй алдлаа гэж үзэх юм уу. Манай Т.Доржханд пүүзтэй ордон дотор явж байна. Ёс зүй гэж үзээд татах уу. Даргад таалагдсанаар ёс зүйтэй гэх юм уу, таалагдахгүй байгаагаараа ёс зүйтэй гэх юм уу. Энэ чинь их өргөн ойлголт. Яг ингээд явах юм бол энэ парламент амьгүй парламент болно. Чив чимээгүй, үг дуугардаггүй, орж ирсэн хууль бүхнийг ёсчилж баталдаг. Ийм байхгүй л гэж 5 намтай болж, холимог тогтолцоо руу орсон.

Гэхдээ ёс зүйг яаж шүүх юм. Өргөн өмдтэй явж байгаа нь таалагдахгүй бол яах юм. Ёс зүй алдлаа гэж үзэх юм уу. Манай Т.Доржханд пүүзтэй ордон дотор явж байна. Ёс зүй гэж үзээд татах уу. Даргад таалагдсанаар ёс зүйтэй гэх юм уу, таалагдахгүй байгаагаараа ёс зүйтэй гэх юм уу. Энэ чинь их өргөн ойлголт. Яг ингээд явах юм бол энэ парламент амьгүй парламент болно. Чив чимээгүй, үг дуугардаггүй, орж ирсэн хууль бүхнийг ёсчилж баталдаг. Ийм байхгүй л гэж 5 намтай болж, холимог тогтолцоо руу орсон. Нэг нам давамгайлаад байна аа гээд. 5 намтай парламент өнөөдөр дараа дараагийн сорилтыг даван туулах геополитикийн том нүргээний өмнө байгаа. Тиймээс ийм зүйл дээр парламент өөрийнхөө дархлааг харуулах ёстой. Энэ бол Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, ардчиллын асуудал шүү. Энэ бол хэн нэгэн хүн таалагдах, таалагдахгүйн тухай буюу өнөөдрийн сенсаци биш. Тийм учраас туйлын нухацтай хандах ёстой л гэж би бодож байгаа юм. Тэр ч утгаараа хувь хүнийхээ хувьд дэмжихгүй. Хавраас хойш парламентад халдаж байгаа хэд хэдэн үйлдэлд би туйлын шүүмжлэлтэй хандаж байгаа. Жишээлбэл, Цэц яахаараа парламентын ирцийн асуудлаар дүгнэлт гаргадаг юм. Засгийн газар огцрохтой холбоотой асуудлыг удирдсан хурлыг цэц яахаараа шүүдэг юм. Цэц бол тусдаа институци. Парламентын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байна уу үгүй юу гэдэгт л дүгнэлт хийх ёстой. Бусдаар парламентын дотоод үйл ажиллагаанд Цэц орох эрх мэдэлтэй байгууллага биш. Энэ одоо юу болж байгаа юм. Энийг бүгд харчхаад ингээд чимээгүй яваад байх уу. Би цэцийн дарга Г.Баясгаланг их олон жил мэдэх хүн. Бид 2 ЗГХЭГ-т хамт ажиллаж байсан. Мэдэхийн дээдээр мэдэх хүн. Би юу гэж үзэж байна вэ гэхээр цэц хараат бус байдлаа улс төрийн нөлөөнд алджээ гэж би дүгнэж байгаа.

-Хэн яаж нөлөөлсөн юм?

-Улстөрчид.

-Улстөрчид гэж хэн юм. Одоо хоёулаа бөөрөнхийлөхгүй явна шүү?

-Ойлгомжтой шүү дээ. Засгийн газрыг огцруулсан Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар дарга. С.Бямбацогт нарын гишүүд очсон. Х.Булгантуяа дээр 3 хоногийн дотор дайн бүхий онц байдал зарласан гэдэг асуудлаар хэрэг үүсгэдэг шүү дээ. Дайн бүхий онц байдал зарлагдсан байсан юм уу. Х.Булгантуяад өмгөөлөгч байхгүй хэрэг үүсгэчихсэн. Энийг хэвлэлийнхэн та нар эсвэл манай сэхээтнүүд, ардчилсан үзэлтнүүд маань юу гэж харж байдаг юм бол. Эсвэл Х.Булгантуяа хурал удирдахдаа таалагдаагүй учраас таалагддаг хүн дээрээ бол хуулиа ярья аа гэж байгаа юм уу. Шударга ёс чинь 2 үзүүртэй зүү шиг байж болохгүй. Нэг л зарчим байхгүй бол болохгүй шүү дээ. Х.Булгантуяа таалагдахгүй байж болно. Гэхдээ яагаад Засгийн газар огцрох хурлыг удирдсан хүн өмгөөлөгчгүйгээр эрүүгийн ялтан болчихдог юм бэ. Яагаад Засгийн газрын харьяа байгууллага тагнуул парламентын дэд даргыг шалгадаг юм.

-Яагаад?

-Х.Булгантуяа гишүүнийхээ хувьд алдаа гаргаагүй. Их хурлын даргын үүргийг гүйцэтгэж байсныхаа төлөө алдаа гаргасан. Ийм байдлаар явбал цаашдаа парламент гэж байх юм уу. Энэ тусгаар тогтнолд маань нөлөөлөхгүй юу. Ардчилалд нөлөөлөхгүй юу. Ийм зүйл дээр чимээгүй яваад байгааг би ярих цаг нь болжээ л гэж бодож байгаа юм. Би буруу яриад байж магадгүй. Гэхдээ би үзэл бодлоо илэрхийлэх ёстой парламентын гишүүний хувьд л ярьж байна. Энийг бас зөвөөр ойлгоорой.

-Намрын асуудлыг ярих үед энэ тухай дахиад дэлгэрэнгүй яригдах байх гэж бодож байна. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчөөс өргөн баригдсан энэ хуулийг Засгийн газар дэмжсэн гэдэг мэдээлэл гарсан. Хоёрдугаарт, Та нар бүгдээрээ нийлж байгаад энэ тогтолцооны өөрчлөлтийг хийж байсан хүн. Тэр дотор нь байгаа Т.Доржханд гэдэг хүн болон бусад хүмүүс бүгд парламентын ардчиллын төлөө л явж байсан шүү дээ. Тэгсэн хэрнээ одоо үг хэлэхгүй болохоор гайхаад байна. Бас парламентын тэргүүн буюу энэ парламентыг цаашаа ямар байх вэ гэдгийг шийдэх хамгийн чухал албан тушаалтан бол парламентын дарга Н.Учрал. Энэ хуулийн төслийг Н.Учрал дарга хэлэлцүүлнэ гэхдээ манлайлж ажиллана гэчихсэн байна лээ шүү дээ. Одоо ийм байдалтай бид цаашаа явж болох юм уу. Таны хэлж байгаагаар ардчиллаа аюулд оруулах гээд байгаа юм биш үү, энэ хоёр хүн?

-Үндсэн хуулиар гүйцэтгэх засаглал бол тусдаа. Энэ бол өөр байгууллага. Хууль тогтоох засаглал, Ерөнхийлөгч, шүүх бүгд тусдаа өөр байгууллагууд. Үүнийг эрх мэдлийн салангид байдал гэж үздэг. Энэ бол эрх мэдлийн харилцан хяналт, тэмцэл. Үндсэндээ парламент ч өөрийнхөөрөө шийдвэр гаргаж чадахгүй, Засгийн газар ч өөрийнхөөрөө шийдвэр гаргаж чадахгүй сүүлдээ бүр улстөрийн намууд өөрсдийнхөөрөө шийдвэр гаргаж чадахгүй байдал руу явж байна гэж би харж байгаа юм. Хавраас хойш шүү. Би ч бас гайхаж байгаа. Л.Гантөмөр дарга, Т.Доржханд дарга бид нар 126 гишүүнтэй парламентыг бүрдүүлэхийн төлөө хичээнгүйлэн хамтдаа зүтгэсэн нөхдүүд. 126 гишүүнтэй парламент гэдэг нь иргэдийн төлөөллийг нэмэгдүүлэх том зарчим байсан. Нэг үгээр хэлбэл, олон намын төлөөлөлтэй болох нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл Засгийн газарт ороод сүнсээ худалдчихаж байгаа юм болов уу. Эсвэл Т.Доржханд гэдэг хүн үг хэлээд эсвэл үг нь огт гарахгүй дарагдаад өнгөрчихсөн юм болов уу. Эсвэл засаглалаа өөрчлөх нь зүйтэй гэдэг философи руу шилжчихсэн юм болов уу. Би уулзаад асууя гэж бодож байгаа. Бас нэг зүйл. Манайд сөрөг хүчин гэж байна уу. Хамт засаглаж байхад АН-ынхан намайг самардаг байсан шүү дээ. Би юу ч хэлдэггүй байсан. Аль ч их хурлын гишүүнтэй би уулзаад “Чи ийм үг хэллээ. Ингэлээ, тэглээ” гэж байсан тохиолдол байхгүй. Шүүмжилж байгаа зүйлийг нь засах, зарим нэг зүйл дээр мэтгэлцээд явдаг байсан. Гэхдээ тэр чинь хамтарсан засаг байсан үе шүү дээ. Одоо дан засаг. Энэ үед сөрөг хүчин ямар бодолтой байгаа юм бүү мэд. Чуулган дөхөөд ирэхээр тодорхой болох байлгүй. Би бас сүүлийн үед нэг юм бодоод байгаа юм. Би тэгтлээ их хоцрогдоод, Монгол Улс тэгтлээ өөрчлөгдчихсөн юм болов уу гэж заримдаа бодох юм. Зөндөө л дуугарчихаар асуудал болоод байхад манай хэвлэлийнхэн, парламентын гишүүд ч чимээгүй байх юм. Эсвэл манайд дарангуйлал гэдэг нь аль эрт тогтчихоод энийгээ хэлж чадахгүй байдалд бүгдээрээ орчихсон юм уу гэж бодох юм. Энэ 2-ын аль нэг нь байх. Парламентын гишүүд яахыг харж л байя.

-Энэ хуулийн төслийг санаачлаад орж ирсэн шалтгаанаа “УИХ-ын гишүүд ёс зүйгүй байна. Гишүүдэд хариуцлага тооцох механизм нь Үндсэн хууль дээр байгаа хэрнээ амилуулж чадахгүй байна” гэсэн. Таны тайлбар, таны харж байгаа өнцөг арай өөр байна.

-Шалтаг гаргаж парламентын эрхэд халдаж байна гэж би үзэж байна.

-Ерөнхийлөгчийн институт яагаад, яах гэж парламентын эрхэд халдаад байгаа юм бэ. Цаад санаа зорилго нь юу юм бол?

-Үндсэн хуулийнхаа асуудлыг больчихсон байлгүй дээ гэж би найдаж байна.

-Үндсэн хуулийн асуудал гэж юу билээ?

-Сунгагдах асуудал. Өөрөө орж ирээд үгүйсгэчихсэн шүү дээ. Тийм учраас итгэж байна.

-Би ч бас итгэж байгаа.

-Цэц дээр гэхдээ нэг асуудал байгаа. Тэрийг хоёулаа сүүлд ярьчхаж болох байх. Парламентаар парламентыг дуугүй болгох. Улмаар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль руу хандсан асуудал руу орж байгаа юмуу гэж бодсон. Сүүлийн үед болж байгаа зүйлүүдийг хараад хардлага төрсөн гэсэн үг. Хардаж бодох эрх надад байна. Сүүлд болж байгаа зүйлүүд гэж юуг хэлээд байна вэ гэхээр хууль өргөн баригдлаа. Зарим нэг нэр дэвшихээ зарласан хүмүүсийн нэр дэвших эрх шүүх дээр цуцлагдаж байх шиг байна. Цуцлагдах шатандаа ч яваад байгаа юм уу. Зарим нэг улс төрчид буцаж орон зайгаа эзэлж байх шиг байна. Энэ ч яах вэ мэдээж байдаг зүйл. Энэ бүх зүйлүүдийн өрнөлийг харахад 2027 онд ардчилсан сонгууль болох уу, үгүй юу гэдэг нь бас их эргэлзээтэй байж магадгүй. Тэрний эхлэл нь энэ хууль байж магадгүй гэж би хувьдаа хардаж байгаа. Цаг хугацаа харуулах байх. Гэхдээ ийм зүйлүүдийг бид бодож, ярьж байх ёстой. Улс төрчид, улс төрийн лидерүүд. Миний бодол бол 2027 оны сонгууль эхэлж байгаа юм болов уу гэж бодож байгаа. Парламент хэлэлцэнэ биз. Яагаад парламент өөрөө тэрийг хийж болохгүй гэж.

“Парламентыг тараана гэдэг чинь ардчиллыг устгаж, засаглал өөрчилнө гэдэг л санаа шүү дээ”

-Олон улсын жишээнээс харахад парламент өөрийнхөө ёс зүйг өөрөө л ярьдаг?

–Тийм шүү дээ. Бас Ерөнхийлөгчийн ёс зүйг ярья л даа. Ёс зүйн асуудлыг яах юм бэ гэдэг асуудлуудаа институци бүгдээрээ хоорондоо л ярьцгаая л даа. “Хаврын чуулган эхлэхэд ийм асуудлууд орж ирнэ, гишүүд бас оруулж ирнэ” гэдэг мэдээнүүд тавиад парламентаа айлгах гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм. Тэр чинь ард түмний төлөөлөл шүү дээ. Парламент хэнээс ч айдаг байж болохгүй. Тэгэхээр ийм асуудлаа наанатай, цаанатай харж энэ мэтгэлцээн өрнөх болов уу гэж би бодож байгаа юм. Чуулган дээр би өөрийнхөө байр суурийг илүү тодорхой хэлнэ. Өнөөдөр би өөрийнхөө үзэл санааг хангалттай илэрхийлчихлээ гэж бодож байна. Бусад улс төрийн намууд байр сууриа хэрхэн илэрхийлэхийг мэдэхгүй байна. Энэ чинь парламентын гишүүд өөрсдөө чөлөөтэй саналаа өгөх ёстой асуудал. Бас нэг зүйл. Цэцийн гишүүдийг нам шууд шийднэ гэдэг байдлаар хуульчлагдах гэж байгаа юм байна гэж би ойлгосон. Энэ бол парламентын 40 хувь нь амьгүй болно гэсэн үг. Жагсаалтын гишүүдийг чуулган дээр нэг үг хэлээд л орой нь татаад байдаг болчихвол парламентын 40 хувь байхгүй болно.

-Таныг Ерөнхий сайд байх үед таны бодлогыг шүүмжилж хэлэхээр тэр гишүүн рүүгээ юм хэлмээр үе гардаг байсан уу?

-Жишээлбэл, манай Д.Энхтүвшин гишүүн байна. Д.Энхтүвшин гишүүн намайг их шүүмжилдэг байсан. Би нэг удаа нам дээр уулзаад “Д.Энхтүвшин минь намайг шүүмжлэх яах вэ. Би ойлгоно. Наад жагсаалтын асуудлаа яг энэ эрч хүчээрээ хамгаалаарай” гэж хэлж байсан. Би өөр юу ч хэлээгүй. Жагсаалтын гишүүддээ хандаж, “Одоо өөрсдийгөө биш дараагийн жагсаалтад орох гишүүдийг хамгаалж дуугарах ёстой цаг шүү” гэж хэлмээр байна. Зүгээр нэг намд ажилладаг байсан хүмүүсээр жагсаалтыг дүүргэх соёл руу орвол нийгмийн төлөөллийг хангах гэж пропорционал тогтолцоо руу орсны ялгаа гарахгүй. Энэ чинь төлөөллийг илүү өргөн болгоё л гэдэг л тогтолцоо шүү дээ. Тийм учраас жагсаалтын гишүүд маань “Би л гишүүн болчихсон юм чинь одоо яах вэ, яаж ийж байгаад нэг тойрог олоод сонгогдчихъё, ард үлдсэн гишүүд татагдах эсэх нь хамаагүй” гэсэн хандлагаар явж болохгүй. Энэ бол эс үйлдэл хийж болохгүй таны өөрийн чинь орон зай. Энэ парламент гайхалтай шинэчлэгдчихсэн парламент шүү дээ. 80 хувь нь цоо шинэ. Бараг 25 хувь нь бүсгүйчүүдийн төлөөлөл. 5 улс төрийн намтай. Ийм төлөөлөл үгээ хэлж чадахгүй, парламентаа хамгаалж чадахгүй, парламентын засаглал дээрээ хатуу байж чадахгүй, иймхэн сорилтыг давж чадахгүй бол Украйн шиг ч юм уу геополитикийн том сорилтууд хийвэл яах юм бэ. Ингээд чимээгүй байж байгаад тусгаар тогтнол, эрх чөлөөгөө алдах юм уу. Тэгэхээр би залуучууддаа “Над дээр шүүмжлэлтэй байж чадсан шигээ парламентын ардчилал дээрээ хатуу байр суурьтай байгаарай. Зөвхөн өөрийгөө бодох биш дараа дараагийн хүмүүст энэ нээлттэй хаалгыг үлдээхийн төлөө хариуцлага хүлээгээрэй” гэж хэлмээр байна. Үйлдвэрчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөө алдагдахгүй байх ёстой. ШУА-ийн төлөөллөө битгий алдагдаасай гэж би бодож байгаа. Ингэж байж парламент төлөөллийн төв байгууллага болно. Хэрэв тэгэхгүй бол парламент иргэдээсээ холдчихно. Хүмүүс парламентыг тараана гэж их ярьдаг юм. Гэхдээ юу вэ гэхээр парламент чинь өөрөө төв талбай дээр болж байгаа шууд жагсаалыг гүйцэтгэх засаглалаас хамгаалж байгаа цорын ганц ардчиллын механизм шүү дээ. Англи 2 удаа парламентаа тараагаад хувьсгал л болж байсан. Хүмүүс өөрийн төстэй дүрээ хараад миний төлөөлөл миний өмнөөс юм ярьж байна аа гэж бодож, үндсэндээ тайвширч байгаа. Тэгээд сонгуулиа хүлээж байгаа юм. Сүүлийн үед хүмүүс нэг зүйл яриад байна. Ерөнхий сайд парламентаа тараадаг байх ёстой.

-Сонгодог парламент?

-Сонгодог парламентад байдаг механизм мөн үү, мөн. Гэхдээ Японоос ялгаатай нэг зүйл бол Япон бол хаант засаглалтай. Япон Улсын төрийн гол цөм эзэн хаан дээрээ байдаг. Харин Монгол Улс парламент дээрээ байдаг. Тийм учраас төрийн тогтвортой байдал гэдэг манай улсын хувьд парламентын тогтвортой байдал байхгүй юу. Засгийн газар унаж болно. Яагаад гэвэл ард түмнээс сонгогдсон парламент засгийн газартаа хариуцлага тооцчихож байгаа юм. Зарим нэг төрийн бус байгууллагууд “Парламент л муухай” гэдэг суртал ухуулга их явуулж байх шиг байна. 76-г яг ингэсэн байхгүй юу. 76 хулгайч гэсээр байгаад парламентынх нь нэр хүндийг хүнд байдалд оруулсан. Одоо 126, жагсаалт муухай, олон намтай байх нь муухай. Жендер зөв ч юм уу, буруу ч юм уу гээд бүсгүйчүүд маань өөрсдөө бичээд эхэлчихсэн байна. Арай ихэдчихэв үү гэх жишээний. Энэ юу вэ гэхээр үүний цаана дандаа улстөрийн зорилгууд байгаа. Энийг олж хараад наанатай, цаанатай явахгүй бол ардчилал, парламентын засаглал гэдэг чинь тэмцэж л хадгалахгүй бол тэнгэрээс унаж ирдэг зүйл биш ээ. Парламентын засаглал яаж өөрсдийнхөө бүрэн эрхийг хамгаалдаг вэ гэдгийг БНСУ-ын жишээн дээрээс харсан шүү дээ. Парламентад онц байдал тогтоочихсон. Гар утсаа асаагаад л парламентынхаа танхимд орсон. Яагаад гэхээр парламент олуулаа болж, хуралдаж байж илүү эрх зүйн хувьд чадамжтай болдог. Энэ хаврын чуулган парламентын сорилттой хэд хэдэн зүйлүүд болохоор байх шиг байна. Жагсаал ч гэсэн. Олон нийтдээ хандаж хэлэхэд, парламент руу хандаж, парламент тараана гэж байгаа жагсаал бүхний цаана явцуу эрх ашиг байгаа шүү. Би энийг л хэлчихье.

-Ямар зорилго?

-Парламентыг тараана гэдэг чинь ардчиллыг устгаж, засаглал өөрчилнө гэдэг л санаа шүү дээ.

-Надад цэцтэй холбоотой, яг энэ хуультай холбоотой асуух юм их байна. Гэхдээ яг үйл процессууд дээр асуувал нь илүү дэлгэрэнгүй хариултууд гарч ирэх байх гэж бодож байна. Та юм хэлэх гэж байна уу?

-Ер нь аливаа нэг зүйл эх үндэс рүүгээ л очих ёстой шүү дээ. Илүү тодорхой ойлгохын тулд гэсэн үг. Тэрнээс үйл явдлыг хөөгөөд байвал төөрнө гэсэн үг. Өнөөдөр манайд байгаа энэ асуудал хувь хүмүүсийн асуудал бол огт биш шүү гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй байх. Нэг үгээр хэлбэл, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүмүүс хоорондоо асуудалтай болчхоод байна аа гэдэг өнцгөөс битгий хараарай. Би П.Очирбат гуай, Д.Бямбасүрэн гуай 2-ыг бол сайн мэдэхгүй байна. Яг үнэндээ бол төсөөлөх юм алга. Тэрнээс хойш бол дандаа ийм асуудал болсон.

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын зөрчил үү?

-Н.Багабанди дарга, Н.Энхбаяр дарга хоёрын дунд начигнасан зөрчил болж байсан. Тэр үеийг би бас гадарлана. Хүнд, төвөгтэй асуудлууд болдог байсан. Намынхаа эрх мэдлийг л цаагуураа булаацалдаад байгаа шүү дээ энэ 2 хүн чинь. Хэн нь нам дээрээ илүү атаман байх вэ гэдгээ л үзээд байгаа байхгүй юу. Дараа нь Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгч болоод гайгүй болох юм болов уу гэсэн чинь М.Энхболд дарга, С.Баяр дарга гээд айхтар сүрхий зөрчил болсон. Одоог хүртэл НЭнхбаяр дарга, С.Баяр дарга хоёр маань хоорондоо гомдолтой байдаг. Гэхдээ энэ нь тогтолцооны л асуудал байхгүй юу. Долоодугаар сарын 1-нд хэн нь цэрэг хөдөлгөсөн бэ гэх мэт бөөн маргаанууд болдог. Эрх мэдэл нь тодорхой биш байхгүй юу. Ардын намынхан л ерөөсөө болдоггүй нөхдүүд юм уу гэсэн чинь ЦЭлбэгдорж, Н.Алтанхуяг дарга 2-ын дунд бие, биенийхээ нөгөө хүргэн бэрийг нь хорьдог дээрээ тултлаа зөрчил үүссэн. Өөрийнхөө Ерөнхийлөгчийг тавихаар спикер нь нөгөө талдаа гарчихаад байдаг. Гурвууланг нь барьчихаар нийгэм нь нөгөө талдаа гарчихаад байдаг. Үндсэн хуулийн механизм чинь бас их бодох л ёстой зүйл байхгүй юу. Энэ бүх зүйл явсаар У.Хүрэлсүх дарга бид 2 дээр ирсэн. Ийм зүйл болохыг би маш сайн мэдэж байсан. Энэ бол 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 19 дүгээр тогтоол. Би энийг бүгдийг нь хэвлүүлсэн. Би тэр номыг бас чамд өгнө өө. Их хурлын гишүүдэд би өгч байсан. Нэг үгээр хэлбэл, 1991 онд Үндсэн хууль батлагдах үед манайх яасан бэ гэхээр Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гээд санал хураасан чинь 172 хүн үг хэлээд, 186 хүн буюу 48 хувь нь Ерөнхийлөгчийн засаглал зөв, 186 хүн буюу одоо 48 хувь нь парламентын засаглал зөв, 13 хүн буюу 4 хувь нь түдгэлзсэн. Эцэст нь н.Уртнасан гуай Ерөнхийлөгчийн үгийг сонсъё оо гэсэн санал гаргасан. Ерөнхийлөгч П.Очирбат гуай орж ирээд, “Манайх энэ геополитикийн нөхцөл байдал дунд парламентын засаглалтай байхгүй бол болохгүй дээ” гэдэг агуулгатай үг хэлсэн. Үүний дараа томьёолол өөрчлөхгүйгээр санал хураалт болж парламентын засаглалтай болсон. Протоколыг үзэхэд, санал тэнцчихсэн учраас маш төвөгтэйгөөр цаашаа үргэлжилсэн байхгүй юу. Заал 50, 50 хувь болчихоод байна шүү дээ. Одоо хүртэл энэ 50, 50 хувь чинь байдаг байхгүй юу. Нийгмийн хувьд ч гэсэн. Тийм учраас хүмүүсийг буруутгаад байх зүйл биш. Яг тогтолцоо талаасаа харвал.

-Аль нэгийг нь бид сонгох ёстой байхгүй юу?

-Мэдээж аль нэгийг нь сонгох ёстой. Энэ 2 засаглалын маш энгийн ялгааг би юу гэж хардаг вэ гэхээр, ард түмэн хэнд эрх мэдлээ өгөх вэ гэдэг л асуудал байхгүй юу. Хэрвээ Ерөнхийлөгчийн засаглалтай байвал ард түмэн Ерөнхийлөгчийг сонгоод, хариуцлага үүрүүлж байна. Ерөнхийлөгч шууд засгийн газраа бүрдүүлээд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Энэ бол Ерөнхийлөгчийн засаглал. Хэрвээ ийм байвал амар. Парламентын засаглал гэж юу вэ гэхээр, ард түмэн парламентад эрхээ өгөөд, ялсан нам нь өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө намын даргаа Ерөнхий сайдаар томилоод, мөрийн хөтөлбөрөө хийж хариуцлага хүлээдэг засаглалын тогтолцоо. Парламентын засаглалтай улс орнуудад Ерөнхийлөгч байдаг. Гэхдээ ард түмнээс сонгогддоггүй. Герман, Энэтхэг, Пакистан, Сингапур бүгд ийм. Олон улсад ч гэсэн Ерөнхий сайд л төлөөлдөг. ​Германы Канцлер Ангела Меркелийн урдуур ороод л Ерөнхийлөгч нь гүйгээд байдаггүй биз дээ. G7-гийн уулзалтад парламентын засаглалтай улсууд Ерөнхий сайдад л очдог. Манайх бол энэ нь холилдчихсон. Ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчтэй. Парламентын засаглалтай гэж яриад, төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ мөн гэчихсэн. Аль нь гүйцэтгэх засаглал юм бэ. Хоёр мөрийн хөтөлбөртэй. Хэнийхээ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Тэр их санхүү мөнгө хаана байна. Тэгээд тэр нь хэрүүл болно. Кабинет хүртэл таллачихна. Ерөнхийлөгчийн сайд нар Ерөнхий сайдын үгийг сонсохгүй. Өөр намаас болчихвол бүр баларсан юм болно. Нэг улс хэрнээ 2 өөр идеологитой мөрийн хөтөлбөр. Нэг нь АН-аас гарсан либерал санаатай мөрийн хөтөлбөртэй нөгөөдөх нь ардын намаас гарсан социал талын мөрийн хөтөлбөртэй байхад яаж хэрэгжих юм бэ. Үүнээс болоод л бүх асуудлууд болж байгаа юм. Жишээлбэл, цэрэг арми хаана байна. ҮАБЗ дээр төслүүд татаад шийдэл гаргаад яваад байдаг.

-Хамаг хулгай тэндээс үүдчихсэнийг нь бид олж харсан?

-Тэгнэ шүү дээ. Үндэсний аюулгүй байдал гэдэг ийм том нэрийг хэвлэлийнхэн шүүмжилж чадахгүй. Нийгэм тэрийг яриад байхгүй. Тэгэхээр хамгийн том төслүүдийг нь ҮАБЗ дээр Ерөнхийлөгч өөрөө хуралдаад, өөрийнхөө кабинетаар шийдчихэж байгаа юм. Ерөнхийлөгчийн кабинет гэж нэрлэдэг юм шүү дээ ҮАБЗ -ийг. Хэрэг эрхлэх газрын дарга нь ҮАБЗ -ийн нарийн бичгийн дарга гээд нөхөр байдаг юм. Ерөнхий сайд болохоор өөрийн кабинеттай. Мэдээж санал зөрнө. 2 хүн нь хоорондоо санал зөрөхгүй байсан ч институци нь хоорондоо зөрчилдчихнө. Яг энэ асуудал 34 жил боллоо. Би өөртөө чинь ярилцъя гэдэг нь 2027 он дөхөж байгаа учраас хувь хүн ингэсэн, тэгсэн гэдэг жижиг зүйлээ орхиод бүх Ерөнхий сайдууд эс үйлдэл хийхгүйгээр юу болсон бэ гэдгээ над шиг яриасай гэж бодож байгаа. Ч.Сайханбилэг даргатай ярилцлага хийснийг чинь хараад дараагийн хүн нь би байя гэж бодсон. Аль, аль намын төлөөлөлтэй чөлөөтэй ярьдгаа харуулах нь зүйтэй. Яг одоо миний хүсэж байгаа зүйл бол үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудыг яг тэр цаг хугацаанд юу болсон бэ гэдгийг яг над шиг үнэнээр нь л яриулчих. Ингэж чадвал 2027 оны сонгуулийг Монголын ард түмэн маш зөв хийнэ. Тэр хүн нь өөрөө энэ тогтолцоогоо аль нэг талд нь гаргах л ёстой байхгүй юу. Тэгэхгүй бол дахиад л 2 хүнийг хооронд нь асуудалтай болгох гэж байгаа юм шиг орхичхож байна л гэсэн үг.

“Ерөнхийлөгчийг импичмент хийж байсан тохиолдол манай улсад байхгүй. Гэхдээ хуулийн гарц бол байгаа”

-Энэ бол хэн ч байсан асуудал үүсэх тогтолцоо. Үүн дээр би дахиад нэг зүйлийг асууя. Та сая Ерөнхийлөгчтэй ч гэсэн ёс зүй ярья л даа гэж байна. Хууль санаачлах тухай ч ярьж байх шиг байна. Импичмент ч гэдэг ч юм уу эсвэл Ерөнхийлөгчийн санаачилсан хуультай нь холбоотой, парламентын тогтолцоо руу орж ирээд байгаа зүйлтэй нь холбоотойгоор та хууль санаачлах гээд байна уу, үгүй юу?

-Ерөнхийлөгчийг импичмент хийж байсан тохиолдол манай улсад байхгүй. Гэхдээ хуулийн гарц бол байгаа. Нэг үгээр хэлбэл Ерөнхийлөгч эрх мэдлээ хэт хэтрүүлээд, эрх зүйт төр дээгүүр субъектив байдлаар давбал. Тэр нь нийгэмд тодорхой болж, цэцийн дүгнэлт гарвал импичмент хийх ёстой. Хувь хүн хамаатай чухал зүйл биш. Тэгж байж парламентаа хамгаалж байгаа юм. Ерөнхийлөгчөө хязгаарлаж чадахгүй парламент геополитикийг яаж хязгаарлах юм. Геополитикийн том сорилтууд өмнө нь хил, бүс дотроо байдаг байсан бол одоо асуудал болж байна. Бидний магтаж, итгэн үнэмшдэг байсан АНУ хажууд байгаа Канадаа нэг мужаа болгоё гээд яриад байна шүү дээ. Ийм асуудал ирвэл яах вэ. Грийнланд хажуу талынх нь. Угтаа бол хоорондоо түншүүд. Гэтэл Грийнланд манайд байвал аятайхан юм биш үү. Худалдаад авчихъя гээд байдаг. Ийм асуудал манайд ирвэл яах юм. Тэгэхээр парламентын халдашгүй байдлыг одоо байгаагаас илүү нэмэгдүүлэх ёстой болж байгаа биз. Парламентын гишүүн санал өгөхдөө хэнээс ч үл хамааран айхгүйгээр саналаа өгөх ёстой байхгүй юу. Юун Ерөнхийлөгч. 2 хөршөөсөө айхгүйгээр, зэвсэгт халдлагаас айхгүйгээр, жагсаалаас айхгүйгээр Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө тэр хүн халдашгүй байж саналаа өгөх ёстой байхгүй юу. Зугтахгүйгээр. Энэ л парламентын бүрэн эрхт байдал байхгүй юу даа.

-Тийм учраас парламентыг хамгаалах ёстой гэж үү?

-Энэ нь нэг гишүүнийг хамгаалаад байгаа юм биш. Гэтэл манай гишүүд УИХ-ын гишүүний бүрэн эрх энэ тэр гэж олон юм ярьж байгаад иргэдийнхээ дургүйг хүргээд тэрэн дээр нь хүмүүс тоглоод парламентыг хэврэгхэн болгох гээд байгааг олж харахгүй байгаа байхгүй юу. Яг энэ асуудлаар Цэцийнхэнд хандаж хэлэхэд, парламент руугаа халдсан цэц дэлхийн түүхэнд байхгүй шүү. Монгол Улсын ард түмний байгуулсан парламент руу парламентаас томилогдсон Үндсэн хуулийн шүүх халддаг юм. Энэ байдал цаашдаа том асуудал болж магадгүй шүү. Цагийн аясыг дагаж дарцаглаж байгаад цаг эргэх үед төрийн ажил нэг хэцүү нь цаасан дээр үлддэг байхгүй юу даа. Цаасан дээр үлдэнэ. Өнөөдөр яах вэ Х.Булгантуяа гээд нэг охиныг сошиалд шүүчхэж байгаа юм чинь гээд сошиал шүүхээр яллачихсан. Тийм учраас нүдээ аньж байгаад кнопдчихьё. Энэ муу ер нь дургүй хүргээд байсан юм. Намайг ёстой эрт зарладаг байна шүү дээ муу амьсгаа чинь гэж байгаа юм. Гэхдээ энэ бол субъектив тал. Объектив талаасаа харвал Монгол Улсын парламентын бүрэн эрхтэй дэд дарга Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засагтай холбоотой аль ч сэдвээр ямар ч сорилттой шийдвэр гарч ирсэн хэнээс ч хараат бус удирдах дархлаа нь тэгвэл хаачих юм. Дараа нь дэд дарга нар хурлаа удирдаж чадахгүй болох нь байна шүү дээ. Спикер ч гэсэн. Дараа нь ялтан болбол яах юм. Тийм биз дээ. Энэ чинь объектив зүйл биш байхгүй юу. Субьектив зүйл чинь өөрөө яаж ч гуйвуулж болно шүү дээ. Тэгэхээр энийгээ жоохон наанатай, цаанатай харах цаг ирчхээд байна уу даа гэж бодож байгаа юм.

-Үндсэн хуулийн зөрчил байсан уу, үгүй юу гэдгийг дахиад ярина. Уучлаарай ингээд хойшоо шидээд байгаа нь логик дараалалтай байвал ойлгогдох байх гэж бодож байна.

-За ойлголоо.

-Нэг асуулт байна. Саяын таны хэлж байгаагаар шаардлагатай бол энэ парламент дээгүүр давах юм бол Монгол Улсын ардчилсан байдлыг үгүй хийх алхам хийх юм бол импичментийг ярина гэдэг зүйлийг ярьж байна шүү дээ. Энэ хууль тийм давах хэмжээний хууль мөн үү. Та юу гэж харж байна?

-Мөн. Нэгдүгээрт, аль нэг институци нөгөө институцийнхээ бүрэн эрхт байдалд халдах ёсгүй. Тэр дундаа парламентад. Ерөнхийлөгч парламентад ажлаа тайлагнадаг байх ёстой. Тэрнээс биш парламентад зааж сургаад байдаг хүн бол Ерөнхийлөгч биш. Парламентад зааж сургадаг ганцхан хүч байна. Энэ бол ард түмний шударга сонгууль. Өөрөөр парламентад хариуцлага тооцох субъект байхгүй. Парламент зөвхөн өөрөө өөртөө л хариуцлага тооцож болно. Өөрөө өөрийгөө тарааж болно эсвэл сонгуулиар. Тэрнээс биш парламент дотроос гарсан Ерөнхий сайд, парламентад тангараг өргөдөг Ерөнхийлөгч, парламентад ажлаа тайлагнах ёстой субъектүүд парламентдаа хариуцлага тооцно, парламентаа жижгэрүүлнэ гэж юу яриад байгаа юм бэ. Тэр нэг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал гээд нэг нөхөр байна. Өмнө нь би А.Гансүхтэй ч гэсэн муудалцаж л байсан. Уг нь хуульч хүн. Тэр парламентыг загнадаг хэн бэ. Хоолойгоо шахчихсан, “Парламентын гишүүд ээ, та нар ёс зүйтэй байх ёстой шүү” гэж байгаа юм. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга гэж хэн юм. 3 институцийн хурал зохион байгуулдаг л газар шүү дээ. Манайхан бие, биедээ үг хэлэхгүй пялдагдсаар байгаад Ерөнхийлөгчөө эвдчихдэг. Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед А.Гансүх гэж нэг нөхөр бас ийм болчихсон байсан юм. Засгийн газрын хуралдаанд орж ирж сууна гээд болдоггүй. Би тухайн үед Хэрэг эрхлэхийн сайд байсан юм. “Чамайг суулгахгүй” гэсэн чинь чамайг Ерөнхийлөгчид хэлнэ гэж байна. Хэл гээд бид 2 барьцалдаж авч байсан юм. Яахаараа ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Засгийн газрын хуралдааны танхим дотор орж ирж суух ёстой юм. Дээрээс нь хонгил гээд нэг асуудал байна. Оцогнодог шүүгч гээд та нар санаж байгаа байх. Тэр чинь ҮАБЗ-ийн нэр дээр Засгийн газар мэдээгүй байхад хууль хяналтын байгууллагад үндэсний аюулгүй байдлын асуудал, Ерөнхийлөгч ингэлээ, тэглээ гээд нэрийг нь бариад утасдчихдаг асуудлыг хонгил гээд байгаа байхгүй юу даа. Энэ асуудлыг Н.Алтанхуяг дарга тэргүүтэй хүмүүс яриад байгаа хэрнээ тодруулж хэлж чадахгүй байгаад байгаа юм. Шүүгч нарт нөлөөлдөг. Шүүхийн хуулиар шүүхийн хараат бус байдалд хэн ч нөлөөлөх эрхгүй шүү дээ. Гэтэл яваандаа шүүгч ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаасаа заавар, шийдвэр авч байж хөдөлдөг болчихдог.

-Хараат бус шүүх шүү дээ. Ийм хэмжээнд оччихож байна уу?

-Жишээлбэл, зарим нэг зүйлсийн цаг хугацаа нь яагаад ингээд давхцаад байдаг юм. Энэ зүгээр энгийн тохиолдол уу. Нэг хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ гэхээр шүүх гэнэт ажиллаад өмнө нь цагаатгасан бүрэлдэхүүн өнөөдөр өөр шийдвэр гаргаж байгаа юм. Энийг шүүх хараат бус байна гэх үү. Зарим хэрэг нь 10 жил болж байхад зарим хэрэг нь ингээд гэрлийн хурдаар явчихдаг юм. Энэ чинь ингээд ноотлогдоод байгаа байхгүй юу. Энийг чинь л хонгил гээд байгаа юм. Нэг үгээр хэлбэл, эрх мэдлийн салангид байдал байхгүйгээр шүүх засаглал, хянадаг прокурор, мөрддөг хууль хяналтын байгууллагыг нэг хүн удирдана гэсэн үг байхгүй юу. Энийг л хонгил гээд байгаа юм шүү дээ. Ойлгож ядаад байх юм байхгүй. Энэ хонгилоо одоо буулгая аа гээд шүүхийг дотроосоо сонгодог болгосон шүү дээ. Уг нь бол Ерөнхий шүүгч чинь сонгуулиар гарч ирсэн хүн. Тэгж гарч ирсэн ч бас л нэмэргүй. Шүүхийн тангараг өргөдөг гээд нэг тийм зүйлүүд байдаг юм. Тэр нь дээр нь барьж авдаг юм шиг байгаа юм. Шүүхийнх нь эрхийг нааш нь, цааш нь болгоно. Өөртөө ёслуулна гээд. Энэ чинь харин ноцтой асуудал шүү дээ. Тийм учраас өнөөдөр хонгилын түлхүүр барьж байна гэж андуурч байгаа залуучууддаа хандаж хэлэхэд, Хуулиа л дагах нь чухал шүү. Эрх мэдэл сүр хүч дагаж явж байгаад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед дагасан бригад нь юу болов. Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед юу болов. Одоо ч гэсэн. Тийм учраас Үндсэн хуулинд энгийн хуулинд цагаан дээр хараар бичигдчихсэн зүйлээ л дага. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга хэвлэлийн бага хурал хийгээд байж байдаг албан тушаалтан юм уу. Ийм зүйл байж болохгүй учраас л би яриад байгаа юм. Надад А.Гансүх нь байна уу, А.Бямбажаргал нь байна уу хамаагүй. Хэн нэгэн хүн хэлэх ёстой биз дээ. Ийм асуудлуудыг парламентын гишүүд шүүмжлээд явах нь зүйтэй болов уу л гэж бодоод байна. Уг нь манай нийгэм шүүмжлэлтэй байдаг байсан. Чухам яагаад ийм чимээгүй, томоотой болчхоод байгааг ойлгохгүй байна. Манай сэтгүүлчид айдастай болчхоод байгаа юм уу. Заригийн Н.Өнөрцэцэгээс хойш иймэрхүү болчхов уу, яав. Би нэг тиймэрхүү юм бодоод л байгаа юм.

-Та нэр хэлсэн учраас би асуучих уу. Би уг нь нэлээн хойгуур асууя гэж бодож байсан юм. Монгол Улсын хууль, шүүхийн байгууллагын талаар та их ноцтой юмнууд ярьж байна шүү дээ. Бие даасан байдлаар ажиллаж ажиллаж чаддаггүй гэдэг өнцгийг ярьчихлаа. Д.Амарбаясгалан дарга Б.Энхбаяр гишүүн бид 2-ын ярилцлагын дараа мэдээлэл хийхдээ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан дарга, Ардын намын ЕНБД Я.Содбаатар, Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Б.Энхбаяр гэсэн 5 хүн нийлж суугаад, сэтгүүлчийг хорих юм уу, үгүй юу гэдэг зүйлийг яриад хорих шийдвэр гаргасан юм уу даа. Нэгдүгээрт ийм зүйл болсон юм уу. Хоёрдугаарт, тухайн үед та “Хэрэв ингэх юм бол бүгдээрээ ажлаа өгөөд зайлцгаавал яасан юм бэ” гэж хэлсэн гэсэн. Энэ үнэн юм уу. Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүний хариуцлагатай үг шүү дээ. Б.Энхбаяр гишүүн бол болоогүй. Худал зүйл гэсэн хариулт өгсөн?

-Б.Энхбаяр байгаагүй. Б.Энхбаярын талаар би бас ярина. Энэ бол түрүүн ярьсан хонгилын нэг жишээ. Мөн үндэсний аюулгүй байдал гэдэг нэр дор гүйцэтгэх засаглал дотор байдаг хууль хяналтын байгууллагуудад яаж шууд нөлөөлдөг вэ гэдэг нэг жишээ бол Н.Өнөрцэцэгийн кэйс мөн байхгүй юу. Ерөнхий сайд, Хууль зүйн сайд 2 нь мэдээгүй байдаг. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг задруулсан. Асуудал үүслээ гээд явчихдаг. Ороод ярихаар “Тэг гэсэн чиглэл ҮАБЗ-өөс өгсөн шүү дээ” гээд явчихдаг.

-Хорь гэдэг чиглэл өгсөн гэж байгаа юм уу?

-Тийм. Энэ гэхдээ юу ч биш шүү дээ. Зөвхөн Н.Өнөрцэцэгийн кэйс биш байхгүй юу. Үе үеийн Ерөнхийлөгчдийн үед болж байсан асуудал. Би энэ асуудлыг байнга л хөндөж ярьдаг юм. Ярих нь зүйтэй ч гэж боддог. Цаг үе нөхцөл байдалд зарчим савлаж болохгүй гэж би хувьдаа боддог юм.

-Хууль хяналтын байгууллага ингэж асуудлыг шийдэж болдог юм уу?

-Болоод байгаа биз дээ.

-Бид чинь одоо юунд итгэх юм бэ?

-Д.Тогтохсүрэн дарга байсан. Эрх баригч намын нөлөө бүхий удирдлагууд уулзаад зогсоох гээд дийлэхгүй л байна гэсэн үг.

-Хэнийг дийлэхгүй байгаа юм. Ерөнхийлөгч юм уу?

-Хонгилын түлхүүр байгаа хүнийг.

-Ерөнхийлөгчид байгаа юм уу. Хонгилын түлхүүр?

“Бүх Засгийн газрын огцорсон шалтгаан нэг байдаг. Тэр нь Ерөнхийлөгчтэйгөө таарахаа болих. Тэр өдрийг Засгийн газрын төгсгөл гэдэг”

-Байгаа. Үе үеийн Ерөнхийлөгчид л байсан шүү дээ. Н.Алтанхуяг даргын үед ч гэсэн өөрийнхөө кабинетын сайдыг барьж хориулах уу. Захиалж байгаад хүргэнээ хориулах уу. Дахиад би ганцхан юм хэлье. Энийг хувь хүн гэж ерөөсөө битгий хараарай. Тэгвэл бид дахиад төөрчихнө. Үзэгчдэдээ болон намынхандаа хандаж хэлэхэд, 2 хүний дунд болсон зөрчил, аль нь зөв, аль нь буруу гэдэг дээр битгий хуваагдаарай. Би Ерөнхийлөгчтэйгөө айхтар зөрчилдөөд асуудал болоод байя гэж Ерөнхий сайд байхдаа ерөөсөө боддоггүй байсан. Хэзээ ч Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэйгөө зөрчилдөж чадахгүй. Бууж өгнө. Яагаад гэвэл Ерөнхий сайд улс орны өдөр тутмын ажлыг хариуцдаг хүн. Г.Занданшатар дарга маань их л өөдрөг, нээлттэй явж байна. Яваандаа ажилдаа илүү төвлөрч, үг нь багасахаас өөр сонголтгүй болно. Яагаад гэвэл Ерөнхий сайд нэг мэдэгдэл хийхээр олон улсын мэдээ болчихдог. Ерөнхий сайд нэг байр суурь илэрхийлэхээр долларын ханшинд нөлөөлчихдөг. Ерөнхий сайд нэг мэдэгдэл хийнэ, шатахуунд нөлөөлж байна, 2 хөршид нөлөөлнө. Миний хувьд Орос, Украйны дайны үед алийг нь сонгох вэ гэдэг л сонголтод тулгачихсан байсан. Үг хэлэх маш хүнд. Элчин сайдуудтай уулзаад байр сууриа илэрхийлэх туйлын сорилттой. Экспорт байдаг. Ардчилсан парламентын засаглалын үзэл санаа байдаг. Дундуур нь яаж гарах вэ. Ийм сорилтууд манай улсад байна.

-Таны сая хэлсэнчлэн энэ бол хүн хоорондын зөрчил гэхээсээ илүүтэй тогтолцооны зөрчил. Үүн дээр хэн ч байсан зөрчилдөнө.

-За чи асуултаа асуучих. Би жаахан урт ярих гээд байх шиг байна. Уг нь сэтгэлээ онгойтол ярьчихмаар байдаг.

-Танд энэ асуудал дээр өөр хэлэх зүйл байгаа юу. Байхгүй бол би дараагийн асуултаа асууя?

-За тэгье.

-Түрүүн таны хэлдэг шиг үе үеийн Ерөнхий сайдууд жаргал зовлонгоо яриад өөрчлөгдчихвөл улс оронд маань л хэрэгтэй. Тийм учраас л би таныг ярилцлагад орооч ээ гээд шахаад, гуйгаад яваад байсан юм?

-Би 5 юм уу 9 сард ярилцлага өглөө гэж бодъё. Бас өөр байхгүй юу даа. Тэгэхээр хугацаа жаахан явах ёстой гээд байдаг нь тэр. Үе үеийн Ерөнхий сайдууд бүгд зовлон нэгтэй. У.Хүрэлсүх дарга ч ялгаагүй. Х.Баттулга Ерөнхийлөгчтэй зөндөө л асуудлууд болж байсан. Тэгэхээр яг одоо үүнийг яриад дараагийнхаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хувь хүний ч юм шиг болчихсон ийм тогтолцооны зүйлийг үлдээхгүй байх нь, эс үйлдэл хийхгүй байх нь өөрөө Монгол Улсад хэрэгтэй. Бид энийг ярих үүрэгтэй. Би энэ үүргийнхээ дагуу л ярьж байна. Үнэнийг хэлэхэд, энэ хуулийг өргөн бариагүй бол би чамд ярилцлага өгөхгүй байсан. Зургаадугаар сарын 2 хүртэл ярилцлага өгөхгүй гээд өөртөө амлачихсан байсан. Гэхдээ зарчимд тулсан зарим нэг асуудлууд байна. Ийм асуудлуудыг мэдсээр байж хэлэхгүй өнгөрөх нь харамсаад ч барахгүй үр дагавар руу аваачиж магадгүй.

-Хэлэлцүүлгийг өрнүүлэх хэрэгтэй. Тэгж байж эрүүл шийдвэрүүдийг гаргаж чадна гэж бодож байна уу?

-Тийм. Парламент өөрөө л шийдэх ёстой.

-Та язгуур асуудал руугаа анхаарлаа хандуулъя гэсэн. Та бид 2-ын ярилцлагын язгуур асуудал бол огцрох үйл явц. Энэ хэсэг олон зүйлийг тодруулж өгөх байх. Эхний асуулт Засгийн газар огцорсон шалтгааныг юу гэж хардаг вэ. Алдаа нь юу байсан бэ?

-Бүх Засгийн газрын огцорсон шалтгаан нэг байдаг. Тэр нь Ерөнхийлөгчтэйгөө таарахаа болих. Тэр өдрийг Засгийн газрын төгсгөл гэдэг. Бүгд адилхан. Мэдээж сонгууль бас байгаа. Үүнээс өөрөөр Засгийн огцорсон шалтгааныг мэдэхгүй юм байна. Бусад нь бол шалтаг.

-Та 2 хэзээнээс таарахаа больчихсон юм бэ?

-2027 оны сонгууль л юм даа. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ийм зүйл болно гэдгийг би маш сайн ойлгож байсан. Өмнөх бүх кейс яг адилхан байдаг. Би Ерөнхий сайд болчхоод У.Хүрэлсүх дарга Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Намын байранд хоёулхнаа уулзаж, өглөө хүртэл ярилцсан байдаг юм.

-Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа юу?

-Ерөнхийлөгчөөр сонгогдсон өглөө нь.Тэр үед У.Хүрэлсүх дарга “Ах нь Ерөнхийлөгч боллоо. Чи хундаганы үг хэл” гэсэн. Би бодож байгаад ганцхан л үг хэлсэн. “Өмнөх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар тогтолцооноос болж хоорондоо муудалцаж байсан. Би тантай муудалцмааргүй байна. Хоёулаа Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед нэг нь Ерөнхий сайд нэг нь Хэрэг эрхлэхийн сайд байсан. Юу болсныг харсан. Энэ зовлонг цэглэвэл яадаг юм. Та бид 2 шиг ойлголцдог Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Монголын түүхэнд дахиж гараа ч уу, үгүй ч уу. Нэг тойрог, нэг аймаг, нэг нам, нэг фракц. Нэг нь Ерөнхий сайд, нөгөө нь ЗГХЭГ-ын дарга байсан. Насны хувьд ч зөрүүтэй” гэж хэлсэн. Тухайн үед У.Хүрэлсүх Ерөнхийлөгч, “Хэн нэгэн хүний зургийн өмнө хэдүүлээ зогсоод яах вэ дээ. Тэгэхээр хоёулаа энэ асуудлыг хамтдаа шийднэ ээ” гэсэн. Ийм яриа Ерөнхийлөгчийн сонгуулийн өглөө болж байлаа. Гэхдээ Ерөнхийлөгч болоод тангараг өргөсний дараа Ерөнхийлөгч л болчихдог юм байна лээ. Манай найзуудаас эхлээд “Та 2 юу болоод байгаа юм. Яагаад байгаа юм” гэж гайхаж, асуудаг хүн олон бий. Бид 2-ын дунд зовж байгаа хүн их байдаг. Одоо ч би зөв зүйтэй зүйл гэж итгэдэг. Яагаад гэхээр би Ерөнхийлөгч байж үзээгүй. Ерөнхийлөгч байсан хүмүүс л энэ сэтгэл зүйг ойлгоно. Тэгэхээр бидний хувьд болж үзээгүй өнцгөөс шүүмжлээд байдаг. Яг Ерөнхийлөгч болоод Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнуудын эрх мэдэлтэй Ерөнхийлөгч нартай уулзаад Гадаад айлчлал, Аюулгүйн зөвлөл, УАБЗ-ийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гээд явахаар яахыг мэдэхгүй. Бүх юм нь протоколтой явдаг. Ерөнхий сайд чинь хөөрхий бүх юм нь аж ахуйн ажил. Их ялгаатай л даа. Улс оронд айлчлал болно. Ерөнхийлөгч бол нэгдүгээр дипломат. Ерөнхий сайд бол 3 дугаар протокол. 01, 02, 03 гэдэг чинь ийм учиртай. Уг нь парламентын засаглалтай. Тэгсэн мөртлөө нөхцөл байдал ийм байдаг. 1992 оноос хойш ингээд явчихсан хэм хэмжээ. Зөв ч байж магадгүй. Яг ийм байдлаар энэ 2 институци нүдэн дээр яалт ч үгүй салдаг юм байна лээ. Би үнэн байхыг маш их хичээсэн. Томилгоо болон бусад асуудал дээр дур мэдсэн, бие даасан тоглолт аль болох хийхгүй байхыг маш их хичээсэн. Үүний үр дүнд удсан байж магадгүй. Гэхдээ тэгээд ч нэмэргүй юм байна аа гэдгийг би ойлгосон. Өмнөх түүх яг адилхан дахиад давтагдсан. Дахиад ч ийм зүйл давтагдах эрсдэл өндөр байгааг би харж байгаа. Үүнийг өөрчлөх гэж би 6 жилээр нэг удаа болгосон. 2 удаа сонгогдох нь олон зүйлийн шалтгаан болдог байсан. Тэгэхээр 1 удаа сонгогддог болгоод нас нь 45 байсныг 50 болгосон. 2019 онд шүү дээ. Гэтэл 2019 онд болсон 6 жилийн анхны кейс дээр маань дахиад л хүндрэл гарч байна л даа. Ерөнхийлөгч байсан хүн их хуралд нэр дэвшихийг хуульчилж хаах нь зүйтэй гэдэг саналыг би удаа дараа оруулж байсан. Яагаад гэхээр нэг л буруу жишиг тогтвол тэр буруу жишиг дагаад халдварладаг. Манайх чинь буруу халдвар авахдаа их сайн шүү дээ. Одоогийн Ерөнхийлөгчийн тухайд сунгагдах боломжтой юу, үгүй юу гэдэг дээр бид 2-ын дунд зөрчил үүссэн. Хүмүүс “Чи Ерөнхий сайд болгоо биз дээ. Ах, дүү, найз нөхөд явсан биз дээ. Чамайг сонгогдъё гэхээр танай Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр чинь үгүй гээд байна” гэх үгсийг орж хэлээд байдаг. Хоёрдугаарт, хэрвээ сунгагдахгүй бол би буцаж намын дарга болно гэдэг асуудал яригдсан. Энэ бас л зарчмын хувьд их төвөгтэй зүйл. У.Хүрэлсүх дарга манай намын сайн лидер байг. Гэхдээ энэ дахиад АН-д халдварлана. Нэг хүн 8 жил ажиллах боломжтой байсныг 6 жил болгохоор 2 жилээр бага байна гэсэн үг. Яваандаа маш олон Ерөнхийлөгч гарч ирэх боломжтой болчхож байгаа юм. Гарч ирсэн Ерөнхийлөгч нар бүгд буцаж улс төрд орохыг санаархана. Буцаж намын дарга болох зүйлээ Ерөнхийлөгч байх хугацаандаа хийх байхгүй юу. Өрсөлдөгчөө холдуулна, хүчтэй өрсөлдөгчөө нухчихна. Тэр их мэдээлэлтэй, тэр том багтайгаар буцаж намын дарга болно. Энэ чинь эцэстээ иргэний дайн руу түлхэх эрсдэлтэй. Картилын систем гэдэг шиг юм болох байхгүй юу. Эрх ашгуудаа ардчилсан зарчмаар шийдэж чадахаа болино. Буудалцаан, улс төрийн аллагууд болж эхэлнэ. Ийм л зүйл рүү орох эрсдэл байна гэж би харсан. Тийм ч учраас үүний төлөөр дуугарч байгаа. Ингэсэн нь хүн чанаргүйдээ биш. Магадгүй би өнөөдөр үзэн ядагдахаар харагдаж болох ч тэр хүнд тус болж байгаа ч байж магадгүй байхгүй юу. Бодитой үнэнийг нь хэлснээр. Харин эсрэгээрээ хажууд нь тойрон хүрээлээд “Та л байхгүй бол” гээд явж байгаа хүмүүс жинхэнээсээ алж байхыг үгүйсгэхгүй. Хуулийн төслийн тухайд гэвэл нэгдүгээрт би зөвшөөрөхгүй. Хоёрдугаарт, хэн очиж ийм зүйл зөвлөөд байдаг юм бол гэж бодохоор жаахан харамсах сэтгэл төрж байгаа.

-Би асуулт асууя. Парламентаас явъя аа гэдгийг анх хүлээн зөвшөөрсөн юм байна. Дараа нь өөрчлөгдсөн байна. Хэзээ, хэдэн онд өөрчлөгдөж, та 2-ын хооронд энэ яриа өрнөсөн юм бэ?

-Жил орчмын дараа. 2027 оныг яах вэ гэдэг асуудал үүссэн. Хүн байхгүй байна гэж ойлгуулдаг байхгүй юу. “Танаас өөр хүн байхгүй шүү дээ” гэж хэлдэг. За болъё 2 удаа болгочихъё гэж бодъё. 12 жилийн Ерөнхийлөгч. Магадгүй У.Хүрэлсүх дарга сайн хүн байя гэж бодъё. Маш зөв удирдъя гэж бодъё. Гэтэл өөр хүн гарч ирээд өөр байгаад 12 жилийн дараа 3 дахь тээрэм хэрэгтэй гэвэл яах вэ. 12 жил Ерөнхийлөгч байгаа хүнтэй ер нь хүн өрсөлдөх үү. Манайх шиг хууль барихад юм ярьж чадахгүй байгаа хүмүүс өөдөөс нь одоо халз өрсөлдье гэдэг хүн ер нь байх уу. Яг ийм зарчмаар ардчилсан систем ухарна. Тийм учраас би 2027 оны сонгуулийг хоорондоо мэтгэлцсэн ардчилсан сонгууль болчхоосой л гэж бодож байна. 6 жилээр нэг удаа гэдэгт хэвшихгүй бол гарч ирсэн Ерөнхийлөгч бүр яаж ийгээд нэг сунгачихъя гэж бодоод байвал парламентын засаглал бэхжихгүй.

“Ерөнхийлөгч У.Хүрэлсүх магадгүй “Би намын даргад өрсөлдөхгүй” гэж магадгүй. Цаг хугацаа л харуулах байх”

-Ерөнхийлөгч байр сууриа удаа дараа илэрхийлсэн. Таныг огцордог өдөр орж ирээд “Дахиж сунгах тухай би нэг ч удаа яриагүй. Хэн миний өмнөөс яриад байгаа юм бэ” гэж хэлээд “Би дахиж сунгагдахгүй ээ. Миний үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийг өөрчлөх зүйл болохгүй” гэдгийг удаа дараа хэлсэн. Танд ямар баримт байгаа юм бэ. Та өөрийгөө хамгаалахын тулд, Засгийн газрынхаа өнгөрсөн хугацааны 1588 хоногийн алдаа, оноог тогтолцоо руу, нэг хүн рүү явуулчхаж байгаа юм биш үү?

-Би Ванга шиг хэлье. Манайхан хүнийг албан тушаал дээр байх үед нь юм ярьдаггүй. Буунгуут нь бүгд л ярина. Энэ чинь маш олон хүний дунд яригдсан яриа нь. Үүнийг би албан тушаал дээр байхад нь нүүрэн дээр нь хэлчхэж байна. Одоо надад өөрийгөө хамгаалж, өмгөөлөх ямар шалтгаан байгаа юм. Хавар би нэг ярьсан. Хэн ч надад итгээгүй. Өөрийгөө хамгаалах гэж худлаа яриад байна гэж л хүлээж авсан. Одоо магадгүй би намын даргад өрсөлдөхгүй гэж магадгүй. Цаг хугацаа л харуулах байх. Тэгэхгүй бол сайн л биз. Энгийнээр бодоход хэрвээ тэгэх гээгүй юм бол нам дээр яагаад ийм олон зүйлүүд болоод байгаа юм бэ. Болж байгаа үйл явдлууд нь нотлоод байгаа биз дээ. 6 жилээр нэг удаа гэдэг нь Үндсэн хуулийг дордуулсан заалт гэсэн маргаан Цэц дээр үүсчихсэн явж байгаа. Чи хэвлэлийн хүн өөрөө эрэн сурвалжлах ёстой байх.

-Цэц их суудлаараа шийдвэл их хурал хүлээж авахаас өөр гарц байхгүй?

-Сая Засгийн газар огцорлоо гэхээр Цэц “огцроогүй” гэчихэж болж байгаа биз дээ. Цэц үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хянахгүй гэдэг хууль бол байгаа. Гэхдээ энэ хууль маань дагаж мөрдөгдөж чадах нь уу, үгүй юу. Магадгүй энэ хууль яваад, цэц дээр ийм шийдвэр гарчихвал манай парламентын гишүүд үг хэлж чадах нь уу, үгүй юу. Яг одоо байгаа энэ байдлаараа чадахгүй байж магадгүй гэж бодож байна. Нэмээд нэг зүйлийг хэлэхэд, ард нийтийн санал асуулгыг 2025 оны аравдугаар сарын 20-нд хийнэ гэж ярьж байсан юм. 3 санал асуулгатай. Би гэхдээ өөрийгөө өмөөрөөд байгаа зүйл биш шүү. Би зүгээр бодитой болсон объектив зүйлийг л ярьж байна. Энэ бүгд түүх болоод бичигдээд үлдэнэ. Ард нийтийн санал асуулгын тухайд гэвэл ард нийтийн санал асуулгыг ЗГ-аас оруулж ирэх ёстой болчихдог.

-Хэдэн оны үйл явдлыг хэлээд байна та?

-2025 оны хаврын асуудал. 3 асуулттай. Нэг нь бол төрийн сүлд. Соёмбо байх юм уу, хуучин сүлдээ сэргээх юм уу. Хоёр дахь нь Ерөнхийлөгч нэг удаа сонгогддог байх уу, 2 удаа сонгогдох уу гэдэг асуулт. 3 дахь нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлт ер нь хийх үү, хийхгүй юу гэдэг асуудал. Ард нийтийн санал асуулгаар 50+1 санал авбал шууд батлагдсанд тооцно. Парламентын гишүүд зөвхөн ёсчилно. Ийм зүйл бол яригдсан. Бодитой. Д.Амарбаясгалан даргын өрөөнд нэг уулзсан. Ерөнхийлөгч, Д.Амарбаясгалан, Л.Гантөмөр, Т.Доржханд, Шадар сайд С.Амарсайхан байсан. Оросын төслүүдтэй холбоотой асуудлыг бид нар бөөнөөрөө ярьсан юм. Дараа нь их хурлын даргын өрөөнд ороод улс орны тухай, геополитик гэх мэт олон сэдвээр ярилцсан. Тэр үед Ерөнхийлөгчийн ярьсан нэг багц сэдвийг энд онцолмоор байна. Гэхдээ би хэт детальчилж ярихгүй. “Засгийн газрын тогтвортой байдлыг Ерөнхийлөгч хангадаг. Та нар бүгдээрээ мэднэ. Та хэд 2028 он хүртэл тогтвортой сайхан ажилла. Том төслүүд чинь явж байна. Хамтраад явах нь зөв. Сайн байна. Төрийн тогтвортой байдлыг улс төрийн намууд одоо хангах боломжтой. Үүнийг бодолцоно биз дээ.

-Төрийн тогтвортой байдал гэж юуг хэлчихэв?

-Төрийн тогтвортой байдал гэж Ерөнхийлөгчийн тогтвортой байдлыг хэлж байгаа юм. Маш олон зүйл ярьсан, удаан уулзалт болсон. Тэнд байсан хүмүүс бүгд үг хэлсэн. Тухайн үед дозоо хэтрүүлж хэлсэн хүн бол манай Т.Доржханд. “Бүх Ерөнхийлөгч албан тушаалтайгаа зууралдсанаас болоод асуудал болдог юм биш үү. Та маш гоё үлгэр жишээ үзүүлэх ёстой шүү дээ, Ерөнхийлөгч өө” гэсэн агуулгатай зүйлийг хэлсэн. Л.Гантөмөр дарга дипломат хүн учраас тойруулаад л нэг ийм уулзалт болсон. Уулзалтын ард юу болсон бэ гэхээр 2 хоногийн дараа Х.Тэмүүжин гишүүн бланк дээрээ “Ардчилсан нам аливаа үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй” гээд гарын үсэг цуглуулсан. Гэтэл Х.Тэмүүжин гишүүнтэй намайг их хардсан. Би Х.Тэмүүжин гишүүнтэй энэ асуудлаар нэг ч удаа яриагүй. Бодитой юм бодитойгоороо л байх ёстой. Миний үзэл бодол тийм байсан. Х.Тэмүүжин гишүүнийг гарын үсэг зуруулсны дараа 7 хоногийн даваа гарагт бүлгийн хурал болсон. Тэр үеэр Б.Энхбаяр, Г.Дамдинням тэргүүтэй гишүүд “Х.Тэмүүжин Тусгай хяналтын хороог салгах гээд байна. Тусгай хяналтын хороог ХЗБХ-нд авах гээд байна. Хамтарсан Засгийн газарт хариуцлага ярихгүй бол болохгүй байна. Яахаараа олонх болчхоод өөрөө засаглахгүй цөөнхтэй хамтардаг юм. н.Чимид багшийн үндсэн зарчмыг зөрчөөд байна” гэдэг зүйлийг ярьсан. Тэдгээр зүйлс нь бүгд бүлгийн протокол дээр байгаа. АН-ыг гарга гэдэг акцууд манай нам дотор яваад эхэлсэн. Ингэж явсаар манай хүүгийн асуудал гарч ирсэн. Тавдугаар сарын 9-нд буюу 14 мега төслийнхөө хил холболтын нээлт хийх гээд Гашуун сухайт руу явчихсан байхад асуудал үүссэн. Намайг ирэхэд асуудал аль эрт улс төрийн өрнөлөө авчихсан байсан. Би ер нь ойлгосон.

-Огцорчихсон гэдгээ юу?

-Тийм. Тухайн үед Г.Занданшатар дарга орж ирээд, “Ерөнхийлөгч намын бүлгийн хурал дээр орж ирж байр сууриа илэрхийлмээр байна” гэж байна гээд надад хэлсэн. Тухайн үед би Ерөнхийлөгч намын бүлгийн хуралд орох нь зохимжгүй шүү дээ. Би оръё доо” гэж хэлээд орсон. Ерөнхийлөгч, “Би гарч мэдэгдэл хийнэ. Өргөдлөө өг. Талбайн жагсаал асуудал болчихлоо. Нам дээр бослого гарч байна. АН-тай хамтарсан асуудал чинь н.Чимэд багшийн хэлдгээр болохгүй юм байна лээ” гэж хэлсэн. Харин би “Болно оо. Гэхдээ би ганцаараа шийдэж байгуулаагүй шүү дээ. Сонгуулиар ард түмэн намайг Ерөнхий сайд байх нь зүйтэй гээд сонгочихсон. Энэ сонголтын нэг хэсэг нь Ардын нам бас ялсан хэсэг. Сонгуульд хэдэн суудал илүү авчихсан. Дангаараа засаглах боломжтой болсноос болж хамтарсан засаг унах болж байгаа байж магадгүй. Тэгээд ч би аав хүний хувьд хүүгийнхээ энэ асуудлыг улс төрийн асуудал гэдгийг мэдсээр байж бууж өгч өргөдлөө өгөхгүй ээ” гэж хэлсэн. “Хамтарсан Засгийн газрын асуудлыг нам дээр, өөрийнхөө асуудлыг парламент дээр шийдүүлнэ. Тэгээд буянаараа болно биз. Та нийгэмд гарч мэдэгдэл хийгээд хэрэггүй дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд 2 гээд юм болно. Одоохондоо зөв байж магадгүй ч цаашдаа яагаа ч билээ” гэдэг саналыг бас хэлсэн. Тухайн үед намынхандаа болон Ерөнхийлөгчид нэг байр суурийг илэрхийлсэн нь “Би намын их хурлаараа ажлаа өгчихье” гэдэг байр суурь байсан. “Улс орны цаг хугацаа төвөгтэй учраас би ойлгож байна. Намынхаа их Хурлаар ажлаа өгчихье” гэж хэлсэн. Бүгд дургүйцсэн. Би онц их хурлаа шууд зарлаад хийчихье гэсэн байр суурьтай байсан. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ албан тушаалд дуртай гэж битгий хараарай. Хэрвээ би албан тушаалдаа үлдэх байсан бол цэц рүү яриад огцрохгүй гээд үлдэх лоббигоо магадгүй хийчхэж болохоор байсан. Яагаад би ингэж хэлж байна вэ гэхээр би ёс зүйтэй хандсан л гэж байгаа юм. Би бол үзэл санааны хувьд өөрийгөө буруутай гэж үзээгүй.

-Та Ерөнхий сайдынхаа хувиар маш олон ажлыг хийнэ гэж олон нийтэд амласан. Огцорсон шалтгаанаа та улс төрийн шалтгаантай холбож, тайлбарлаж байна. Гэхдээ танай гэр бүлтэй холбоотой, тантай холбоотой, таны хамгийн их ярьдаг ёс зүйн өндөрлөгтэй холбоотой зүйлийг ярьж байхад яагаад намын аппарат руугаа энийгээ тавьж, намынхаа зовлон болгож, их хурал руу оруулж ирсэн юм бэ. Үнэхээр буруутай гэж бодвол ёс зүйн хариуцлагаа хүлээгээд л гараад явах ёстой байсан юм биш үү. Яагаад хувийн зовлонгоо нам дараа нь төрийн зовлон болгосон юм бэ?

-Би хэлсэн шүү дээ. Зөвхөн цүнхтэй холбоотой асуудал байсан бол би очоод уулзчих байсан гээд. Залуучуудтай уулзаад яриад тайлбарлачихна. Энэ бол зүгээр л шалтаг. Шалтгаан нь тусдаа байсан учраас их хурлаар оруулах нь зүйтэй гэж үзсэн. Ерөнхий сайд бас тийм амархан огцорчихдог байж болохгүй л дээ. Заавал парламент шийддэг байх ёстой.

-Тэгвэл яагаад нам руугаа авч орсон юм бэ. Та Бага хурлаараа засагт хамтарч байгаа АН-ыг гаргая гэдэг шийдвэр гаргачихсан шүү дээ. Одоо дахиад АН-ыг авч болохоо байчихсан. Өнөөдөр гарын үсэг зураад ороход Д.Амарбаясгалан дарга та хоёрын талд байсан гишүүд орж ирээд гарын үсэг зурвал энэ Засгийн газар байх уу, үгүй юу гэдэг зүйл яригдана. Үүний цаана эрх барьж байгаа танай намын хувьд хүнд цохилт болно. Ийм зүйлийг та хийчхээд гараад явчхаж болох юм уу. Олон жил Ардын намын дарга байсан. Намын буянаар өнөөдрийг хүртэл багагүй л явлаа шүү дээ?

-Нам дээр очоод ийм асуудал ордон дотор болоод байна аа гэдэг зүйлийг л хэлсэн юм. Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдгийг бөөнөөрөө ярих нь зүйтэй гээд санал хураалт болсон.

-Таны Засгийн эрх барьсан 1588 хоногийн хугацаанд Засгийн газрын эсрэг Ерөнхий сайдын эсрэг энэ бодлого болохгүй байна гэж хэлсэн хүн, ААН, нам, компани, сэтгүүлч, хэвлэл, тэгээд бүх зүйлийг л нэг тийм 3 үсэгтэй юм руу чихдэг ч юм уу, эсвэл дайсан болгож гаргаж ирээд л явсан шүү дээ. MCS гээд жагсаал хийж байгаа залуучуудыг яалаа. Тэрний өмнө тэр жагсаал хийсэн залууг ямар ч асуудал үүсээгүй байхад таны шууд даргыг нь томилдог байсан тэр газар яаж очиж шалгалаа. Ийм зүйлийг хийчхээд одоо шударга ёсны төлөө талаар яриад сууж байгаа нь ер нь зөв юм уу. Та юу гэж бодож байна?

–Хувийн хэвшилтэй холбоотой асуудал дээр би дандаа л хүндэтгэлтэй хандаж ирсэн. Зарчмын нэг том зүйл нь стратегийн ордтой холбоотой л асуудал байсан. Би MCS гэдэг компанийн Шангрила зочид буудал, кока коланы үйлдвэр ч юм уу хэзээ ч ярьж байгаагүй. Ухаа худагтай холбоотой асуудал болон хил холболт гэх мэт улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр хууль дээгүүр давсан лобби орж ирээд байна аа гэдэг тухай ярьсан. Энийг зориуд мушгин гуйвуулах асуудлууд байсан.

-Хэн?

-Ойлгомжтой шүү дээ. Тэр компаниудаас эхлээд олон том эрх ашгууд байна. Хэрэв цаг байвал Харбины гэрээ эд нарыг ярьчихаж болно.

-Заавал асууна гэж бодож байгаа.

-Ярья. Би зүгээр MCS гээд хоосон яриад байна уу. Эсвэл цаана нь үнэхээр асуудлууд байв уу гэдэг л чухал шүү дээ. Бас хулгайтай холбоотой асуудлыг бол ярихаас өөр аргагүй. Би энд хоёрхон асуудал ярьчихъя. Нэг нь нүүрсний сонсгол гээд нэг асуудал болсон. Намын зовлон болголоо. Д.Амарбаясгалан нэр дэвшээд нүүрсний хэрэг гараад гээд ярих гэж байх шиг байна. Яагаад Бодь гэдэг компани руу дайраад эхлэв гэж тухайн үед намайг их шүүмжилж байсан шүү дээ. Яагаад нүүрсний сонсгол гээд байгаа юм бэ гээд.

-Бодь гэдэг компани руу дайрсан юм уу. Таны үед харин ч дэмжсэн юм биш үү. Асууна аа энэ талаар?

–Жишээлбэл, нүүрсний сонсгол гэдэг асуудал болсон. Манай Б.Энхбаяр удирдаад.

-Энэ сонсголыг хийх үүрэг хийх даалгаврыг нь та өгөөд тэр хүнийг сайд болгосон биз дээ?

-Тийм. Одоо би юу болоод өнгөрөв өө гэдэг асуудлыг ярих гэж байна. Нүүрсний сонсгол яагаад хийгдэх болов. Яагаад би Б.Энхбаярт нүүрсний сонсголыг хариуцуулах болов. Ч.Хүрэлбаатар сайд Эдийн засгийн хөгжлийн сайд болдог юм. Ийм асуудлуудыг чамайг бас сайн нягтлаарай л гэж би хэлэх гээд байгаа юм. Яагаад гэхээр зангилаанууд энд байгаа. Нүүрс гааль дээр гарч, мэдүүлэг дээрээ экспорт өсөөд байгаа хэрнээ орж ирж байгаа валют ерөөсөө байхгүй болчхоод байсан. Үүнийг Ч.Хүрэлбаатар сайд гаргаж ирээд Засгийн газрын хурал болон намын бүлгүүдэд танилцуулчихсан. Ингээд асуудал үүссэн. Шалтгаан нь манай 5 толгой компани Бодь группын нүүрсийг л гаргаад бусад компаниудыг 2 дугаарт тавьчихсан байж. Үүнтэй холбоотойгоор оффтейктой холбоотой асуудлууд яг юу болсныг нарийвчлаад олон нийтэд хүргэе гээд Б.Энхбаярыг томилсон. Хөгжлийн банкны сонсгол сайн удирдсан гэдэг шалтгаанаар Ч.Хүрэлбаатар сайд бид 2 Б.Энхбаяраар удирдуулах шийдвэр гаргасан. Нүүрсний сонсгол явж байхад өөрийн чинь хэлдгээр Бодь группын талаар асуудал ерөөсөө сөхөгдөөгүй. Мэдээж тайлбарууд өгөгдсөн. Их хурал дээр танилцуулсан юм нь бол оффтейк гэрээнүүд л байсан байхгүй юу. Бүр төгсгөлд нь Бортээг болоод хувирчихсан. Нүүрсний сонсгол Бортээг гэдэг нүүрсний хулгай гарлаа гээд л дуусчихсан. Тэр үед би Б.Энхбаярыг дуудаж, уулзаад “Оффтейк гэрээ, Бодь группын нүүрсийг л гаргаад байгаа гэдэг асуудлаа чи яагаад ярихгүй байгаа юм бэ” гээд. Гэтэл Б.Энхбаяр “ҮАБЗ-өөр орчихсон. Төрийн аюулгүй байдлыг бодож байна аа” гэж хэлсэн. “Бортээгтэй холбоотой асуудал нь юу болчихсон юм” гэсэн чинь, “Нүүрсний сонсголтой холбоотой шинжээч томилоод явж байсан чинь ийм маш том ноцтой асуудал одоо шинээр олж илрүүллээ” гэсэн. “Чи наадхаа сайн нягталсан юм байгаа биз дээ” гэхэд “Нягталсан” гэсэн. Одоо бол би энийг юу гэж бодож байгаа вэ гэхээр зориуд энэ Бодь группын гэрээг сэдвийг нь солиод Бортээгээр сенсацийг дарж Бодийн гэрээний цаана байгаа авлигын байж болзошгүй томоохон асуудлыг мань хүн зориуд далдалсан гэдэг нь одоо ингээд харагдаж байгаа юм.

“ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Нүүрсний сонсголоор Бодь группын асуудлыг Бортээгээр сольсон”

-Хэний захиалгаар?

-Х.Баттулга Ерөнхийлөгч тухайн үед Ерөнхийлөгч байсан. Ерөнхий сайдаар нь У.Хүрэлсүх дарга, их хурлын даргаар Г.Занданшатар дарга байсан. Зөвлөмж бол ингэж гарсан. Засгаар ороод 5 толгой дээр гэрээ хийгдэж байгаа юм. Б.Ганхуяг захирал байсан тухайн үед. Саяхан би бас их сонин зүйл олж сонссон. Б.Энхбаяр яагаад тухайн үед Бодийн талаар яриагүй вэ гэхээр сонсголын өмнө байна уу, дараа нь Бодь группээс 500 мянган долларын хандив авсан юм байна.

-ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр уу?

-Тийм. Б.Энхбаяр. Он сар өдрийг нь би тодруулаагүй. Гэхдээ энийг өгсөн, хамт байсан хүмүүс нь надад хэлсэн. Би ирэх 7 хоногт АТГ-т өгье гэж бодож байгаа. Хэрвээ тэгвэл энэ маш ноцтой асуудал болж байгаа юм. Хандив авсныхаа төлөө өмгөөлөл хийсэн үү, эсвэл өмгөөлөл хийчхээд хандив авсан уу. 500 мянган ам.доллароор хэд хэдэн удаагийн үйлдэл гэдэг бол их тийм том асуудал. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгах ёстой. Хэрвээ ингэвэл Бор тээгийн асуудлыг улс төрийн зорилгоор сонсгол дээр гаргаж ирж Бодь-ийн оффтейктой холбоотой асуудлыг хаацайлсан болж таарч байгаа юм. Б.Энхбаярын хувьд нэг асуудлыг нөгөө асуудлаар дарж сенсаци дэгдээхдээ их мэргэшиж байгаа хүн юм шиг байгаа юм. Жишээлбэл Оюутолгой дээр 20 сая ам.доллар Херо руу авчихлаа гэсэн.

-20 сая доллар Эрдэнэс Оюутолгойгроос гаргуулаад 1,9 сая ам.долларыг нь таны гадаад айлчлал, Ч.Номин сайдын Википедиа, Монгол Хаан жүжгийн PR-ийг хийсэн юм уу даа. Тийм мэдээлэл гарч, баримт гаргаж үзүүлсэн шүү дээ?

-Нийгэмд “20 сая ам.доллар Оюутолгойгоос авчихжээ” гэдэг мэдээллийг тухайн үед явуулсан. Энд үнэн юм байхгүй. Үүний цаана юу вэ гэхээр Оюутолгойтой холбоотой арбитрын маргаан яваад байгаа байхгүй юу. Санхүүгийн, хуулийн компаниуд хөлсөлж аваад ажиллаж байгаа. Хэд хэдэн компанийн гэрээгцуцлаад арбитрын маргааныявж байсан фрэймийгөөрчилж байгаа юм байна билээ. Он гараад3 юм уу4 сард арбитрын маргаан болно. Энийгөнөөдөр баримт болгоод үлдээж байна. Арбитрын маргаан дээр манай Засгийн газар Оюутолгойих хатуу үзсэн. Авлигалын асуудлуудыг бидгаргаж тавьсан.2,3 тэрбумыг тэглэ гэдэг шаардлагыг гаргаж тавьсан. Энэ чинь нөгөө татварын асуудал шүү дээ. Дубайн гэрээн дээр татвар дээр буугаад өгчихсөн. Монгол Улсынхаа хуулиар явах юм уу, үгүй юм уу гэдэг ийм маргаан үүсчихсэн. Энэ нь хуримтлагдаад арбитр дээр очсон. Хэрэв 3 юм уу 4 сарын арбитр дээр Монгол Улсын Засгийн газар ялагдвал би яг Бодь-ийн асуудалтай адилхан төлбөртэй үйлчилгээг Б.Энхбаяр тохирсон байна аагэж хардана.

-Рио Тинтод үйлчилсэн гэх гэж байна уу та?

-Тийм. Энэ 20 сая доллар дээр хэрэг зохиодоггүй л юм бол тэнд ямар ч асуудал байхгүй.

-Баримт гаргаж ирж үзүүлээд байсан шүү дээ. Та дараа нь шүүхэд өгнө гээд байсан өгсөн юм уу?

-Шүүхэд өгсөн. Шүүхэд өгөхөөр Б.Энхбаярынгэрийнх нь хаяг нь олдохоо больчхоод байгаа юм. Шүүхэд иргэний журмаар өгөхөөр заавал эрүүгийн хэрэг үүсгэх ёстой гээд байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэчихвэл иргэний маргаан хүчин төгөлдөр биш болох гээд байна шүү дээ. Тэгэхээр Хууль зүйн сайдингэж хамаагүй хуулиар тоглож болохгүй л дээ. Энэ чинь их осолтой асуудал шүү дээ.

-20 сая ам долларыг гаргуулаад таны хэлсэн үйл ажиллагаанд зарцуулсан гэж байна шүү дээ. Би Ч.Сайханбилэг Ерөнхий сайд асантай ярилцлага хийж байхад ярьсан. Үр дүн гараагүй юм биш үү. Бичилтийг нь манайхаас аваад л нөгөө талд биччихсэн. Бид бүхний гаргасан мөнгө, тэр 2 хүнд зарцуулсан мөнгө юу болсон юм бэ?

-Хэрвээ 2,3 тэрбум одоо тэглэгдээгүй бол гэж ярина шүү дээ. Нэгдүгээрт, гүний уурхай улс төржөөд гацаад зогсчихсон байсан. Захиргааны хэргийн шүүх дээр Дубайн гэрээний хэм хэмжээ тогтоосон актуудыг хүчингүй болгочихсон байхгүй юу. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хувьд дутуу л тайлбарлаж байна билээ. Тэр нь юу вэ гэхээр Засгийн газар, их хурлаар оруулахгүйгээр маш том үнийн дүнтэй хэлцлийг хийчихсэн. Энэ бол Ерөнхий сайдад байдаг эрх биш. Ерөнхий сайд кабинетаар л шийдвэр гаргадаг. Захирамжаар бол ажлын хэсэг л байгуулдаг. Бие даагаад Сангийн яам, Хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам, бусад яамдууддаа мэдэгдэхгүйгээр мэргэжлийн яам нь бэлдээгүй саналыг өөрөө ганцаархнаа шийдчихсэн. Энэ асуудлаас болж буруудсан. Түүнээс биш гүний уурхай зөв, буруу гэж яриагүй шүү дээ. Яагаад парламентыг, Засгийн газрыг алгасчихсан юм бэ гэдэг асуудал. Бас яагаад хугацаа нь хэтэрчихсэн юм бэ л гэдэг асуудал байхгүй юу. Нэмэгдээд яагаад их хурлаар оруулахгүйгээр татвар дээр хөнгөлөлт тохирчихсон юм бэ гэдэг асуудал. Дубайн гэрээг хийхдээ хуулиа өөрчлөөгүй хэрнээ татварын хөнгөлөлт тохирчихсон. Тэгээд их хурлаар ороогүй учраас олон улсын гэрээ биш болчхож байгаа юм. Олон улсын гэрээг хуулиас дээгүүр гэж үздэг. Тэрийг соёрхон батлах ёстой.

-Гэхдээ Оюутолгойн гэрээн дээр бичгээр 2 тал тохиролцож гарын үсэг зурсан л бол үндсэн 2 гэрээнд өөрчлөлт орох болзол байгаа учраас манайх өрийг нь дараад, энэ нөхцөл байдал үүссэн шүү дээ. Та тэрийг дахиад лавлаж үзээрэй?

-Нэмээд Оюутолгойн лицензийг 15 банканд барьцаалчихсан. Дэлхийн хамгийн том банкнууд шүү дээ. Мөнгө босгосон нь зөв. Гэхдээ яг наадхыг чинь тайлбарлаад барьцаалчихсан байхгүй юу. Хөрөнгө оруулалтын гэрээн дээр байгаа нэг хэсэг, Оюутолгойтой л холбоотой юм чинь гээд зарчихвал яах вэ. Ийм асуудлууд бас гарч ирээд байгаа юм. Энд нэг зүйлийг хэлэхэд, миний байр суурь маш ойлгомжтой байсан. Хэрэв их хурлаар орсон бол би уул уурхайн бизнесийг дандаа л дэмжиж байсан. Их хурлаар ороогүй тохиолдолд болохгүй ээ л гэдэг байр суурь. Цаашдаа бид энэ зүйл дээр тогтчих ёстой. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын тухайд, 49 болон Дубайн гэрээн дээр УИХ-д Засгийн газраар оруулаад хандах байсан. Кнопдоод унавал тэр л биз. Кнопдоод батлагдвал энэ их хурлын асуудал байхгүй юу. Яагаад гэхээр их хурал улсын дотоод, гадаад асуудлыг бүрэн төлөөлөх эрхтэй байгууллага гэж миний яриад байгаа зүйл энэ. Тэгэхээр парламентыг алгассан учраас энэ алдаатай болчхож байгаа юм. Үүнээс болоод Дубайн гэрээн дээр татварын байцаагч нар ял авсан. Гэтэл хийсэн Ерөнхий сайд нь байдаггүй. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр тэр үедээ тайлбарлачихсан бол илүү үнэ цэнтэй байсан гэж л хэлэх гээд байгаа юм.

-Одоо хоёулаа Харбины гэрээг ярина. Харбины гэрээг яагаад тавхан хувийн хөнгөлөлт авъя аа гэж 7 удаагийн хэлцэл яваад БНХАУ-ын тал хүлээн зөвшөөрчихсөн байхад, тухайн үед 2 сард биржээр нүүрс зарж байхад тонн тутамлаа 85-100 ам.доллартой байгаа нүүрсийг 50 доллароор 50 хувь хямдруулж өгсөн юм. Яагаад тийм алдагдалтай гэрээ хийсэн юм бэ?

-Нэгдүгээрт Хятадын тал тэрийг зөвшөөрснийг хэн нотлоод байгаа юм.

-Албан бичиг

-Сүүлийн бараг арваад жилийн үргэлжилсэн 55 удаагийн хэлцэл шүү дээ. Саналууд тавиад, эцэслэж шийдэгдэхгүй байгаад байсан. Бид биржээр асуудлыг гаргая, хөнгөлөлт авъя гэсэн саналууд явуулаад л байсан. Дээрээс нь тэр чинь лицензтэй холбоотой маргаан болчихсон. 5 толгойн лицензийг яах вэ гэдэг асуудал. Яагаад гэвэл өмнө нь 5 толгойн лицензээ өгнө гээд тохирчихсон байхгүй юу. 2015 онд хийх гэж байгаад больдог гэрээ. Энийг би нэг товчхон ярьчихъя. Ер нь юунаас болоод ийм асуудал болчихсон бэ гэхээр, иргэн бүрд 1,5 сая төгрөг өгнө гэж тухайн үеийн манай нам амлаад, АН 1 сая төгрөг өгнө гээд нийтдээ 4 их наяд төгрөг босгож, иргэдэд 1 сая төгрөг өгсөн. Нэг талдаа эх орны хишиг хүртээж байгаа ч нөгөө талдаа популист маягийн шийдвэр байхгүй юу.

-Сонгуулийн л авлигал шүү дээ?

-Тийм. Сонгуулийн л авлигал. Ингээд Чалко гэдэг компаниас 250 сая ам.долларын урьдчилгаа авчихсан юм. 250 сая доллароо нийт иргэндээ хуваагаад, иргэн бүрт дор хаяж 1 сая төгрөгийн өмч ноогдуулах зорилго тавиад 1072 хувьцаатай болсон. Ийм байдлаар Чалко гэдэг компанитай урт хугацааны гэрээ байгуулсан. Ингээд Чалко гэдэг компани дээр эхний үнэ тогтож байгаа юм. Урт хугацааны үнэ. Энэ чинь нөгөө ТӨК шүү дээ. Тухайн үеийн Шимхо буюу Чайна Энержи чинь цаад талдаа ганц мод талыг буюу Хятадын талд байгаа төмөр замыг эзэмшдэг компани байхгүй юу. Тэр чинь одоо төрийн нэгдсэн систем нь биш. Гэтэл Чалко гээд өөр компанитай хийчихсэн. Эндээс асуудлууд эхэлж байгаа юм. 2014 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Ерөнхийлөгч Си Жиньпин Монголд айлчилсан. Ганц мод тал Чайна Энержи компани төмөр зам барих гэрээг Улаанбаатар хотод гарын үсэг зурчихсан.

-За байж байгаарай Ерөнхий сайд аа. Товчилъё. Бид 2-ын ярилцах цаг хязгаартай. Тэр гэрээ яваад айлын талд төмөр замаа бариад ирчихсэн. 10 гаруй жилийн алдагдсан боломжийг нэхэж байгаа?

-Тэр гэрээ чинь Л.Эрдэнэчимэг гишүүний гаргаж ирээд асуудал болдог 30, 30 жилээр 5 толгойн лицензийн 49 хувийг Чайна Энержид өгөөд 51 хувийг нь Эм Эм Си буюу Эм Си Эс болон орон нутгийн 5 толгой аваад, 5 толгой дээр 0 хувьтай ийм гэрээ байхгүй юу. Гарын үсэг зурсны дараа өргөн, нарийн цариг гээд маргаан болсон. Ингэж явсаар сая яасан бэ гэхээр Эм Эм Сиг гаргаж чадсан байхгүй юу. Хоёр Засгийн хоорондоо тохиръё. ТӨК юм чинь шууд хоорондоо гэрээ байгуулаад, их хурлаараа баталчихъя. Тэдний шаардлага юу вэ гэхээр 2014 оны тухайн үнэтэй адилхан байх ийм л нөхцөл тавьсан.

-Өөрөөр хэлбэл Чалко дээр хийгдэж байсан тэр үнийг баримталъя аа гэсэн гэж ойлголоо. Зөв үү?

-Чалкогийн үнэ 4-5 компани дээр одоо хүртэл явж байгаа. Бараг 60-70 хувь урт хугацаагаар борлуулагдаж байгаа.

-Гэхдээ Ерөнхий сайд аа, тэр 2014, 2015 оны Чалкогийн үе нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр ямар түвшинд байлаа. Одоо ямар боллоо?

-Чи буруу яриад байна. Одоо байгаа энэ урт хугацааны гэрээ тогтворжоод, тохируулга хийгээд сар бүхэн өсөөд л явдаг зүйл байхгүй юу. Тэгэхээр одоо жишээлбэл Чалкогийн үнэ гэж яриад байгаа хэрнээ одоо хийгдэж байгаа Норинко, Жайо гээд байгаа урт хугацааны гэрээ бүхэн яг л адилхан нөхцөлтэй байхгүй юу. Тэгэхээр энэ 4-5 компанитай адилхан байхгүй бол бид төмөр замаа холбосон 10 жилийн алдагдлыг хэрхэн барагдуулах вэ. Энийг барагдуулахгүй болохоор бусад боомтууд нь холбогдохгүй. Ийм л асуудал байгаа. Тэгээд эндээс Эм Эм Си-г гаргах шийдвэр гаргангуут л асуудал болчхож байгаа юм.

-Миний асуулт бол нөгөө тал чинь 5 хувийн хөнгөлөлт авъя аа гэдэг дээр бичиг цаасаараа тохирчихсон байгаа зүйл яагаад 50 болсон юм бэ л гэж би асуугаад байгаа юм?

-Үгүй. Тэр бол худлаа мэдээлэл шүү.

-Худлаа мэдээлэл гэдгийг та баримтаар яаж нотлох юм. Хуулийн сайд чинь энэ бичгийг үзүүлээд Хэрэг эрхлэхийн дарга байсан Д.Амарбаясгалан даргад бичиг өгөөд явж байсан шүү дээ. Тэрийг хааш нь хийчхэв. Хэн Монгол Улсыг ингээд хохироочхов оо?

-Ингэж ярьж байгаад 5 толгойг бүтнээр нь алдах эрсдэл рүү буцаагаад оруулах гэж байна гэж ойлгож байгаа энэ улс төрийг. Нэмээд Эм Эм Си-г буцааж оруулж ирэх ийм л одоо улс төр явж байна гэж би харж байгаа. Би Г.Занданшатар даргад хэлсэн 55 удаагийн хэлцэл болоод 10 жил хүлээж болсон юм. Энэнээс сайн шийдлээр хийх боломжтой бол Хятадын компаниудтайгаа яриад, Ж.Баярмаагаар ч юм уу ахлуулаад шинээр хийх л ёстой. Боломж нь байгаа шүү дээ.

-Энэ асуудлыг хянаж, шалгая, түр хороо байгуулъя гэхээр та яагаад өрсөөд түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн бариад явчхаж байгаа юм бэ?

-За тэр бас худлаа шүү. Харин Ухаа хутагтай холбоотой асуудлыг мухарлая гэж бодонгуут ийм зүйл гаргаад ирсэн. Эхлээд манай Засгийн газар унаж, дараа нь тэр ном хэвлэгдсэн биз дээ. Цаг хугацааны дарааллаар. Тэгэхээр “гөлөг төөрүүлэх” гэдэг шиг ийм асуудлууд байгаа.

-Хоёдугаар сарын 14-нд Харбины гэрээ байгуулагдсан. Үүний дараагаар асуудлууд яригдаж эхэлсэн. Миний санаж байгаагаар цагаан сарын өмнөх Засгийн газрын хурлаар Ухаа худагтай холбоотой зүйлийг ярьж эхэлсэн. Эм Си Эс-ийн тухай та болон танай багийнхан ярьж эхэлсэн. Хавар засаг Засгийн газар огцорч байх үедтүр хороо санаачилж байх үетэй давхцаад танай түр хороо орж ирсэн. Намар энэ асуудлыг хэлэлцэхэд 2түр хороо хоорондоо булаацалдаад, нэг парламентын хугацаанд 2 Хянан шалгах түр хороо байгуулагдах Ёстой гэдэг хүрээнд байхгүй болсон. За та тийм юм байхгүй гэж хэлэх гээд байх шиг байна. Энэ тэгээд цаг хугацаагаар хариулт нь гарна. Тэгвэл одоо та Ж.Баярмаа гишүүнтэй нийлээд эсвэлтэр хороог дэмжээд, Хянан шалгах түр хороог хаврын чуулган дээр байгуулахыг дэмжих үү?.

-Тэр өөрийнх нь л асуудал. Би энэ гэрээг хийсэн Ерөнхий сайд. Дэмжиж байна гэжгүйгээд, зураадбайх нь утгагүй. Одоогийн Ерөнхий сайдтайгаа яриад л хийчих ёстой асуудал.

-Тэгвэл та дахиж түр хороо гэж барьж орох уу?

-Орохгүй. Ухаа худгийн асуудлыг би дахиж түр хороо гэж орохгүй гэж бодсон. Яагаад гэхээр би өөрийнхөө хэмжээнд хариултаа авчихсан.Би зүгээр гишүүд яаж кнопдох вэ гэдгийг л харъя гэж бодож байсан юм. Гэхдээ Ухаа худагтай холбоотой асуудал, Харбины гэрээ хоёр чинь нэг зүйл шүү. Дараа дараагийн хүмүүс нь Ухаа худаг дээр ч гэсэн Түр хороо байгуулаад яваг. Тэгээд юу болсныг нээлттэй ярья.

-За үзэгчдийн өмнө хэллээ. Дараагийн асуудал. Яг энэ хил холболттой уялдаатай нэг ажил байна. Тэр нь юу байна гэхээр Смарт эко транс билүү нэг компанид танай Засгийн газар огцрохынхоо өмнөх 7 хоногийн 3 дахь өдрийн хурлаар хил дээр газар олгоод та тэмдэглэлээр шийдсэн. Та огцорно гэдгээ бараг 7 хоногийн өмнө мэдэж байсан. Энэ зүйлийг яагаад хийсэн юм бэ?

-Энэ бол 100 хувь гүтгэлэг. Салангид байсан газруудыг нэгтгэх шийдвэр байсан. Өмнө нь Байгаль орчны яам тусдаа газар олгодог, дүүргүүд газар олгодог, нийслэл газар олгодог, хилийн цэрэг газар олгодог, аймаг, сумд газар олгодог байсныг нэгтгээд цахим системд оруулаад Засгийн газрын хуалдаанд Геодези, зурагзүйн газрыг авчраад бүгд ерөнхий төлөвлөлттэй, нэгдсэн зарчмаар Засгийн газрын хурлаар шийдэгддэг болгочихсон юм. Одоо энийг задлаад буцаагаад тэр эрхүүдийг жижиг жижгээр нь өгч байгаа юм байна билээ. Нэг ч газар олгогдсон зүйл тэр шийдвэрт байхгүй. Их хурал дээр би энийг танилцуулаад тогтоол гаргуулсан. Тэр сүүлд гэж яриад байгаа асуудлын тухайд гэвэл хэрвээ боомттой холбоотой газар олголт хийгдвэл боомтын нэгдсэн удирдлагын систем буюу Боомтын зөвлөлөөс нэгдсэн дататайгаар ерөнхий төлөвлөлт хийгдсэн бол олгоно. Хил дээр төлөвлөлт хийе гэхээр аймаг, сумдын дарга нь газар олгочихсон. Төр төлөвлөлт хийх гэхээр буцаагаад худалдаж авах шаардлагатай болчихдог. Үүнийг ийм байдлаар гуйвуулж, тайлбарлана гэдэг маш болчимгүй үйлдэл.

-95 тэрбум төгрөгийн ашиг 2 жилийн дотор хийчихсэн. Концессын хуулиар явах ёстой байтал төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдаж авах, 3.4 билүү, нөгөө алдартай тагнуулаас юм авч байгаад энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэдэг юмаар оруулж ирээд шийдүүлсэн гээд байгаа. Нэг асуулт байна. Л.Оюунэрдэнэ УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан та болон Х.Нямбаатар хотын дарга та бүхэн энэ компани дээр ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй байгаа юм биш биз. Гарч ирэх юм биш биз. Энэ бол хамгийн ноцтой зүйл болж үлдэнэ шүү. Та энийг юу гэж бодож байна?

-Байхгүй. Хүмүүс Хэнтийн хүн гэж тайлбарлаж байна лээ. Энэ бол маш их субъектив зүйл. Хэнтийн гаралтай хүмүүсийг бүгдийг нь надтай холбоотой гэвэл яах болж байна аа. Би тэр захиралтай нь уулзаж үзээгүй. Хоёрдугаарт ганц энэ компани биш. Тухайн үед экспорт хаагдчихсан. Хятадын талын шаардлага юу вэ гэхээр халдвар тараахгүй л байх ёстой. Халдвар тараахгүй байна гэдэг нь яах ёстой вэ гэхээр бүх боомт дээр өөрөө мөнгөө гаргаад хийнэ гэсэн бүгдийг нь л зөвшөөрсөн. Энэ дотор Эм Си Эс, Мак, өсөх зоос ч өөр нэлээн олон компани бий. Гэтэл яагаад заавал энэ компанийг нь салгаж яриад байгаа юм гэдэг асуудал байгаа юм. Би Шивээ хүрэн дээр очоод экспортыг маш их нэмсэн. Ковидын үед хувийн хэвшлийнхэн өөрсдөө мөнгөө гаргаад хий гэчхээд ковид дуусчихлаа боль гэх үү. Том компаниуд руу нь халдаж чадахгүй хэрнээ зүгээр явж байгаа нэг жижиг компанийг нь салгаж аваад зодоод байх чинь Хууль зүйн сайд хүний хувьд бол онцгүй зүйл байхгүй юу. Яривал бүгдийг нь ярь л даа.

-Голомтын асуудал дээр нэг асуултыг заавал асуух ёстой санагдлаа. Танд Б.Энхбаяр сайдтай холбоотой 500 мянган долларын ямар баримт байгаа гэсэн. Яг ямар баримт байгаа юм. Хүн хэлсэн гэж байна тэр нь ямар хүн юм?

-Мэдээлсэн хүнийг АТГ өөрөө асуух нь зүйтэй байх. Хамт хандив авсан хүн нь надад хэлсэн. Өөрөө нэрээ одоо хэлэхгүй байхыг хүссэн учраас хэлэх боломжгүй байна.

-2 хүнд хандив өгсөн гэсэн үг юм уу?

-Тийм.

-УИХ-ын хурлын гишүүн үү?

-Биш. Голомт капитал гэдэг ТББ-аар нүүрс гаргаад хуримтлагдсан буюу орж ирж байгаа мөнгийг Голомт капиталаар дамжуулаад гаргадаг. Сайнаар яривал улс төрийн зорилгоор ашигладаг. Муугаар яривал оролцсон хүмүүст тодорхой хэмжээний хахууль өгдөг ийм систем байсан байгаа юм.

-Голомт Капитал гэж үү?

-Тийм. Энэ асуудлыг сонсголоор гаргуулах гэсэн юм.

-Энэ бүхнийг Б.Энхбаяр сайд өөрөө бие дааж шийдээд байна уу. Эсвэл цаана нь нөлөө байна уу?

-Шууд тийм, үгүй гээд хэлэхэд хэцүү. Тэр Гашуун Сухайт Ганц модны анхны ТЭЗҮ нь 600 орчим сая ам.доллар. Тэр нь өссөөр байгаад 1,3 тэрбум ам.доллар болсон. Хэрвээ нүүрс гарвал багадаа одоо 200 орчим сая ам.долларыг гаргаж авсан болж таараад байгаа байхгүй юу. 20 орчим хувийг нь гэсэн үг. Тэр нь зардлыг нь нэмчихсэн гэсэн үг. Тэгэхээр тэр 200 орчим сая доллароос 500 мянгаар одоо 2-3 удаа Б.Энхбаяр авсан гэдэг мэдээллийг өгөөд байгаа юм. Тэгэхээр 1,5 сая ам.долларыг авсан гэсэн үг. Т.Аюурсайхан бас сая ам.доллар авсан. Энэ нь хэргээс нь хасагдсан.

-Яагаад?

-Энийг мөрдөх ёстой болж байгаа биз дээ. Ярих ёстой болж байгаа юм. Тэгэхээр энэ 200 сая доллар бодитой байсан уу. Анхны нүүрсний сонсголын зорилго энэ байсан. Бор тээг байгаагүй. Би Бор тээгийг өмөөрч байгаа зүйл огт биш шүү.

-Та Бор тээгийн асуудлыг мэдэж байсан юм уу?

-Би огт мэдээгүй. Б.Энхбаярын ярьдаг нэг зүйл үнэн. Бор тээгийн асуудал гарч ирсний дараа би Засгийн газрын хуралдаан дээр Д.Амарбаясгалан даргад хандаад, “Энэ асуудалд нэр холбогдож байгаа бол асуудлаа маш хурдан шийдвэрлэж, нэрээ цэвэрлэх нь зөв шүү” гэж хэлсэн. Б.Энхбаяр огт барьцгүй худлаа яриад байгаа байхгүй юу. Маш энгийн нэг жишээ хэлэхэд, “Админералыг битгий шалга гэсэн. Засгийн газрын тогтоол гаргачихсан” гээд байгаа. Сонгуулиар цагдаа энд тэнд очоод хүмүүс баривчлаадянз бүрийн юм болдог. Үүнтэй холбоотой асуудлыг би ярьсан.Гэтэл тэрийг гуйвуулаад, “Яг адмирал руу орох гэсэн чинь намайг боль гэсэн” гэж байгаа юм. Үнэхээр ийм асуудалтай байсан бол Б.Энхбаяр сонгуулийн дараа энэ асуудлаа гаргахгүй яасан юм бэ. Бас Б.Энхбаяр “Хүн алаад, шатаагаад, чандарлаад, булчихсан гээд ноцтой мэдэгдэл хийсэн. Тэр асуудал хааччихав. Хууль зүйн сайд ийм байдлаар нийгэм талцуулсан мэдэгдэл хийчхээд нотлохгүй яваад байж болохгүй биз дээ. УИХ-ын гишүүдсенсацитай мэдээлэл хийдэг юм байж. Монгол Улсын Хууль зүйн сайдхудлаа яриад байж болохгүй шүү дээ. Одоо Б.Энхбаяр сайдын Бодь-ийн асуудлыг тухайн үед яагаадхөндөөгүй вэ гэдэг асуудлыг одоо гаргаж тавих цаг ньболчхоод байгаа юм.

-Бодь гэдэг компанийн талаар та яриад байна.Анх энэ асуудлыг шалгах ёстой байсан. Энэ компанийн охин компани гэж хэлж болох компани мөнгө угаасан гэдэг зүйлийг хэлж байна. Их хурлын гишүүнд авлига өгсөн гэдэг зүйлийг хэллээ. Монгол Улсын сайдад авлига өгсөн гэлээ. Тэгвэл Бодь гэдэг компаниас та бас холдохгүй шүү дээ. Холдохгүй биз дээ та?

-Яг ямар баримт байгаа юм.

-Та холдохгүй биз дээ. Ерөнхий сайд аа?

-200 сая ам.доллароос би авчихсан баримт байвал асуудалгүй байхгүй юу.

-200 сая ам.доллар биш. За би асууя. Таны зөвлөхөөр Амундра гэж хүн томилогдсон. Дараа нь танай Засгийн газраар Богдхан төмөр замтай холбоотой оффтейк гэрээ хийгдсэн. 250 гаруй сая ам.долларын асуудал яригддаг. Энэ гэрээг яагаад хийсэн юм. Нууцад авах зүйл чинь Засгийн газрын шийдвэрээр л хийдэг шүү дээ. Ерөнхий сайдтай л холбоотой байхгүй юу. Яагаад?

–Яг зөв асуулт. Яг ийм асуултыг тавиад байвал ярилцлага маань чухал үндсэн материалууд руугаа орох гээд байна. Богдхантай холбоотой асуудал бол Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намайг Ерөнхий сайд болсны дараа тавигдсан. Энэ юу вэ гэхээр Бодь-той холбоотой яг адилхан санхүүгийн зарчмаар энэ асуудлыг улс төрийн хувьд аюулгүйн зөвлөлөөр оруулаад тохирчихсон байсан. Нэг үгээр хэлбэл сая яригдсан Бодь-ийн гэрээтэй адилхан үнэтэй, адилхан зарчмаар гэдэг чинь адилхан схем ажиллана гэсэн үг байхгүй юу. “Улаанбаатар хотын түгжрэлтэй холбоотой нэмээд оросуудтай Бодь учраа олж чадна. Тийм учраас энийг хийчих нь зүйтэй. Ингэвэл Х.Баттулга Ерөнхийлөгч хэл ам болохгүйгээр тангараг өргөх гээд байна аа. Тиймээс энийг нь дэмжчих нь зүйтэй” гэж манай У.Хүрэлсүх дарга надад хэлсэн.

-У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг тангараг өргөхөд нь Х.Баттулга Ерөнхийлөгч хэл ам болохгүйгээр хийх гээд байна гэсэн үг үү?

-Үйл явдлуудыг ухраагаад харвал Цэц дээр шийдвэр гаргаад Х.Баттулга Ерөнхийлөгч нэр дэвших эрхгүй болчихлоо шүү дээ.

-Гаргуулаад.

-Тийм. Гаргуулаад. Тэгэхээр хамт ажиллаж байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд 2 уурлана биз дээ. Танай намыг тараана гээд асуудал болоод С.Эрдэнэ дэвшээд. За дэвшүүлээд гэж ярья. Гэтэл нөгөөх нь цагаан хуудаснаасаа ч бага санал авдаг билүү яадаг ч билээ. Үндсэндээ бол АН байхгүйгээр сонгууль хийчхэж байгаа байхгүй юу. Ингээд тангараг өргөх хэрэгтэй болонгуут Х.Баттулга гэдэг хүнтэйгээ тийм улс төрийн тохироо юм уу янз бүрийн зүйл байгаа. Энийг хийж чаддаг нэг л хүн байгаа нь “Голомтын” Д.Баясгалан. А.Амундра гэж байна. Би хэд хэдэн зүйл дээр товчхон ойлголтууд өгчихье. “А.Амундраг Х.Баттулгад ажиллуулж болохгүй шүү” гэдэг чиглэлийг надад өгсөн.

-Х.Баттулгад ажиллуулахгүйн тулд та өөр лүүгээ авч байгаа юм уу?

-Тийм. Тэгээд зөвлөхөөраа авсан.

-Хэн хэнд ийм чиглэл өгчхөв?

-Ойлгомжтой. Нэг л хүн чиглэл өгнө шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүн. Яагаад гэхээр энэ 2 чинь муудалцчихаад байна шүү дээ. Учиргүй найз байсан Х.Баттулга, У.Хүрэлсүх гэдэг 2 хүн чинь сонгуульд нэр дэвшихээсээ болоод хоорондоо сонирхол зөрж байна. Ингээд дундын байсан хүмүүсээ татаж авах ажиллагаа хийгдэж байгаа юм. “Голомтын” Д.Баясгалан тэрийг мэддэг. Гэтэл 3-уулаа найз учраас аль талд нь байх вэ гэдэг асуудал үүснэ. Тэдний нэг нь бол А.Амундра. А.Амундраг Засгийн газартайгаа их ойрхон байх нь зүйтэй гээд. Хоорондоо л муудалцаж тоглоод байгаа болохоос биш Төрийн ордны хэвлэлийн алба чинь тэр чигтээ л ийгл байгаа шүү дээ. Бүгдээрээ л нэг редакцын хүмүүс байгаа. Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга, Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга гээд бүгд ийглийнх. А.Амундра өөрөө ч ийглийнх. Ийгл гэдэг нь өөрөө Д.Баясгалан. Тэгэхээр энэ нь оффтейкээр шууд гэрээ хийгээд, төлбөрийн тэнцэл тэгж задраагүй бол илрэхгүй яваад байж болох байхгүй юу. Валютын нөөц дундрахгүй бол энэ чинь мэдэгдэхгүй. Тухайн үед яах вэ дээ хэтрүүлчихсэн байгаа юм. Тонн тутмаар ч юм уу дүн тохирсон байж таараад байгаа байхгүй юу. Үүнийг илчлэх үүрэгтэй сонсгол байсан гэж би түрүүн хэлсэн.

-За байж байгаарай. Эхлээд Богдхан Төмөр замтай холбоотой яриагаа дуусгая?

-Өөрөө интерпол олохгүй, АТГ олохгүй байгаа хүнтэй өөрөө уулзаад ирчхэж байна шүү дээ.

-Ерөнхий сайд аа, байж байгаарай. Уучлаарай. Ингэж ярьж болохгүй шүү. Хаана байгааг нь мэдэж байгаа. Зүгээр л авчирч болохгүй байгаа шүү дээ. Ингэж буруу мессеж өгч болохгүй шүү дээ.

-Тийм, тийм. Надад бол тухайн үед тэгж л хэлж байсан.

-Манай хуулийнхан олохгүй байна гэж байгаа юм уу?

-Тийм. Олдохгүй байна аа гэж байсан.

-Денверийн бүх монголчууд энэ хүнтэй косткод таардаг. Энд байдаг гээд мэддэг л юм байна лээ шүү дээ.

–Би тэгээд хэлж байна шүү дээ. Тэгвэл одоо А.Амундратай нээлттэй ярилцлага хийчихгүй юу. Тэгээд л бүгдтэй нь ярьчих хэрэгтэй.

-Би яг бодоод сууж байлаа. Энэ ярилцлагын төгсгөлд би нэг хүнийг урих хэрэгтэй юм байна гэж бодож байна. За тэрийг дараа нь ярья. Богдхан төмөр замын өндөр өртөгтэй, дээрээс нь төмөр зам барьчихсан байсан, тэрхүү тоног төхөөрөмж, тэр их мөнгийг газар шорооны ажил болгоод төсөвт тавилаа гэж намайг хэлэхэд та надад даалгавар өгсөн гэж хэлж байна зөв үү?

-Зөв.

-Ерөнхийлөгч даалгавар өгсөн. Зөв үү?

-Би үүнийг чуулган дээр ярьсан. Хүмүүс чуулган дээр ярьсан яриаг ажиглахгүй л болохоос би яг энэ асуудлуудыг ярьсан. Богдхан төмөр замыг цуцалсан. Энэ мухар төмөр зам.

-Хамгийн гол нь Оросын талтайгаа зөвшилцөөгүй шүү дээ?

-Зөвшилцөж болно оо гээд л эхлүүлчихгүй юу. Одоо бол дотор талын тойргийг оростой заавал холбогдохгүй явахаар шийдвэр гараад явж байгаа.

-А.Амундра гэж хүнийг танд тийшээ өгч болохгүй татаад аваарай гэж хэлсэн юм бол та яагаад энэ хүнд итгээд /хүний хүн байх гээд байна шүү дээ/ өөрийн PR-ийг хийлгээд, 15 давхар гэдэг байшиндаа байлгаад, хажуудаа байлгаж Засгийн газрынхаа хэвлэлийн PR-ийг хийлгэж, нэвтрүүлгээ хөтлүүлээд, Баялгийн сангаа яриад байсан юм бэ?

-Сонгуулиар мэргэжлийн PR-чидтай ажиллана шүү дээ. Өөр яах юм бэ. Сонгууль дөхчихсөн, бүгд л ажилладаг биз дээ. Үүнийг асуудал болгоод 15 давхрын хүн гээд л байгаа юм. А.Амундра миний л мэдэхээр Н.Энхбаяр даргатай ч ажиллаж байсан. Н.Алтанхуяг даргатай ч ажиллаж байсан. Миний мэдэхээр бүх л сонгуульд А.Амундра, Д.Болдхуяг, Нируны Батсайхан гэж гурван нөхөр дандаа л байж байдаг байсан. Бусад үед нь зүгээр. Одоо болохоор асуудал болчхоод байгаа гэж харж болохгүй шүү дээ. Цаашдаа ч сонгууль болоход PR, хэвлэлийн багтай аль аль нам ажиллана. Түүний дагуу ажиллаад л явна. Амундратай би нийлж бизнес хийсэн ч юм уу, эсвэл Амундратай мөнгө төгрөгний харилцаанд орсон ч юм уу тийм зүйл байхгүй.

-Зугтчихсан байгаа тийм үү?

-Тийм.

-Хэн зугтаалгасан юм бэ?

-Би лав зугт гэж хэлээгүй.

-Та зугтаалгасан юм биш үү?

-Харин би хэлээд байна шүү дээ. Аваад ир ээ. Яриулаарай. Яриулъя гээд байгаа хүн зугтаалгах уу.

-Нэг баг байсан болохоор би яръя дараа нь яриарай гээд ярьсан ч юм уу би хэлж мэдэхгүй л дээ. Энэ зүгээр сэтгүүлчийн хардлага.

-Хэрвээ тэр нүүрсний сонсгол тойрсон асуудлыг яриагүй бол хүмүүсийг яриулах л ёстой шүү дээ.

-Таныг 1588 хоног ажилласан хугацаанд нийгэм ямар байсныг та мэдэрсэн үү. Бүх зүйл талцал хуваагдал, шүүмжилсэн хүн болгон асуудалтай, тэрний тролл, монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийг, сэтгүүлчдийг бүгдийг нь асуудалд оруулчихсан, худалдчихсан. Бид үнэндээ хэцүү байсан. Нөгөө талд улс төрчид нь 2-3 хуваагдчихсан. Танай PR баг, А.Амундра, ах чинь ийм зүйл хийж байхад та яагаад зүгээр өнгөрсөн юм бэ. Өнөөдөр таны яриаг, өөр хүмүүсийн яриаг, энгийн яриаг энгийнээр ойлгохоо больчихжээ. Заавал хардлага, дайсан, эсэргүүцэлтэй болсон. Үүнийг та бодож үзсэн үү?

-Мэдээж хоёр талтай. Монгол Л.Оюун-Эрдэнээс өмнө бүгд эв нэгдэлтэй байсан. Хэзээ ч хагарал байгаагүй. Л.Оюун-Эрдэнэ л гарч ирээд хагарал болчихсон гэдэг зүйл ярих гээд байна шүү дээ, бараг л. Тэгвэл бас худлаа. Жишээ нь, Эрдэнэттэй, Оюу толгойтой холбоотой, парламентад үе солихтой холбоотой асуудлууд дандаа л тэмцлээр хийгддэг. Тэмцэл чимээгүй хийгдэхгүй шүү дээ. Чив чимээгүй байгаад л, стратегийн ордуудыг нь хэдхэн компани аваад л, бидэнд ямар ч өгөөжгүй, бид бүгдээрээ алга ташаад л, тэд гишүүдийг нь худалдаж аваад л төрөө байгуулаад л, давуу эрхийг нь аваад л давхарга тогтоод л бид ийм байхыг хүсээд байгаа юм уу. Энэ тэгээд эв нэгдэл юм уу. Би үүнийг л эсэргүүцсэн. Миний хувьд маш энгийн, байгалийн баялаг ард түмэнд өгөөжтэй байгаасай гэж тэмцсэн. Миний үзэл бодол ерөөсөө өөрчлөгдөхгүй. Түүнээс би Ж.Оджаргал гэдэг хүнтэй ямар ч асуудал байхгүй.

-Харин тэгээд эсэргүүцэж байна гэчхээд долоо хоногийн нэг дэх өдөр болгон зэрэгцээд суугаад байсан?

-Эдийн засгийн бусад асуудлыг ярина шүү дээ. Жишээ нь, Ж.Оджаргал MCS барилгын сайн компани, замын сайн компани. Ярина шүү дээ. Зөрчсөн асуудал нь Тавантолгойн нэг орд болох Ухаа худгийг яагаад УИХ-аар оруулаагүй авсан юм бэ гэдэг дээр л зөрөөд байгаа шүү дээ. Энэ 34 хувь байх ёстой юу, үгүй юу. Баялгийн сангаа яаж бүрдүүлэх вэ. Стратегийн ордуудыг хуваагаад стратегийн ордуудаас гаргаад байна. Одоо Баянхонгорт жишээ бий. Энэ чинь зөв үү, буруу юу гэдэг л шаардлага. Түүнээс би ноос ноолуур хийж байгаа Говь компанитай ч юм уу заргалдаагүй биз дээ. Үүнийг ялгаж салгаж ойлгоорой. Хийснээрээ ганцхан Л.Оюун-Эрдэнэ буруудаад, за яах вэ. Би буруудаж болно. Би үүнийг огт ярихгүй байж ч болно. Ер нь намайг огцорсноос хойш Ухаа худаг гэж тэмцэх нь байтугай дуугарч байгаа хүн ч байхгүй болсныг би ажигласан. Гэхдээ энэ нь монголчуудын эрх ашиг. Зөвхөн миний үзэл бодол ч биш. Норвег, Чили, Казакстан бүгд л баялгийн сан бүрдүүлээд, байгалийн баялгаараа бусад асуудлаа шийдэж байгаа. Тэгэнгүүт Л.Оюун-Эрдэнэ ингэлээ, тэглээ гэдэг. Үүнд битгий автаасай гэж би хүсэж байгаа. Хоёрдугаарт, би парламентын засаглалын талд дандаа л байсан. Парламентын засаглалыг бэхжүүлэхийн тулд намд байсан эрх мэдлийг бусад намуудад хуваалцсан. Энэ нь өөрөө факт болохоос биш парламентын засаглалд хайртай гэж протокол дээр ярьсан бүхэн бодит байдал дээр үйлдэл нь өөр байх олон тохиолдлууд байна. Үүнийг наанатай, цаанатай ялгаарай. Гуравдугаарт, би дандаа монголын улс төрд үе солихын төлөө л байсан. Залуучуудад улс төр ойрхон байгаасай гэж би хичээсэн. Насаа ялгаж байгаа юм биш шүү. Үүнээс болж би улс төрд удсан ах нартайгаа олон зөрчилтэй асуудлууд болсон. Буруу, зөрүү ойлгогдох олон зүйл бий. Өнөөдрийн бүрдүүлсэн залуучуудын парламент надад хариуцлага тооцсон. Реформ хийсэн, хийлцсэн хүндээ илүү шударга үйлчилдэг гэж би Засгийн газарт хамт ажиллаж байсан гишүүддээ хамгийн сүүлд хэлээд гарсан. Яах вэ тэр бичлэгийг постлоод, тухайн үедээ тийм зүйл болно гэж бодоогүй. Залуучуудыг хамгийн их гаргаж ирэх гэж хичээгээд залуучууд маань жагсаал хийгээд намайг унагаачихсан. Зөв, энэ гоё. Энэ гурван зүйл дээр факт чек хийгээд үзээрэй. Би хаашаа ч хөдлөөгүй. Энэ дунд сошиал тэгсэн, ингэсэн гэдэг нь ямар өнцгөөс харах нь шалтгаалах байх. Түүнээс би бусад хүмүүст субьектив хандаад, хувийн хэвшилтэй дайн зарлаад асуудал болоод байгаа зүйл байхгүй. Энэ Бодитой ч гэсэн холбоотой. Жишээ нь, би Голомтын Д.Баясгалан захирлын Бөөрөлжүүтийн станцыг дэмжсэн. Харин үүн дээр мөнгө гаргаад, түүнийг хүмүүст өгөөд улс төр санхүүжүүлээд, асуудал болж байгаа бол буруу гээд байгаа. Энэ бол хулгайн асуудал. Түүнээс би Гашуунсухайт баригдсан нь буруу гээгүй шүү дээ. Үүнийг зааглаж ойлгоорой.

-111.3 их наяд төгрөгийг 17 жилийн турш таны өмнөх 8 ерөнхий сайд зарцуулсан байгаа юм. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн 1588 хоног буюу хамгийн урт хугацаанд ерөнхий сайдаар ажиллахдаа 104.6 их наяд төгрөг зарцуулжээ. Сүүлд том төслүүд явсан гэж та тайлбарласан. Энэ их төсвөөр, мөнгөөр танай Засгийн газар яг юу хийв. Бид өнөөдөр яагаад тогоо таслуулаад байна вэ?

-Намайг ерөнхий сайдын ажлыг авахад Монгол Улсын ДНБ 36 их наяд байсан. Одоо 80 их наяд. Дагаад төсөв өсөх нь зөв. Энэ ерөөсөө буруу зүйл биш. Дахиад бид 200 их наядтай болох ёстой. Одоо хийгдэж байгаа төслүүд яваад, дагаад төсөв өснө. Өсөх ерөөсөө буруу биш. Үүн дээр эмзэглээд төсөв өсөөд байна яана аа гэж болохгүй. Юу хийгдсэн бэ гэж байна. Төрийн алба хаагч төрийн албанаас их гарч байсан. Ялангуяа орон нутагт. Цалинг 40-80 хувь нэмэгдүүлсэн. Энэ мөнгө үүнд зарцуулагдсан. 197 сургууль, 285 цэцэрлэг баригдсан. Нийслэлд сургууль, цэцэрлэг гурван ээлжинд орчихсон байсан. Үүнийг хоёр ээлж болгосон. Урд өмнө байгаагүй хэмжээний сургууль, цэцэрлэг баригдсан. Үүнд энэ мөнгө зарцуулагдсан. Эрүүл мэндийн салбарт оношилгооны бүх тоног төхөөрөмж 1990 оноос хойш шинэчлэгдээгүй байсныг бүтэн шинэчилсэн. Бүх төрөх эмнэлгүүдийг Эх нялхсын төвтэй хамт, Өргөө амаржих газраас авхуулаад бүгдийг нь шинээр барьсан. Өмнө нь эхлээд дуусаагүй байсан эрүүл мэндийн салбарын объектуудыг бүгдийг нь дуусгасан. Үүнд сүүлийн 12 жилтэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг гаргасан. Яагаад гэвэл Ковидын үеэс орж ирсэн. Үүнийг манай эрүүл мэндийн салбарынхан мэдэж байгаа байх. 1.6 сая иргэдэд эрт илрүүлгийн оношилгоо хийгдсэн. Аялал жуулчлалын салбарыг гаргаж ирэхэд ад үзэгдээд байдаг Go Mongolia зэрэг аянуудыг хийсэн. Ингээд аялал жуулчлал тодорхой хэмжээнд сэргэсэн. Go Mongolia-г зогсоож байгаа юм билээ. Энэ жилийн аялал жуулчлалыг хараарай. Гадаад талд BBC, CNN-ээр сурталчилгаа явахаа зогсоогоод, хэдийгээр нислэг сайн байгаа ч гэсэн ялгаатай. Агаарын тээврийн либералчлал хийгдсэн. Хүүхдийн мөнгө нэмэгдсэн. Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх томоохон төслүүдийг санхүүжүүлсэн. Бид хамтарсан Засгийн газар байгуулаад хотыг тойрсон хоёр кольце замын ТЭЗҮ-г хийсэн. Одоо Туулын хурдны замыг шийдээд, эрчим хүч болон бусад салбартай холбоотой бүх асуудлуудын нийслэлийн төсвийг нэмсэн. Нийслэлийн төсвийг нэмээд, Х.Нямбаатарыг хотын дарга болгосон. Хотод үүнээс илүү мөнгө хэрэгтэй байхгүй юу. Түрүү жилийн төсвийг хараарай. Орон нутагт зөвхөн бүтцүүд дээр төсвийн мөнгө тавиад бусад бүх төсвийг хассан. Түүнийг нь хотод өгсөн.

-Хот эрх мэдэлгүй байсан учраас ийм байдалд хүрсэн биз дээ?

-Мөнгөгүй, эрх мэдэлгүй хот яаж асуудлаа шийдэх юм бэ. Тэгэхээр би нийслэлчүүддээ хандаж хэлэхэд яаж ч улс төржлөө гээд Туулын хурдны замаа битгий зогсоогоорой. Энэ асуудал түгжрэлийг бүрэн шийднэ. Одоо баригдаад эхэлж байгаа. ТЭЗҮ хийхэд 2 жил болно. Үүний баталгааг нийслэл өөрөө гаргана гэдэг чинь нийслэл өөрөө бонд босгох эрхтэй болно. Дээрээс нь Мянганы замын бүтээн байгуулалтыг бид дуусгасан. Олон асуудлууд үүнийг дагаад шийдэгдсэн. Мөн төсвөөс санхүүжиж болохгүй гэдэг ойлголт байгаа. Төсвөөс санхүүжихгүй бол зээл авна. Манай улсын дутуу тал юу вэ. Дэд бүтэц. Бидэнд байгаа боломж юу вэ. Баялаг. Энэ баялгаа Засгийн газар хоорондын хэлцлийн дагуу шийдвэрлэнэ. Хувийн хэвшил том дэд бүтцүүдийн ажил зам гэх мэтийг барихад хэцүү. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Герман, японоос зам авчирч баривал хятадаас үнэтэй. Бид герман, японы замыг дийлэхгүй. Тэгэхээр ийм асуудлууд дээрээ прагматик хандах хэрэгтэй. Түүнээс америкт байгаа юм шиг хандаад байж болохгүй. Жишээ нь, би Г.Лувсанжамц гишүүнтэй ярилаа. Замын төлбөрийг машин өөрөөр нь төлдөг болгоод хийчихье гэж байгаа юм. Улаанбаатарт болох байх. Орон нутгийн замд хийх боломжгүй. Хэдэн машин яваад хэзээ төлөх вэ. Үүнийг улс нь холбохоос өөр аргагүй. 21 аймаг руугаа зам тавихаас өөр аргагүй. Тэр хэзээ ч ашиг олохгүй. Эрчим хүчин дээр аль аль Засгийн газрын үед хэдэн мвт хүчин хүчин чадал нэмэгдэв гэдэг асуудал гарч ирнэ. Бөөрөлжүүт, Дорнод, Эрдэнэт, Мөрөн, Эрдэнэбүрэн гээд цааш шийдэгдээд явах байсан. Энэ асуудал дээр эрчим хүчний сэргэлтийн томоохон бодлогыг зарлаад, Сангийн сайд байсан Б.Чойжилсүрэнг томилох нь зүйтэй гэж үзээд явсан. Чойжоо өнөөдөр хамгийн муу хүн болоод байна. Гэхдээ эрчим хүчний асуудлууд шийдэгдээгүй байсан учраас энд хүрч ирээд асуудалтай нүүр тулж байгаа юм. Энэ эрчим хүчнийхээ үнийг нэмж чадаагүйгээс болсон. Яагаад гэхээр эрчим хүч үйлдвэрлэж байгаа үнээсээ хямд өртгөөр зараад, түүнийгээ төсвөөс нөхөөд байхаар яаж хувийн хэвшил тийшээ орж ажиллах юм бэ. Бөөрөлжүүт зогссон шалтгаан энэ шүү дээ. Үүнийг би дэмжсэн. Чадлын дутагдлуудыг хэрвээ ингэж нөхөөгүй байсан бол маш хүнд нөхцөлд орох байсан. Асуудлыг шүүмжилж болно. Тоогоор л асуудлыг харахгүй бол 1990 оноос хойших бүх асуудлыг 4 жил засагласан юм чинь гэж буруутгаад байж болохгүй. Дөрвөн жилийн хоёр жил нь Ковид байсныг хүмүүс мартчихсан. Харин ч би маш боломжтойгоор тогтвортой засагласны үр дүнд суурь асуудлууд шийдэгдсэн гэж хэлнэ. Үүнийг факт чек гаргаад үз. Цаг хугацаа дүгнээд өгнө. Өсөлтөө хар. -4.7-оос 7 болгосон. Одоо 5-тай байгаа.

-Та олон ажил хийсэн би үгүйсгэхгүй. Төсвийн зардал нэмэгдэх тусам авлигын тоо 427-оос 1000 гартлаа өсөөд одоо 1800 болсон. Өөрөөр хэлбэл, гарын үсэг зурж байгаа төрийн эрх мэдлийн ард, төсвийн ард авлига яваад байна. 2020 оноос хойш 20.9 их наяд төгрөгийг төрийн албаныхны цалинд зарцуулжээ. Тоогоор нь аваад үзэхэд 28-30 мянга орчим төрийн албан хаагчийг нэмжээ. Энэ бол МАН гишүүдээ төрийн алба руу оруулж ирж байгаа үйл явц. Танай намын бага хурал дээр орж ирсэн хүмүүсээ хар л даа. Дандаа төрийн өмчит газрын захирал. Бид энэ төсвийн алдааг засаад цомхон байдал руугаа явж болоогүй юм уу?

-Энэхүү слайдыг яаж бэлтгэснээс хамаарах байх.

-Энэ АТГ-аас авсан мэдээлэл шүү.

-Тийм ээ, мэднэ. Юутай харьцуулсан бэ гэдгээс шалтгаална. Төсөв болон ДНБ тэлэхээс бид эмзэглэж болохгүй.

-Өрхийн хаалгаар орж байгаа юу?

-Орно шүү дээ. Яагаад гэхээр хангалттай тэлээгүй байгаа.

-Тэлээд явах нь зөв л дөө. Гэхдээ өрхийн хаалгаар орох ёстой шүү дээ. Миний санаа нь нүүрсний хулгай гэдэг шиг орж ирж байгаа төсвийг цавчаад байгаа юм биш үү л гэж?

-Судлаачид бидэнд зөвлөхдөө нэг тулгууртай буюу уул уурхай дээр түшиглэсэн эдийн засаг эрсдэлтэй гэдэг. Өөрөөр хэлбэл, баялгийн хараал уу, ерөөл үү гээд яригдаад байдаг шүү дээ. Уул уурхай компанидаа бол маш ашигтай. Уул уурхайн орлого нэмэгдээд байхаар төсөв тэлээд байдаг. Дунд нь уул уурхайн биш хувийн хэвшил маш хүнд байдалд ордог. Ингээд ажиллах хүчнээ алддаг. Энгийн иргэд бизнес эрхлэхэд хүнд болдог. Дээрээс нь банк зээл олгоод өөр бизнес санхүүжүүлээд байхаар уул уурхай, банк хоёртой хэн ч өрсөлдөж чадахаа больдог. Манай нөхцөл байдал л ийм. Үүнээс гарах арга нь баялгийн сан, татварын бодлого. Үүн дээр миний философийн хувьд зөрүүтэй зүйл нь уул уурхайн компанийг бусад хувийн хэвшилтэй харьцуулж болохгүй. Яагаад гэхээр өрсөлдөж чадахгүй. Нэг нь шууд ухаад бүтээгдэхүүн экспортлоод байгаа. Нөгөөх нь ногоо тариад, үйлдвэрлэл хийгээд, цаг гаргаад байдаг. Үүнийг яг адилхан болгоод уул уурхай хүртээмжтэй байх ёстой гэхээр хувийн хэвшил рүү дайрсан болчих гээд байгаа юм. Улс төрчдийн хувьд тийм асуудалд ордог. Ингээд орхичихъё гэхээр бизнесийн орон зай хумигдана гэсэн үг. Дээрээс нь авлигын кейс болон CPI буюу төсөөллийн үнэлгээ. Авлигатай холбоотой асуудлуудыг ил болгоод байх тусам төсөөлөл өснө. Жишээ нь, Дубайд бөмбөг унаад байвал чи байр авах уу.

-Авахгүй.

-Харин тийм. Наадах чинь төсөөлөл байхгүй юу. Урд нь бидэнд Дубай гоё, Дубай сайхан гэсэн ерөнхий ойлголтын тренд үүссэн байгаа шүү дээ. Тэгэнгүүт Ойрхи Дорнод хүнд боллоо гэх телевизийн мэдээ авангуут бид эрсдэл тооцно. Одоо Дубайд зээлийн хүү өсөж байгаа тийм үү. Олон бизнесийн хөрөнгө оруулалт саарч байгаа. Телевизийн ганц мэдээнээс болоод шүү дээ.

-Индекс чинь ганцхан индекадр биш шүү дээ?

-CPI-ийн нэг асуудал ер нь монголд авлига байна уу гэдэг дээр репортуудаас үнэлгээ авдаг. Авлигын кейс байх тусам CPI өсөх магадлал байгаа. Мэдээж зөвлөмжүүд бий. Зөвлөмжийг дагах гэж бид маш их ажилласан. Энд байгаа Транспэрэнси интернэшнлийн нөхөдтэй ч бид ажилласан. Төрийн өмчит компаниудыг задлах ёстой гэж зөвлөмж байдаг. Бид саарал жагсаалтад орсон. Хөгжлийн банкны асуудал гэх мэт хүндрэлтэй асуудлууд байсан. Энэ бүх өр төлөгдсөн. Зээлжих зэрэглэл өссөн. Энэ зүйлүүд CPI-ийг буулгадаг. ТӨК-иуд дээр би санал нэг байдаг. Гэхдээ өмч хувьчлалыг замбараагүй хийсэн асуудлаас болоод өнөөдөр иргэдийн итгэл маш эргэлзээтэй байгаа. Эрчим хүчний компаниудыг хувьчлах ёстой гэж ярьж байна. Үүнийг би бодох ёстой л гэж хэлнэ. МИАТ-ийг хувьчлах тухай ярьж байна. Бас бодох ёстой л гэж би хэлнэ.

-Авлигын индекс 2021 онд 110 дээр байсан. 2025 онд 124. Таны үед 114. Эдийн засаг өссөн. Хэвлэлийн эрх чөлөө 68 байсан. 90, 88, 108 боллоо. Засгийн газрын өр 35 их наяд. Ардчиллын индекс 61, 66, 77, 81. Бид бас л ухарсан. Өрсөлдөх чадвар бас ухарсан. ДНБ өссөн. Үүнд та ямар дүгнэлт хийх вэ?

-Би хүлээн зөвшөөрч байна. Манай ЗГ Ковидын үеийн ЗГ учраас Ковидын үед өөр зүйл рүү анхаарах боломж хязгаарлагдмал байсан. Тухайн үед 4.6 хувь болчихсон эдийн засгийг яаж энэ хөл хориог тавиад ААН-үүдээ энгийн орлоготой болгох вэ гэсэн бодол л байсан болохоос биш бусад асуудалд анхаарал хандуулах боломж байгаагүй. Одоо эргээд харахад баяртай байна. 4 жил дараалан 1000, 1000 ам.доллароор өссөн байна. ДНБ 10 мянган ам.доллароос дээш давж байж бусад индекадруудад өөрчлөлт ордог. Би өөрийгөө бүх зүйлд зөвтгөх гээд байгаа зүйл биш шүү. Би чадлаараа хичээж ажилласан. Надад чадаагүй зүйлүүд маш их байгаа. Чадахын төлөө хичээсэн зүйлүүд ч байгаа. Буруу ойлгогдсон зүйл ч бий. Эдийн засаг болоод бусад тоо, төлөгдөх ёстой байсан өрүүд, зээлжих зэрэглэл, саарал жагсаалт, дутуу хаягдсан төслүүд гээд олон л зүйлүүд байсан. Би үүнийг бүгдийг нь цэвэрлээд, Монгол Улсын ЗГ авах ёстой арга хэмжээнүүдээ авч, маш их цаг гаргаж ажилласан. Мэдээж өргөс авсан юм шиг бүх зүйл нэг өдрийн дотор сайн болохгүй. Одоо үр дүн гарч байгаа төслүүд дараагийн хүн дээр очиж нээгдэнэ. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үед эхлүүлээд өргөн, нарийн цариг гэж бөөн юм болоод холбохгүй хаясан төмөр замыг би холбохыг л хүссэн. Орона гээд л бөөн асуудал үүсгэсэн ч би түүнийг шийдэхийг л хүссэн. Би бүгдийг УИХ-аар шийдвэрлэхийг хүссэн. Тэр нь үнэхээр тогтвортой байх л гэж бодсон. Хүмүүс надад хэлдэг байсан. Чи Дэлхийн зөнд ажилладаг байсан. Хүүхдийн асуудалтай ойр байж юун боомт, юун эрчим хүч, юун тээвэр ложистик, юун баялгийн сан болоод явчхав даа гэж намайг их шүүмжилсэн. Товчлоод хэлэхэд манай улсын хувьд нүүрсээ амжиж зарах ёстой. Дэд бүтцийн асуудал шийдэгдвэл бусад асуудал шийдэгдэх суурь болно. Хэдийгээр би нийгэм талын олон ажилд дуртай ч гэсэн энэ асуудлуудыг шийдэхгүй бол хоосон тоо болно гэдгийг харсан. Хамгийн прагматик цаг хугацаагаа ашиглахыг хүссэн. Ковидын нэг жилд би ТЭЗҮ дээр ажилласан. Залгаад дайн болсон. Тэр үед би хэлэлцээрүүдээ хийсэн. Тэгээд хамтарсан ЗГ байгуулж шийдвэл зөв гэж бодсон. Түүнээс бүх төслөө сонгуулийн өмнө явуулж болох байсан. Бэлтгэгдчихсэн байсан. Сонгуулийн дараа явуулбал манайх улс төрждөг юм чинь, нэг нэгнээ үгүйсгэдэг юм чинь жаахан урт настай болоосой, Дубайн гэрээ шиг, хил холболт шиг 20 жил гацсан улс төрийн чөтгөрийн тойрог битгий болчхоосой гэж бодсон учраас асуудлыг эцэслэн шийдвэрлэдэг цорын ганц эрх мэдэл болох УИХ-аар кноп дарсан. Үүнд цаг ордог. Хамтраад явахаар мэдээж улс төр гардаг. Та нар хяналтгүй болчихлоо гэдэг. Нэг үгээр хэлбэл, ЗГ болгон л өөр өөрийн гэсэн эерэг болон сөрөг өвийг үлдээнэ шүү дээ. Яг ингээд нээлттэй яриад явах нь дараа дараагийн ЕС-уудад хэрэгтэй. ЗГ 126 болоод 10 сарын дотор дөрвөн төсөл шийдэгдсэн байна. Эрдэнэбүрэн, хил холболт, Орона, нийслэлийн тойрог зам болон Туулын хурдны зам. Одоо ЗГ бас л 10 сар болох гэж байна. Яг юу болов. Юу ч болоогүй. Энэ нь Зандан даргын буруу биш. Энэ нь хамтарсан засаг, хамтраагүй засгийн ялгаа. Асуудлууд шийдэгдсэн үе дандаа шүүмжлэлтэй байсан. С.Баярын ЗГ Оюу толгойг шийдсэн. Ч.Сайханбилэгийн ЗГ хэл амтай ч гэсэн Дубайн гэрээ гээд асуудлууд шийдэгдсэн. С.Батболд даргын үед эдийн засаг хамгийн өсөлттэй байсан. Бусад ЗГ-ууд гоё байсан. Маргаантай мэтгэлцээнтэй зүйл байсан. Шийдэгдсэн зүйл юу ч байхгүй. Асуудлыг шийдэх нь зөв л гэж би боддог.

-Х.Баттулга ерөнхийлөгчтэй холбоотой асуудлаар ярилцлагаа үргэлжлүүлье. Та хоёр одоо яг ямар харилцаатай байгаа вэ. Нэг баг уу, үгүй юу?

-Би хэлсэн. Парламентын засаглал, байгалийн баялаг, үе солих гэсэн гурван зүйл дээр би дандаа л байсан гэж. Х.Баттулга Ерөнхийлөгчийн байгалийн баялагтай холбоотой үзэл санааг би дэмждэг. Х.Баттулга Ерөнхийлөгч парламент руу бас халдаж байсан. Үүн дээр би хамгийн хүчтэй эсэргүүцэгч нь байсан. Цаашдаа ч байна. Манайхан юу болсон бэ гэдгийг үйл явдлаар нь хөөчихвөл их амар. Х.Баттулга Ерөнхийлөгч парламент руу халдсан. Исламын орон шиг болгочих санаатай юм цухалздаг хүн шүү дээ. Парламентын гишүүдтэй холбоотой, намын гишүүдтэй холбоотой зүйлүүд болж байсан. С.Эрдэнэ дарга тэр хоёр хоорондоо их зөрчилтэй байсан юм. Намын даргын асуудлаар С.Эрдэнэ даргад хэрэг үүсгэх асуудлууд боллоо. Сонгууль дөхчихсөн байсан учраас тэр асуудал нь тухайн үед надад таалагдаагүй. Би С.Эрдэнэ дарга руу утасдаад хэлчихсэн юм. Танд хэрэг үүсгэ гэдэг чиглэл Ерөнхийлөгчөөс өгөөд байна гээд. Тэгсэн С.Эрдэнэ дарга шууд Ерөнхийлөгч рүү ороод Л.Оюун-Эрдэнэ ингэлээ гээд хэлчихсэн. Ингээд бөөн хэрүүл боллоо. Хоёр дахь зүйл нь Д.Эрдэнэбат даргыг сонгуульд нэр дэвших эрхээ авсных нь дараа баривчилж байсан юм. Тухайн үед үг хэлэх хүн олддоггүй. Одоо Баттулга, Баттулга гээд муулаад байгаа болохоос биш тухайн үед урт, урт шар хадагтай бурхан барьчихсан, манайхан чинь сөгдөөд орно шүү дээ. Ер нь хүн эвдэх хэмжээний хачин юмыг манай улс төрчид хийдэг. Таныг алхахаар нар мандаад, бороо ороод ухааны юм яриад л явна. Ингээд мэдэгдэл хийх хүн олддоггүй. Би мэдэгдэл хийгээд, Д.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүн байхад УИХ руу оруулахгүйгээр нэр дэвших эрхээ авчихсан байхад баривчилсан нь парламентад халдсан үйлдэл гэдэг мэдэгдлийг ганцаараа хийж байсан. Дээрээс нь MCS-тэй холбоотой дансуудыг нь царцаагаад эхэлсэн. Ухаа худагтай холбоотой бол би ойлгоно. Гэтэл аялал жуулчлал руу нь орсон. Тухайн үед би удирдлагуудтай нь Хэнтий рүү хамт аялал хийгээд зургаа постолсон. Амьхандаа л би хувийн хэвшлээ хамгаалж байгаа ухаантай. Би Ерөнхийлөгчтэй Ухаа худаг дээр санал нэг байгаа гэдгээ хэлж байсан. Гэтэл бүтэн компаниар нь асуудал болгочихсон. Тэр бүү хэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ирээд Хонхны дуу болоод, Х.Баттулга Ерөнхийлөгчтэй тусгаарлагдаад асуудал болоод, ярих хүн байхгүй. Тухайн үед үгүйсгэж байгаа хэрэг нь асуудалтай гэж би үзсэн учраас холбогдоод Х.Нямбаатар гурван давхраас хэрэг захиалаад байна гэдэг мэдэгдлийг хийж байсан. Тэр үед өөр хэн дугарч байсан юм бэ, бодоорой. Хэн ч дугарч байгаагүй шүү. Тэгэхээр Х.Баттулга гэдэг хүнийг Ерөнхийлөгч байхад нь хамгийн хатуу үздэг хүмүүсийнх нь нэг нь би байсан. Хэрвээ бид хоёр хамтрагч байсан бол АН-ын дарга болоход нь би хамтраад л явах байсан. Эсвэл ерөнхийлөгч 6 жилээр нэг удаа сонгогдоно. Дахиж нэр дэвших эрхтэй, эрхгүй гэдэг дээр манайхан бүгд айчихсан байсан. Яг үнэнийг хэлэхэд. Аюулгүйн зөвлөлийн өрөөнд нэг удаа гэчихсэн юм чинь та нэр дэвших эрхгүй гэдэг асуудал болоод Д.Тогтохсүрэн, Д.Ганбат гишүүнийг байж байхад бид хоёр хуц солиор, гахай нохойн дээрээ тулаад бараг заамдалцаж авч байсан. Зарчмаа өөрчилж болохгүй ээ л гэж би хэлэх гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга гэдэг хүн дээр би зарчим дээрээ л байсан. Одоо У.Хүрэлсүх дээр ч тийм л байна. Х.Баттулга гэдэг хүнийг нэр дэвших эрхгүй гэж тухайн үед бөөн асуудал болж хаачхаад одоо манай намын хүн болонгуут нь би нэр дэвших эрхтэй гээд явахаар зарчим хоёр үзүүртэй зүү болчих гээд байгаа юм. Тэр миний дотны ах байна уу, АН-ын хүн байна уу, МАН-ын хүн байна уу зарчим дээрээ хүн хатуу зогсохоос өөр аргагүй шүү дээ. Баялгийн сантай холбоотой асуудал дээр философийн зөрүү байдаг ч гэсэн байгалийн баялаг ард түмэнд хүртээмжтэй байх ёстой гэдэг дээр би тэр хүний үзэл санааг дэмждэг. Дээрээс нь Х.Баттулгатай холбоотой хэд хэдэн хардах сэдэв гарсан. Түүнийг ярих нь зүйтэй болов уу гэж бодож байна. Нэгдүгээрт, Гашуунсухайттай холбоотой нэвтрүүлэгт яагаад Х.Баттулгыг оруулсан бэ. Яагаад гэвэл гацаачихсан байхгүй юу. Гацсан нь өөрөө зөв байсан уу, буруу байсан уу түүх шүүх байх. Жишээ нь, Л.Эрдэнэчимэг гишүүн тэргүүтэй гишүүдийг З.Энхболд дарга алх цохиод зогсоосондоо. Хэрвээ түүнийг зогсоогоогүй бол өнөөдөр Тавантолгой яг Оюу толгой болчихсон байгаа. Гэхдээ Оюу толгойг буруутгаагүй шүү. Оюу толгой том орд. Тэгсэн мөртлөө Эрдэнэтээс 4 дахин бага өгөөжийг монголд өгч байгаа. Яагаад гэхээр АМНАТ нь бага. Ямар гүйлгээ явж байгааг бид мэдэхгүй. Туслан гүйцэтгэгчээр ямар компани яваад байгаа талаар бид мэдээлэл авах боломжгүй. Төр чинь бас ч гэж хяналттай. Гэтэл тэнд юу ч болохгүй. Тэнд огт авлига байхгүй гэвэл үгүй. Бас асуудлууд байдаг. Тэгэхээр Тавантолгой яг ийм л болох байсан. З.Энхболд дарга, Л.Эрдэнэчимэг гишүүнийг сайн мэдэхгүй л дээ би. Сүүлд орж ирсэн болохоор. Хэрвээ уулзвал баярлалаа гэж хэлнэ. Факт чек хийгээд үзэхэд л ийм санагдсан.

-Тэгэхээр та зарчим нийлэх зүйл дээрээ нийлнэ. Бусад зүйл дээр хамааралгүй гэж байна уу?

-Тийм.

-Гэхдээ таны хамгийн хамаарал бүхий хүн тэр хүнтэй хамгийн ойр байдаг. Хоёрдугаарт, танай баг бас л хамааралтай байдаг. Тэр хүний үзэл санаа ард түмэндээ юм тараана, баялгийн тэгш байдал гэдэг. Хил холболттой асуудлаар хаалттай хурлыг таслаад АН явуулчихсан. Юу болсныг мэдэхгүй. Тэр хандлагыг харахад та хоёр нэг тал юм шиг л харагдсан. Дараа нь нэвтрүүлэг гарахад тэр хүнийг зөвтгөж байгаа юм шиг л харагдсан. Үүнд танай намынхан дургүйцсэн шүү дээ?

-Үнэн, үнэн. Б.Баатар гэдэг бол тусдаа бие даасан ертөнц. Авьяаслаг уран бүтээлч. Ойр тойрны хүмүүс маань мэдэж байгаа. Б.Баатар бид хоёрын дунд ямар яриа болдог гэхээр би дүүгийн хувьд Б.Баатарыг улс төрөөс хол байхыг дандаа хүсдэг гэх юм уу, урамшуулдаг гэх юм уу. Монгол хаан жүжгийг би үнэхээр сайн уран бүтээл болсон гэж боддог. Түүнээс зүгээр нэг жүжгийг англи хүлээн зөвшөөрөхгүй. Харамсалтай нь Б.Баатар өөрөө маш олон жилийн туршид улс төрийн PR гэдэг зүйлд автсан. Тэр нь гэхдээ намайг улс төрд орохоос өмнө. Аль дээр үеийн л Херо энтертайнмент алдартай л студи. Намайг оюутан байхад ч Херо байсан. Холбогдсон хүмүүсийнх нь нэг нь Х.Баттулга гэдэг хүн. Би тэр хоёр хүний хоорондын орон зайг яг үнэндээ мэдэхгүй. Гэхдээ үүнээс болж асуудал үүсээд байна гэдгийг би Б.Баатарт хэлдэг байсан. Наадах чинь буруу ойлгогдоод байна. Ийм асуудлууд болоод байна гээд хэлдэг байсан. Херог би нэг их айхавтар ашиглаад байгаагүй. Жишээ нь, би сонгуулиар нэг хөрөг нэвтрүүлэг хийж цацсан уу.

-2024 оны сонгуулийн бүх нэвтрүүлэг тэр студиэс л гарсан шүү дээ?

-Үгүй шүү.

-Улаанбаатараас ярьж байна гэдэг нэвтрүүлгийг тэр студи хийгээгүй юм уу?

-Түүнийг хийсэн. Гэхдээ бүх нэвтрүүлэг гэвэл бас худлаа шүү. Хүлээн зөвшөөрөх асуудлууд байна, байна. Одоо би буугаад 9 сар орчим боллоо. Нийгэмд буруу ойлгогдсон, хэвлэл мэдээллийнхэн дунд надтай харилцаа гайгүй мөртлөө Б.Баатарт дургүй ч юм уу, ийм асуудал хүн хооронд байна шүү дээ. PR үндсэн багаараа хоорондоо өрсөлддөг ч юм уу тийм асуудлууд байдаг юм байна. Тэр нь өөрөө зөрчил юм шиг эсвэл нэг юм шиг харагдуулаад байдаг. Улаанбаатараас ярьж байна гэдэг нэвтрүүлэг Б.Ганчимэг эгч бид хоёр ярилцлага хийхгүй юу. Их урт ярьсан юм аа. Бид хоёрынх шиг ийм яриа болохгүй юу. Ганаа эгч сонины ярилцлагаа хийгээд, Херо хамт бичье дараа нь хэрэг болж магадгүй гээд нэгэнтээ урт ярьж байгаа юм чинь гээд бичээд авчихгүй юу. Ганаа эгч ч сониныхоо ярилцлагыг буулгаж бэлтгээд, Херо ч нөгөө ярилцлагаа монтажлаад бэлтгэж байсан юм байна.

-Та мэдээгүй юм уу?

-Сонины ярилцлага нь эхэлж гарна л гэж надад ойлгуулахгүй юу. Тэр үеэр улс төрийн юу ч хурцаддаг билээ тэгтэл цацагдчихсан. Тэгсэн Ганаа эгч уурлаад бөөн юм болохгүй юу. Гэх мэтчилэн студийн өөрийнх нь амбиц байна шүү дээ. Херо чинь Х.Баттулгатай ажиллаж байгаад хил холболт гээд элс цоолсон нэвтрүүлэг хийсэндээ. Хил холбох болоод ирэхээр одоо зөвтгөл хийх хэрэгтэй болж байна аа даа. Тэр нэвтрүүлэгт нь би ороогүй шүү дээ. Надад юу чухал байсан гэхээр хил холболт явж байхад хятадтай холбогдлоо гэх мэтээр янз бүрийн зүйл болоод байхгүй холбогдчихвол хэрэгтэй. Хил холбогдчихвол Австрали, Энэтхэг, Хятад, Оросын компаниуд дургүй байхгүй юу. Яваандаа төмөр замын өртөг нь хямдарчихаар манайх өрсөлдөх чадвар өндөр болчихно. Дээрээс нь манай ААН-үүд дургүй байдаг. Тэр чинь өрсөлдөөн л байхгүй юу даа. Хятад Баяннуурынхан их дургүй. Яагаад гэвэл их овроор зөөгөөд ирэхээр Чайна энержи дангаараа монопол тогтоод ирэнгүүт үнийн хувьд Баяннуурт байдаг нөхөд өрсөлдөх чадваргүй болно. Баяннуурынхан ирж лобби хийгээд байсныг цэгцлэх гэж биржийн хууль гарсан. Түүнээс урт хугацаагаар явдаг гэрээ цаашдаа ч байна.

-Оффтейк гэрээг хэлээд байна уу?

-Биш биш. Нүүрс дээр хоёр янзын гэрээ хийгдэж байгаа. Нэг нь урт хугацаатай. 10-аас дээш жил, 15-аас дээш жил. Үүн дээр томууд нь байгаа. Төрийн өмчийн Чайнагаар эхэлсэн томууд. Энэ бол гангийн үйлдвэрүүд учир их овроор урт хугацаанд авч байж төлөвлөлтөө хийдэг. Түүнээс нэг сараар ч юм уу, хоёр сараар ч юм уу байнга үнийн савлагаатай зүйлийг авдаггүй. Богино хугацаагаар авдаг жижиг газрууд байна. Жишээ нь, хэл аманд өртдөг Баяннуурынхан орж ирээд тэглээ, ингэлээ гэдэг зүйлүүд яригдаад байдаг шүү дээ. Тэд богино хугацаагаар авбал дуудаад ав л гэж байгаа. Ингэж л биржийн хууль нүүрсний хулгайн дараа гарсан түүхтэй. Цаашдаа ч хоёр янзаар зарна.

PR ярьж байсан даа. А.Амундра би хоёр өмнө нь бие биеэ таньдаг байсан. Ухаалаг PR-ийн хувьд гаргалгаатай шүү дээ цаадах чинь. Сонгууль дээр үнэхээр сайн менежер. Мундаг ажилладаг. Гэхдээ хүмүүсийн бодож байгаа шиг би А.Амундратай байнга холбогдоод яриад байсан зүйл байхгүй. Ерөнхий сайд байхдаа мессеж ч тийм олон бичиж байгаагүй юм байна лээ. Ингээд ярихаар хүмүүс худлаа гэнэ. Бодит байдал дээр Ерөнхий сайд хэвлэлийн алба руу байнга ороод яриад байх цаг хэцүү байдаг юм. Ялангуяа төсөл рүү орчихвол бүр хэцүү. Фейсбүүк сошиал сүлжээ рүү ч байнга ороод байж чадахгүй. Тэгээд байвал ажлаа хийж чадахгүй депрессдээд эхэлдэг. Тиймээс орхиод л үр дүн чухал гээд дайрдаг. Их хурлаар оруулахаар гишүүн болгонд ойлгуулах гэж хичээнэ. Олон юм болно. Ажил руугаа орчихоор нийгэм, сошиал сүлжээг орхичихдог. Түүний орон зайг яаж дүүргэж байна гэдэг чинь том асуудал. Сүүлийн үед би өөрөө фейсбүүк рүү ордоггүй байснаа ороод, твиттерт ч тийм идэвхтэй байгаагүй. Одоо ороод нийгмийн амьдралыг харж л байна л даа. Юу болов, яав ийв гээд. Надад ч гэсэн өөртөө дүгнэлт хийх зүйлүүд зөндөө байна. Бодитоор би өөртөө илүү их дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Хоёулаа уг нь Х.Баттулга гэж хүнийг ярьж байсан. Таныг ярихаар хэлмээр санагдлаа л даа. Та түрүүн хэлсэн. Хадаг яндар бариад ордог гэж. Яг үүн дээр вакумжуулдаг. Та ч бас вакумжсан байсан гэдгийг таны ярианаас ойлголоо. Зөв үү?

-Тийм ээ. Үнэн.

-Х.Баттулга гэж хүнийг зөвлөхөөрөө авсан уу, аваагүй юу?

-Х.Баттулга Ерөнхийлөгч буугаад, У.Хүрэлсүх дарга хүндэтгэл үзүүлэхээр ордны доод талын Товчоо гуанзанд У.Хүрэлсүх дарга, Зандан дарга бид гурав хоол идэхээр зохион байгуулав аа. Төмөр зам болон бусад төслүүд дээр бид урьдын адил хүндэтгэлтэй хандана гэж яриад. Хамтарч ажиллаж байсан юм чинь хүн ёсны л харилцаа байхгүй юу. Тэгэхээр та Засгийн газарт төмөр замын асуудлуудаа зөвлөөд яваарай. Төрийн тусгайгийн асуудлаар өөрийнхөө хугацаанд сунгаад явж болно шүү гэх байдлаар ярьсан. Тухайн үедээ түүний хийсэн дэд бүтцийн асуудлаар залуу гишүүдтэйгээ уулзуулж ярилцах хэрэгтэй гэх мэтээр ярилцаж байсан юм. Тийм байдлаар уулзалтууд хийж байсан. Тэр нь хоёр коридортой холбоотой асуудлаар Бичигт, Гашуунсухайтын хоёр тэнхлэг байна шүү дээ. Тэрхүү персентацыг нэг удаа сонсож байсан асуудлууд бий. Тэр нь хамтын шийдвэр байсан. Түүнийг зөвлөх болгоод л байгаа юм. Ер нь Х.Баттулга Ерөнхийлөгчтэй би ЗГХЭГ-ын дарга байхдаа албан байдлаар 3-4 уулзаж байсан. Өмнө нь би ер нь уулзаж байгаагүй. Насны хувьд ч тэр, үзэл санааны хувьд ч тэр байнга уулзаад байх энерги өмнө ерөөсөө бүрдэж байгаагүй. Хамтарч ажиллаад явж байсан зүйл бий. Нэг зүйл нэмээд ярьчихъя. Тухайн үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан. Би гадаадаас ирчихсэн үе. Тэгтэл манай залуучуудын холбоог надаас булаагаад авчихсан.

-2015 оны үе үү?

-Жижигхэн өрнөл байхгүй юу. Ингээд Миеэ дарга бидний хооронд асуудал болоод цаагуураа М.Энхболд, У.Хүрэлсүх дарга хоорондын нам доторх эрх мэдлийн зөрчлийн үе байхгүй юу. Парламентын сонгуулийн дараа би Миеэ даргыг Ерөнхий сайд болох нь зүйтэй гэж үзсэн. Яагаад гэхээр ялсан намын дарга гээд эсрэг кноп дарчихсан. Тэр вакумын бас л оргил үе нь байхгүй юу. Ялалтын маргааш нэг хүн эсрэг кнопдчихсон байдаг. Ингээд НАМЗХ-ноос болоод эсрэг кноп дарлаа гээд асуудал хурцдахгүй юу. Над руу тухайн үед архи хүртэл цацаж байсан хүн байгаа. Нэрийг нь хэлээд яах вэ. Ялсан намын даргыг яаж байгаа юм бэ гээд л баатар болж харагдах гээд байхгүй юу. Ингээд асуудлууд болж байгаад сүүлдээ ерөнхийлөгчийн сонгуульд дэвших, дэвшихгүй юм болоод, ялах ялахгүй гэж болоод, үргэлжлүүлж 60 тэрбум болоод 33 парламентын гишүүд нэгдлээ. Бид У.Хүрэлсүх даргыгаа жанжнаараа сонголоо. У.Хүрэлсүх даргыг дараагийн Ерөнхий сайд болгоно. Мань хүн УИХ-ын гишүүн биш. За тэгээд Тагнуул энэ тэр нь ялгаа байхгүй. Хэрэг үүсгэчихсэн. Өөрөө өөрийгөө тагнасан ч билүү. Тухайн үед монгол морь гэдэг бичлэг гараад, Б.Баатар энэ тэр хоорондоо ярьсан болоод, ингэж яваад Х.Баттулга М.Энхболд даргыг ялаад Ерөнхийлөгч болсон. У.Хүрэлсүх даргын идеалоги 60 тэрбумтай тэмцье. Байгалийн баялагтаа эзэн больё. Ордон тойрсон компаниудын оффисоос асуудлуудыг удирдаад байна. Т.Бадамжунай томилгоо хийгээд байна гээд л тухайн үеийн асуудлууд явсан. Шинэ гишүүд бүгд нэгдээд л хоорондоо ярина. Гарч асуудлуудаа ярина. Зөрчил хурцадна. НАМЗХ дээр байсан суурь ч нөлөөлсөн үү, галыг би атгах хэрэгтэй болж таарахгүй юу. Бид хоёр ч явж байгаад сүүлдээ асуудлууд дүрэлзээд явсан. Ингээд У.Хүрэлсүх дарга Ерөнхий сайд болсон. Би эхлээд ЗГХЭГ-ын дарга болоогүй шүү дээ. 33 гишүүн нэгдэж үзэл санааны тунхаг шахуу юман дээр гарын үсэг зурсан. Тийм үзэл санаа тухайн үед гаарчихсан. Ордноор дүүрэн л нэг дохиотой. Одоо эргээд бодоход сая намын ойн баяраар тухайн үед шүүмжилж байсан хүмүүстэйгээ таарсан. Тухайн үед Эбэ дарга, Миеэ дарга нийлж хонгил угсарлаа. Энэ нь өөрөө МАНАН болоод байна. Эрдэнэтийн 49 хувиас авхуулаад асуудлууд байна гэх мэт идеалоги дээр бид нэгдсэн. Мань хүн туг барьсан. Би ч бас зүтгэсэн. Эрсдэлтэй, галтай зүйлүүдийг тоодоггүйг мэднэ. Тэгээд л начигнатал сайхан үзэцгээсэн. Талбайн ч жагсаал боллоо. Одоо эргээд харахад буруутан нь Женко, Л.Оюун-Эрдэнэ. Улс төрийн хувьд маневр нь буруу байж болно. Гэхдээ надад үзэл санаа гэж байна. Би хэлж байсан үгнээсээ, баримталж байсан үзэл санаанаасаа хэзээ ч ухраагүй. Тухайн үед 33-лаа ярьж байсан үзэл санаан дээрээ би одоог хүртэл байгаа. Би Эрдэнэтийн 49 хувийг монголд авчирсан нь буруу гэж боддоггүй. Гэхдээ төрд байх ёстой. Үүн дээр би цаашид ч хатуу байр суурьтай байна. Миний байр суурь өөрчлөгдөхгүй. Дубайн гэрээг парламентаар батлуулаагүй, ийм их хэмжээний хэлцлийг хийгээд, татварт ашиггүй байдалд оруулчихсан хүнийг би зөв гэж бодохгүй. Хувь хүнийхээ хувьд би Ч.Сайханбилэг гэдэг хүнийг хэзээ ч шүүмжилж байгаагүй. Тухайн үед төлбөрийн тэнцэл хүнд байсныг би ойлгож байна. Ерөнхий сайдын хувьд. Дубайн гэрээ зөв байсан уу гэвэл утгагүй болчихно. Далд уурхайг байгуулах хүсэл эрмэлзэл нь зөв байсан. Түүнээс парламентаар батлуулахгүй дур дураараа яваад байж болохгүй. Маш аюултай асуудал. Хөтөл, Дархан төмөрлөг концесс хууль бус байсан гэдэгт би одоог хүртэл итгэдэг. Би эрчим хүч болон МИАТ-ийг хувьчилж болохгүй гэдэг дээр хатуу байдаг. Одоо ч хэвээрээ. Үзэл санаандаа би үнэнч үлдсэн.

-Таны хувьд М.Энхболд гэдэг хүнийг унагаах процессыг оройлон удирдаж явсан шүү дээ. Ил гарч явсан. Гэхдээ цаад талын хүсэл сонирхол нь Ерөнхий сайд болохоор ажиллаж байсан У.Хүрэлсүх гэдэг хүн байсан юм байна. Зөв үү?

-Хэн ямар албан тушаалд очих гэж байсан бэ гэдэг нь ойлгомжтой шүү дээ. М.Энхболд дарга бид хоёрын дунд Залуучуудын холбооноос үүдэлтэй намын дотоод асуудал дээр мань хүн шугам давж алхсан гэж үзсэн миний итгэл үнэмшил байсан. Үүн дээрээ би одоо ч хатуу байдаг.

-МАН-ын дарга буюу Ерөнхий сайдад АН-ын хүн, Ерөнхийлөгч байсан хүн, МАН-ыг тараана гэж байсан хүн, тэр шийдвэр нь одоо ч байгаа шүү дээ. Зарлиг нь байдаг. Тэр хүнээр зөвлүүлнэ гэдгийг та өөрөө хийгээгүй юм байна. Зөв үү. Эсвэл спортын хувьд энэ хүний тархи толгойг ашиглая гэж бодсон юм уу?

-Би хэлээд байна шүү дээ. Бид гурав гурвуулаа уулзсан.

-Хэн тэр саналыг тавьсан юм бэ?

-Ерөнхийлөгч тавьсан. Үүн дээр би нэг тайлбар хэлье. Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэгүй Д.Амарбаясгалан гэж байхгүй гэж би хэлсэн. Энэ үгийг янз бүрийн л байдлаар ашиглаж байх шиг байна. Би Ч.Сайханбилэг даргын ярианаас нэг зүйл ойлгосон. Би У.Хүрэлсүх даргын ЗГ-ыг хасаж ярих гээд л түүртээд байна л даа. Х.Баттулга, У.Хүрэлсүх хамт ажиллаж байсан хэсгийг нь хасах гээд, алхсаад Л.Оюун-Эрдэнэ гэж хүнийг ярих гээд байгааг ойлгож байгаа биз дээ. Улс төрийн нөхцөл байдлыг нь ойлгож л байна л даа. Гэхдээ ярьсан бол бүгдийг нь л ярьчихсан бол өөрт амар байхгүй юу. Тэгэхээр Х.Баттулгагүй У.Хүрэлсүх, У.Хүрэлсүхгүй Х.Баттулга гэж бас байгаагүй ээ. Тэр ч бүү хэл МАН-аас хамтарч нэр дэвшүүлээд төслүүдээ явуулъя гэдэг зүйлийг хүртэл ярьж байсан.

-Юунд?

-Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд.

-Х.Баттулга гэдэг хүнийг 2021 онд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлье гэж ярьсан юм уу?

-Тийм. МАН, АН хамтраад Х.Баттулгыг нэр дэвшүүлье гэж хүртэл яригдаж байсан.

-Тэр саналыг хэн гаргаж байгаа юм бэ?

-Ойлгомжтой шүү дээ. У.Хүрэлсүх дарга л тийм санал гаргана шүү дээ. Энэ хоёр хүн муудаад байгаа гэдэгт би огт итгэдэггүй. Би үүн дээр нэг сонин зүйл яръя. Чи Х.Нямбаатараас асууж болно. Та хоёр чинь хэрэлдээд байдаг билүү. Нүүрсний жагсаал болдог юм. Дахиад л Бодийн асуудал гарч ирэхгүй юу. Х.Баттулга гэдэг хүн рүү орно шүү дээ ер нь. Засгийн газрын хуралдаан дээр асуудал болоод яагаад Х.Баттулга гэж хүнийг шалгахгүй байгаа юм бэ гээд би кабинетын нийт гишүүдийн өмнө байр сууриа илэрхийлсэн. Түүн дээр хууль хяналтын байгууллагын хүмүүс ч тэр, манай Нямбаа ч тэр, тухайн үеийн бүх хүмүүс байсан. Ингээд асуудал болтол өглөө нь Х.Баттулга гэж хүн гадагшаа явчихсан. Уг нь орой нь АТГ-аас саатуулах байсан.

-Мэдүүлэг өгчхөөд гадагшаа явчихсан шүү дээ?

-Мэдүүлэг өгөнгүүтээ шууд Я.Содбаатар даргын өрөөнд яваад орчихсон. Ордонд ирээд шүү. Тэгээд орой нь нисчихсэн. Би бодитой зүйл яриад байгаа шүү. Тийм байж өнөөдөр хэвлэл дээр жүжиг тоглоод хэрэггүй гэж би хэлэх байна. Одоо нөгөө хүмүүс нь Х.Баттулга гэж хүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй юм шиг дүрд тоглох гээд л. Тэр ч бүү хэл манай Х.Баттулга ч хийморьлог залуу юм аа. Түймэр асаад унтрахгүй байтал Х.Баттулга ирээд бороо ороод унтарлаа ухааны юм л түүнийг Ерөнхийлөгч болоход ярьдаг байлаа. Одоо Х.Баттулгыг муулаад байгаа нөхөд урт, урт хадаг барьчихсан, хөлийг нь тэвэрч аваад үнсэх юу ч биш шүү дээ. Зүгээр босоогоороо орж ирэхгүй. Таллаж хэвтэж орж ирнэ. Тэнд станы тийм улсад, энд станы ийм улсад ингэж мөлхөж л орж ирдэг гээд л мөлхөж л орж ирнэ шүү дээ.

-Таныг худлаа ярихааргүй хүн л гэж би бодож байгаа шүү дээ?

-Үнэн.

-Шинэ үеийн залуус бидэнд энэ чинь аймшигтай сонсогдож байна шүү дээ?

-Харин тийм. Өөрийг чинь магадгүй улс төрд орж ирээд ямар зарчим баримталж явахыг сүүлд л харъя.

-Цаг хугацаа л харуулах байх даа?

-Тэгнэ л дээ. Би ч гэсэн тэгж л боддог байсан юм. Энэ тогтолцоо, энэ соёлыг буулгаж, шинэ 30 жилийг шинэ үеийнхэн эхлүүлнэ гэж би үнэхээр итгэж байсан. Нэр дэвшүүлэхэд заамдалцахтай нь заамдалцаж, гомдоохыг нь гомдоож, агсан тавиулахад нь тавиулж, барьцалдаж авахтай нь барьцалдаж авч байгаад, нүдээ аниад 80 хувийг нь шинэчилсэн. Миний хүлээлт маш өөр байсан. Одоо ч миний хүлээлт хэвээрээ байна. Би маш тод дуу хоолойтой, маш цоглог, маш цэвэр ардчилсан соёл руу 126-тай парламентыг энэ олон залуучууд хөтлөөд, энэ том манлайллын хөлд чирэгдэх байх гэж итгэж байсан. Гэтэл маш их амиа хичээсэн, маш аймхай, асуудлыг маневрлах маягийн тоглолт руу залуу үе ч гэсэн орж байна. Ялгаа байхгүй л шагналд дуртай болж. Ялгаа байхгүй төрийн ёслолын протоколд баригдаад, тэр нь гоё санагдаад л, харж байгаа харц нь хүртэл хөмсөг зангидаастай, постлогдож байгаа мэндчилгээний зураг нь ялгаа байхгүй. Нөгөө ах нараасаа бараг илүү ямбанд дуртай болоод эхэлж байгааг хараад, эрх ашгийн юманд очиж кнопоо наймаалцаж хурдан сурч байгаа гэж. Ингээд ирэхээр уйтгартай л байхгүй. Би парламент дээр байнга хэлдэг байсныг чи анзаарсан уу, үгүй юу. Цагийн зүү ухарч болохгүй гэж би их хэлдэг байсан. Би муу хүн байж болно. Ямартаа ч ингээд яваад ирсэн зарим нэг зүйлүүд нь хадгалагдаад, зарим хүмүүс нь яваасай гэж бодсон. Энэ янзаараа 2028 оны парламент одоо байгаагаасаа хэд дахин дордох нь ээ. Яг одоогийн трендээрээ шүү дээ. Залуучууддаа хандаж хэлэхэд үнэн гэж бодсон үзэл санааныхаа төлөө ад үзэгдэх эр зоригтой байцгаа. Тэрнээс цагийн аясыг дагаж намирсан богинохон хугацаанд уруудах дарцаг битгий байцгаа. Үнэн гэж бодсон л бол хамгийн дотно гэж бодсон хүн чинь тэр хязгаарыг давсан л бол үгүй гэж хэл. Үнэн гэж бодсон зүйлтэй чинь дайсан чинь нэгдвэл түүнийг дэмжиж сур. Энэ бол зарчим. Сайн улс төрч байх, сайн төрийн зүтгэлтэн байх их ялгаатай гэж би боддог юм. Үүний тулд талбай дээр гараад тэмцэх эр зоригтой бай. Парламентын засаглал руу цаашид ингэж халдаад, хэрвээ парламентын засаглалыг тараах хэмжээний улс төр явбал би Төв талбай дээрээ сураагүй биш иргэдтэйгээ уулзана гэж бодож байгаа. Өөрийг нь огцруулна гээд ордонг эзэлж байсан жагсагчидтай уулзах Ерөнхий сайд цөөхөн шүү. Тэр нүргэлсэн асуудлын өөдөөс гарах тийм хялбар биш. Талбай дээр гарсан залуучуудыг гэж яриад байгаа нь намайг огцруулсан бай хамаагүй. Би эр зоригийг нь үнэлсэн. Магадгүй 2, 3 жилийн дараа юм буудаг шүү дээ. Тэр үед тэдгээр залуустай сайхан ярилцаад, юу болсон ингэсэн, тэгсэн гээд ярина гэж бодож байгаа. Мөн улс төрийн лидерүүддээ хэлэхэд зоригтой бол байгаа дээр нь үз. Одоо У.Хүрэлсүх дарга буугаад, буухад нь У.Хүрэлсүх дарга руу дайрвал би хамгаална. Байгаа үед нь надаас өөр хүн өөрт нь энэ үгийг хэлэхгүй байгаа учраас ах минь та вакумжиж байна аа. Наад хажууд чинь байгаа хүмүүс таныг алж дуусах нь ээ. Манай У.Хүрэлсүх дарга залуучуудыг дэмждэг имижтэй хүн. Одоо залуучуудтайгаа дайн зарладаг байдалтай таны түүх үлдэх гээд байна. Хэн нь ч ялдаг бай. Биднийг бүгдийг нь аваачаад шоронд хийлээ. Тэгээд яах юм. Юу өөрчлөгдөх юм. Хоёрдугаарт, У.Хүрэлсүх даргыг улс төрийн шуналгүй гэж манай намынхан итгэж, үнэмшиж ирсэн. Одоо МАН-ын дарга болж намаа авах гээд байгааг хүн болгон л харж байна. Өөдөөс нь хараад хэлж чадахгүй байгаа ч бүгд ойлгоод байна. Анх удаа Ерөнхийлөгч буугаад намаа авах санаархлыг хийлгэх гээд байна, тойрон байгаа хүмүүс нь. Яагаад гэвэл У.Хүрэлсүхгүйгээр амьдарч чадахгүй бөөгнөрөл үүсчихжээ. Ингээд салбаганасан хэдэн юмнаас болж мань хүн өөрийнхөө түүхэнд үлдэх легасыг дуусгах гээд байна. Дээрээс нь У.Хүрэлсүх даргыг байгалийн баялаг, шударга ёсны талд дандаа зогсдог шинэчлэлийн туг гэж бид үргэлж итгэсээр ирсэн. Битгий бөөлжсөн бөөлжсүүдтэйгээ нэгдэж ард түмэндээ харагд. Тэр нь хувь хүнтэй сайн байж болно. Гэхдээ яриад, хэлээд тэмцсэн үзэл санаа бол тэрэнтэйгээ л бай л даа. Одоо яах гэж байгаа юм. Тэмцэж байсан МАНАН бүлэглэлтэйгээ нэгдээд, МАНАН бүлэглэлийн толгойлогч болох гээд байгаа юм уу. Ингэж л харагдаж байна. Тиймээс хэнээс салаад, хэн байх үед хамт эхлээд, ямар зүйл дундуур яваад, одоо ямар хүмүүсээр тойрон хүрээлүүлчхээд ямар хүмүүсийг эсрэг бодоод байгаагаа ах минь тунгааж үз. Би үүнийг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл У.Хүрэлсүх дарга олон албан тушаалаас бууж үзсэн.

-Дөрвөн удаа буусан байх аа?

-Гэхдээ төрийн өндөрлөгөөс бууж үзээгүй. Мань хүн Ерөнхий сайдаас буух маневр байсан. Тэр маневр амжилттай болсон. Одоо 10-аад жил вакум байлаа. Би буугаад үзлээ. Маш их олон зүйлийг бодож байснаас өөр байдгийг ойлгож авлаа. Буугаад хүмүүстэй уулзаад ярингуут зөв ойлгосон байх гэж бодсон зүйл буруу ойлгогдчихсон, эсвэл би огт мэдээгүй байхад намайг төлөөлөөд ярьчихсан маш олон үйл явдал болдог юм байна. Хоёр найз хоорондоо уулзтал хоёулаа надад гомдчихсон. Түүнийг нь би мэдээгүй. Гомдол ойрхноос эхэлдэг. Дээрээс нь худлаа мэдээлэл өгдөг. Зориудаар хагалах стратеги явдаг. Намынхандаа хандаад хэлэхэд бид өрсөлдөгчийнхөө нарратив буюу зохиол дунд бүрэн орчихжээ. Бид үндсэндээ ялагдал руу явж байна. МАН-ын мянга мянган гишүүдийн зүрх сэтгэл дээр энэ намын ялалт тогтдог. Үүнийгээ хаа хаанаа олж хараач ээ. Хууль хяналтын байгууллага хүч хэрэглэж сонгууль хийнэ гэж бодохоосоо илүүтэйгээр энэ нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, намын шинэ даргын уриалаад байгаа тус тусдаа вакумаасаа гарах цаг нь болсон юм биш үү. Намын жирийн гишүүдийн итгэл үнэмшил шал өөр байна. Хүмүүс надад хэлж байсан юм. Ерөнхий сайдаас буухаар чам руу мессеж бичих хүмүүсийн тоо багасна гэж. Минийх ихэссэн. Сая цагаан сараар, намын баяраар миний утас шатах дөхсөн. Урд нь болохоор манай Оюук ажил ихтэй хариу ч бичдэггүй. Зүрх дараад байдаг гээд ихэнх нь харьцдаггүй байсан юм шиг байна лээ. Одоо нөгөөх чинь утсаа харж байж магадгүй гээд бичдэг болдог юм байна. Тэгэхээр энэ их өөр мэдрэмж юм. Түүнийг одоо байгаа дарга минь оройтоогүй байгаа дээрээ ойлгоосой.

-Танай нам дээр өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон үйл явдлын дараа ЕТГ-ынхан бүгд очсон. Энэ үнэн үү?

-Үнэн.

-Бага хурал дээр квот ямар хэмжээнд байсныг бид харсан. Хамгийн сүүлд таныг намаас хөөх шийдвэр гаргасан юм уу. Одоо бараг шийдвэр гарч байгаа гэсэн үү. Ерөнхийлөгч та хоёрын зөрчил бүр ил гарч эхэлж байгаа хэрэг үү?

-Ярилцлагад оръё гэхээр намаас хөөчихдөг ийм нийгэм бүрдэж байгаа бол миний ярьж байгаа зөв. Өчигдрөөс хойш намайг дэмждэг хаягуудыг блоклосон ч гэнэ үү. Ийм асуудлууд болсон юм шиг байна лээ. Нэг үгээр хэлбэл Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчиж байна гэсэн үг шүү дээ. Хэвлэлийнхэн ч гэсэн та нар айдаг болсон нь үнэн. Айдаггүй ганц хүнээ л та нар шүүмжилдэг байхгүй юу. Намайг будаа болгодог байсан. Надаас айдаггүй байсан шүү дээ та нар. Бүх бурууг над руу чихээд, яг үндсэн асуудал юу болоод байгааг мэддэг мөртлөө яаж ч чаддаггүй. Сая хүртэл ЗГ-ыг огцруулах асуудал дээр сөрөг хүчин нь очоод, эрх баригчидтайгаа нийлж засагтаа учиргүй хайртай болов оо. Хамтарсан засгаа хайрлаад алах дөхсөн шүү дээ. Тэгтэл хамтарсан засгаас гараад дан болчихсон чинь учиргүй хайртай болчихсон. Энэ юу вэ. Дэлхий дээр ийм юм байдаг юм уу. Сөрөг хүчин нь ЗГ-аа дэмжиж тоглоод байдаг. Хяналт тэнцэл нь алдагдаад. Үүний цаана юу байгаа вэ. Ерөнхийлөгч л цаана нь байгаа. Ерөнхийлөгч байж байж л ингэж явна. Манай залуу гишүүд айж байгаагаа шууд хэлэхгүй. Хөөрхөн хөөрхөн юм ярина. Д.Амарбаясгалан сонгууль сайн удирдах гээд байхаар нь бид унагаачихсан гэнээ. Ерөнхийлөгч өөр хүмүүсийг дэмжээд байгаа юм аа гээд үнэнээ хэлнэ л биз дээ. Одоо манай найзууд, улс төрчид. Ийм онигоотой байж болохгүй шүү дээ. Би ажиглаад л байлаа. Хууль өргөн барихад хэн дугарах нь уу. Нөгөө сөрөг хүчин байдаггүй ээ. Номт нэг мэдэгдэл гаргасан. Пост оруулсан байсан. Өнөөдөр би юу ойлгосон гэхээр энэ хууль батлагдах юм байна гэж ойлгосон. Батлагдсаны дараа дугарах уу. Одоо бүрэн эрхтэй, халдашгүй байдалтай байхад нэг ч үг дугарахгүй байгаа парламент цэцээр татагддаг болоод, шүүхээр татагддаг болоод, ёс зүйгээр татагддаг болоод, прокуророор татагддаг болоод, жагсаалт намаараа татагддаг болчихоор дугарах уу. Энэ бол ардчиллын ухралт. Гэхдээ бид нэг зүрх сэтгэл дээгүүрээ даваад хувиа хичээгээд эхэлбэл дараагийн удаа ч бас л хувиа хичээнэ. Н.Өнөрцэцэгийг хоригдоод байж байхад, яг үнэндээ Н.Өнөрцэцэг Голомтын энэ гэрээг яриад хоригдсон шүү дээ. Тэгээд төрийн нууц задруулсан болчихгүй юу. Даанч харамсалтай нь сэтгүүлчид үүнийг олж харахыг хүсээгүй байхгүй юу даа. Яагаад. Яагаад гэвэл бүгд Ерөнхийлөгчөөс айсан. Тэгээд түүнийгээ шал худлаа тайлбарласан. Энэ чинь лайвчин байхгүй юу. Ингэх гээд байсан юм. Одоо тэгээд яах вэ гэхээр нөгөөдхөө дугарах гэхээр тэр кейс нь өөр дээр нь ажиллачих гээд байгаа учраас юу ч хэлж чадахгүй байгаа. Одоо үнэнээ ярих болоогүй юм уу хэдүүлээ. Үнэн байя гээд байдаг шүү дээ. Үнэн л байя л даа. Парламентад улс төрийн суудалтай намын дарга нарт хандаж хэлэхэд гүн нойрноосоо сэрцгээгээч ээ. Саяхан 126 гишүүнтэй шинэ парламентыг байгуулахад юу юу гэж ярьж байлаа. Геополитикийн том нүргэлээн болбол парламентаа хамгаалаад алалцана гээд байсан ийм хуулин дээр дуугарч чадахгүй байвал ямар юм нь болох юм бэ. Одоо улс төрийн тавилт тодорхой болж байна гэж би харж байна. Би бас хардах эрхтэй шүү дээ. Улс төрийн тавилт юу явж байна гэхээр Риог дэмждэг хэсэг Эрдэнэтийн 49 хувийг буцаах, Ухаа худаг мэтээр огт оролдохгүй Ерөнхийлөгч 2027 онд гарах ёстой гэсэн компанит ажил явж байна. С.Баярцогт даргыг Ерөнхийлөгч болгохоор тохирсон байна. Би ингэж хардаж байна. Ингээд Ч.Сайханбилэг ирж цэвэрлэгээ хийж тоглож байгаа юм байна. Удахгүй 49 зөв байсан гэх мэтээр авах тохироо хийж байгаа. Ингэж сонгуулийнхаа фаундыг босгож байгаа юм байна. Н.Алтанхуяг даргаас авхуулаад, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин бүгд нэр дэвших эрхгүй болно. Шүүх ингэж шийднэ. Хэн нь ч нэр дэвшсэн энэ бүлэглэлийн гарт монгол төр дахиад 6 жил, магадгүй дахиад 6 жил байна. Ер нь ч нэг иймэрхүү явж ирсэн юм.

-Түрүүн та хэллээ. Ярилцлага өгсний төлөө хөөвөл хөө гэж. Ярилцлага өгсний төлөө Д.Амарбаясгалан дарга та хоёр Б.Энхбаяр гишүүнийг хөөсөн юм биш үү?

-МАН-ын даргад өрсөлдсөнийхөө төлөө шоронд ордог, телевизэд ярилцлага өгөөд хөөгддөг болбол хэцүү биз дээ.

-Харин энэ хөөдөг зарчмыг та хоёр хэрэглэсэн шүү дээ. 6 сарын өмнө үү?

-Телевизийн ярилцлагад орлоо гэж хөөж байгаагүй шүү дээ. Намын даргад нэр дэвшсэний төлөө хөөж байсан юм уу. Тийм юм байхгүй.

-Д.Амарбаясгалан гэдэг хүний тухай ярих уу?

-Тэгье.

-Өнгөрсөн тавдугаар сард ЗГ бужигнаад, 6 сард унасан. Үүний дараа та Д.Амарбаясгалан гэдэг хүнийг ЕС бол, намын дарга болооч гэдэг зүйлийг ярьж байсан юм байна лээ. Яагаад тийм шахалт хийсэн юм бэ?

-Тийм зүйл яриагүй.

-Улс төрийн хүрээнд ярьсан л гэсэн дээ?

-Д.Амарбаясгалан хэн нэг хүний үгээр явахгүй. Том улс төрийн шийдвэрийг хүн өөрөө л тунгаадаг. Өнөөдрийн ярилцлагад ч гэсэн би хүмүүс ор гэхээр нь орж байгаа юм биш шүү дээ. Чамайг ярилцлага өгөөч гэхээр нь өгөхгүй бол болохгүй гэж байгаа ч зүйл биш. Хоёулаа ярилцсан уу ярилцсан. Ярилцлагад орооч гээд чи надад урилга өгсөн үү өгсөн. Гэхдээ энэ миний л шийдвэр. Эцсийн шийдвэр минийх. Би гэдэс өвдөөд байна гээд янз бүрийн шалтаг тоочоод орохгүй байж болно. Явж явж энэ чамаас болоогүй. Би л өөрөө орж байгаа. Гарах эрсдэлүүдийг би өөрөө бүгдийг нь тооцоод, ингэж хэлэх нь зүйтэй юм аа. Дотоод үнэт зүйлийнхээ тухай ярих цаг нь болжээ гээд л орж байгаа болохоос би хэн нэгний шахалтад ороогүй шүү дээ. Яг үүнтэй адилхан Д.Амарбаясгалан ч гэсэн МАН-ын даргад өрсөлдөх шийдвэр нь цэвэр өөрийнх нь шийдвэр. Ийм шийдвэр эрсдэлтэйг бид бүгдээрээ л хэлж байсан. Шадар Амараа, бид бүгд, улс төрийн туршлагатай хүмүүс бүгд хэлсэн. Шийдвэр нэгэнт гарсан бол бид хатуу зогсоно. Энэ бол багийн зарчим. Улс төрч хүн том хэмжээний шийдвэрийг өөрөө гаргадаг. Нөхдийнхөө үгийг сонсолгүй яах вэ. Нөхөд нь зөвлөлгүй яах вэ. Гэхдээ Д.Амарбаясгалангийн шийдвэрийг би зөвхөн намын даргад өрсөлдөх шийдвэр байгаагүй гэдэгт итгэдэг. Парламентыг засаглалыг хамгаалахын төлөө, өөрийнхөө үзэл санаанд үнэнч байхын төлөө л хичээсэн. Яагаад гэвэл Д.Амарбаясгалан надтай адил хэмжээний мэдээлэл дунд байсан. Хөшигний цаана юу өрнөөд байгааг мань хүн харахын дээдээр харж, мэдэхийн дээдээр мэдэж байсан учраас үүний л төлөө мань хүн зогссон. Жишээ нь, одоо оруулж ирэх гээд хэвлэлээр явуулаад байгаа хүмүүсээ боддоо. ЗГ-ыг огцруулах бланк хийсэн П.Сайнзориг, тэр бланкийн дагуу хурал удирдсан Х.Булгантуяа, МАН-ын даргад өрсөлдсөн Д.Амарбаясгалан, хуучин сайдуудаа огцруулаач гэдэг шаардлага өгсөн Э.Болормаа дөрөв л энэ 126 дунд учиргүй гэм буруутай болчхоод, нэг сонгогдсон гишүүд нь нүүрсний хулгайч болчихлоо шүү дээ. Яг том нүүрсний картерийн систем нь бүх зүйлээ хамгаалаад цаашаа явах гээд байгааг иргэд харж байгаа байх. Би Төв талбай дээр талбай авч явсан лидер шүү. 2019 онд. 2019 онд цугласан хүмүүсийн хүчээр өнөөдрийг хүртэл энэ идеалогиор явж ялчхаад санал өгсөн ард иргэдийг хуурах гэж байгаа бол би зөвшөөрөхгүй. МАН-ын нийт гишүүд дэмжигчдэдээ хандаж хэлэхэд би 2024 оны сонгуулийг удирдсан ЕС. Мэдээж МАН-ын мянга мянган гишүүдийн итгэл үнэмшил дээр энэ ялалт болж байгаа. Гэхдээ бас чамгүй хувь нь ЕС-аар Л.Оюун-Эрдэнийг үргэлжлүүлэн ажиллуулж энэ зүйлийг үргэлжлүүлж үр дүнд хүргэх итгэл үнэмшлээр энэ сонголт хийгдсэнийг битгий мартаарай. Миний ялалтаар баталгаажсан мөрийн хөтөлбөрийг хамаагүй засаад бүр эсрэг тал руу нь явуулах гэж галаар битгий наадаарай. Ард түмнээс санал авсан тэр итгэл үнэмшлээрээ би 21 аймгийг тойроод үндэсний хэмжээний тэмцэлд уриалж бас чадна шүү. У.Хүрэлсүх дарга ч тэр, Д.Амарбаясгалан ч тэр, миний дотны нөхөд ч тэр мэдэж байгаа. Надад нэг хувийн ч айдсын мэдрэмж байдаггүй шүү. Зүгээр хүн чанарын хүлээх тэвчээр надад бий. Ах захаа хайрлаж, хүндэтгэх за яах вэ дээ гэж бодох зүйл байгаагаас биш би өөрийнхөө амьдралын эрсдэлтэй байдал бий юу, үгүй юу гэдгийг нэг их бодоод байдаг хүн биш. Өнгөрсөн бүх хугацааны тэмцлийн хамгийн тэргүүн эгнээнд би л байсан. Зөв ч бай, буруу ч бай сая яваад өнгөрсөн бүх зүйлийн галын эгнээнд би л байсан. Би хүмүүсийг урдаа гаргачхаад өөрөө зүгээр хараад байж байдаг хүн биш. Намайг мэддэг хүмүүс өөрсдөө явуулж байгаа бол өөрсдийнх нь сонголт. Миний сонголт биш шүү. Би хангалттай эв нэгдлийг барихын төлөө, намын дарга байсан хүний хувьд намынхаа эв нэгдлийг хангахын төлөө, хангалттай тэвчээртэй байхын төлөө хичээсэн шүү. Үүнээс цааш улс төр яаж ч хурцадлаа миний сэтгэл зүй 100 хувь бэлэн байгаа. Гагцхүү Монгол Улсад парламентын засаглалтай холбоотой, баялагтай холбоотой олон асуудлууд ахихаа больё. Энэ түвшинд ирсэн зүйлийг битгий ухраагаач. Цагийн зүүг битгий ухраагаач. Цагийн зүүг илүү гоё эргүүлэлдээ. 25 хувийнхаа жендерийн квотыг хадгалж үлд л дээ, бүсгүйчүүд ээ. Олон жил мөрөөдөө биз дээ. Үгүй юм уу. Яагаад үүнийгээ ярихгүй байгаа юм бэ. Хүмүүс үүнийг чинь булааж авах гээд байна шүү дээ. Жишээ нь, жагсаалт дээр 1:1 гэдгийн нэгийг байхгүй болгоод 2:1 болгоно. Өмнөх жагсаалтууд дээр яасан билээ. Өмнө нь баахан эрчүүд тавиад хамгийн сүүлд нь эмэгтэйчүүдээ тавиад л квот үрээдэг л байсан биз дээ. Яагаад үүн дээр эмэгтэйчүүд ийм олуулаа болчхоод дугарахгүй байгаа юм бэ. Жагсаалтын гишүүд та нар ирээдүйн инженерүүдийн, иргэний нийгмийн байгууллагуудын, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, ирээдүйд парламентад орж ирэх мянга, мянган залуучуудын хаалгыг ийм олуулаа байж арчаагүй царайлаад хаавал түүх та нарыг өршөөхгүй шүү. Үүнийг зөндөө олон эрсдэл хийж авчрах гэж бас хэдэн залуус шатсан шүү. Одоо харин та нар битгий эс үйлдэл хийгээд бай. Юун жагсаалтыг нам татдаг болох вэ. Тэгвэл парламент гэж байхгүй болно. Нам биш намын даргын парламент болно. Ард түмэн саналаа өгсөн. Үүнд мэс засал хийх ганц эрх ард түмэнд бий. Үүнийг дунд нь дарга татдаг байж болохгүй.

-Та яагаад зоригтой хийхгүй байгаа юм, зоригтой дугарахгүй байгаа юм гэж ярьж байна шүү дээ. Би танаас эргүүлж асууя. Та намын даргаар ажилласан. 4 жил болчихсон уу. ЗГ-ын тэргүүнээр хамгийн удаан ажилласан. Д.Амарбаясгалан гэж танай багийн хүн 8 жил засаг, төр, нам гээд монголын хамгийн том эрх мэдэл дээр та хоёр байсан. Ерөнхийлөгчийн хуулийг оруулж ирэхэд яваагүй юм бэ. Яагаад өнгөрсөн хугацаанд үүнийг ярихгүй байсан юм бэ. Өмнө нь яагаад яриагүй юм бэ. Юу саад болсон юм бэ?

-Ийм асуудал 6 жилийн өмнө эхэлсэн бол яах вэ. Бас энэ чинь асуулт шүү дээ. Магадгүй 5-6 жил бид хоёр энэ эрсдэлийг тэр хүрээнд нь цурамлаад, өөрсдийнхөө бие дээр, өөрсдийнхөө сэтгэл зүй дээр стресс аваад тусгаарлаад барьж байсан бол яах вэ. Хийж байсан учраас 126 пропорценаль болгож, хяналт тэнцлийн төлөө үүнийг хийж байгаа шүү дээ. Хуучнаараа 76 байгаад МАН ялсан бол яах вэ.

-Л.Оюун-Эрдэнэ гэж хүн огцрохгүй байсан. Би үүнийг найдвартай хэлж чадна.

-Тэр нэг их чухал биш. Гэхдээ өнөөдөр 126 болоод асуудлаа нээлттэй ярь гээд ярьж байгаа нь бид парламентын ардчиллаа бэхжүүлэх гэж л хийсэн юм шүү л гэж би хэлэх гэж байгаа юм. Дараа дараагийн ерөнхийлөгчид гарна. Тиймээс 2027 онд намуудаас нэр дэвших ерөнхийлөгчид энэ асуудалд цэг тавивал яасан юм гэж уриалмаар байгаа юм. 2019, 2013 оны Үндсэн хуулиуд дээр би байсан хүний хувьд 126-г парламентад өргөн барьсан ЕС-ын хувьд ярьж байгаа шүү. 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийг би юу гэж төсөөлж байна вэ гэвэл Үндсэн хуулийнхаа дагуу ерөнхийлөгч хэн байх ёстойг илүү ярьсан сонгууль байгаасай гэж бодож байна. Ерөнхийлөгч хэзээ ч ЗГ-тай зэрэгцэж аж ахуйн мөрийн хөтөлбөр дэвшүүлдэггүй сонгууль болоосой гэж би хүсэж байна. Монголын ард түмэн шинэ ерөнхийлөгчийн сонгуулиар дамжуулж Монгол Улс парламентын засаглалтай байх уу, үгүй юу гэдгээ шийдээсэй гэж би бодож байгаа. Яагаад энэ бүх зүйл хийгдээгүй вэ гэж хэлж байна. Яагаад гэвэл Ерөнхийлөгч зөвшөөрөхгүй бол хийгддэггүй юм байна лээ. 2019 онд хийх гэж хичээсэн. Д.Лүндээжанцан дарга, Н.Батбаяр дарга, Гончигоо дарга бид бүгдээрээ л ярьж байсан. Урьтаж нөхцөлийг нь бид хийсэн. Нэг үгээр хэлбэл 76 хүнээс ерөнхийлөгчийг сонгож болохгүй. Одоо 126 пропорценаль тогтолцоотой. Магадгүй өргөтгөж болно. Ингээд ерөнхийлөгчөө парламентаас сонгодог байх асуудлыг ярих цаг нь болсон юм биш үү. Дараа дараагийн ерөнхийлөгчдөө ч хэдүүлээ хонгилын түлхүүрийн эзэн гэж яримааргүй байна. Ямар ч шүүхийн шийдвэр гарсан улс төржсөн болчих гээд байна шүү дээ. Шүүхээ улс төрөөс огт хамааралгүй болгоё. Тэгэхийн тулд германы сонгодог загварын ерөнхийлөгч байх ёстой гэж би итгэдэг. Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын ажилд хэзээ ч орж болохгүй. ЗГ-тай хамт мөрийн хөтөлбөр хэрэгжүүлээд, улсын төсвөөс мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явдаг ерөнхийлөгч гэж дэлхий дээр хаана ч байхгүй. Зөвхөн манайд байгаа. Нэг улс хоёр мөрийн хөтөлбөртэй. Хоёр толгойтой бүргэд. Хэн нь хариуцлага хүлээхээ мэддэггүй. Одоо хэдүүлээ үүнийгээ нэг талд нь гаргая. Ерөнхийлөгч хэн байх ёстой юм. ЗГ хэн байх ёстой гэдгийг ярих цаг нь болсон. Одоо байгаа ЕС маань ЕС байна уу эсвэл ЕТГ-ын дарга хийгээд байна уу.

-Та парламентаас сонгогдоод эрхээ аваад, мандатаа аваад ЕС болсон шүү дээ. Танай кабинетын томилгооны хэдэн хувийг та өөрөө хийсэн бэ. Ерөнхийлөгч хэдэн хувийг томилсон бэ?

-Би нэг л сайд томилсон. Ч.Номин. Тэгээд надтай хамт огцроод алуулж байгаа биз дээ. Би Зандан даргыг засгаа бүрдүүлэхэд удирдах зөвлөл дээр хэлж байсан юм. ЗГ-ын сайд нараа сүнс чинь ЗГ дээрээ байх ёстой гэж. Өнөөдрийн Зандан даргыг би энэ асуудал дундуур хүнд л байгаа гэж төсөөлдөг юм. Тиймээс би Зандан даргыг нэг их шүүмжлэхгүй байгаа. Зандан даргад хандаж хэлэхэд бүх өнгөрснийг үгүйсгээд, ялангуяа өөрөө тогтохын тулд өмнөхөө үгүйсгээд. Тэгсэн мөртлөө өөрөө миний кабинеттай байгаад байгаа шүү дээ. Энэ чинь жаахан худлаа харагдаад байгаа шүү. Бас нэг жаахан хүн шиг байх ёстой шүү. Аялал жуулчлал өссөн гэвэл Go Mongolia-аас болсон гээд яагаад хэлж чадахгүй байгаа юм. Нүүрсний экспорт өссөн гэвэл боомтын асуудлууд шийдэгдсэнээс болоод гээд яагаад хэлж чадахгүй байгаа юм. Газрын асуудлууд байхгүйг өөрөө мэдэж байгаа. Яагаад худлаа гэж хэлж чадахгүй байгаа юм бэ. Надтай хамт байсан бүх шийдвэрүүд дээр Зандан дарга өөрөө УИХ-ын дарга байсан. Одоо нэг харь гарагаас гарч ирчхээд шинэ үеийн терминатор болж жүжиглээд хэрэггүй шүү дээ. Би одоо Н.Учрал даргынхаа талаар юу ч хэлэх вэ дээ. Ер нь намын дарга эрх мэдлээ хэнтэй ч хуваалцдаггүй шүү. Намын дарга намын дарга шиг байхгүй бол болохгүй. Хүн яах вэ асуудлыг зохицуулахын тулд яаж ч маневрлаж болно. Гэхдээ парламентын спийкер парламентынхаа үнэт зүйлсийн эсрэг зогсож болохгүй. Наадах чинь түүхэнд үлдэнэ шүү. Намын дарга ЕС, намын дарга спийкер гээд өмнө нь хоёр Энхболд дарга дээр гарсан кейс. Намын даргын хувьд ажлаа хийх гээд байна шүү дээ.

-Намын дарга хүнийг спийкер тавьж болохгүй гэдэг дээ?

-Болохгүй. Д.Амарбаясгалан даргаас би асууж байсан юм. Гарвал шууд засгаа байгуулна биз дээ. Н.Учралын хувьд ч бас нотлох хэрэггүй үнэн шүү дээ. Улс төрийн намын лидер дэвшүүлэн тавьж байгаа хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх ёстой. Мэдээж 2027 оны сонгууль урд талд нь гарчхаж байгааг би ойлгож байгаа. Анхны тохиолдол. Гэхдээ залуу дарга нартаа ганц зүйлийг л хэлнэ эрх зүйт төр, үнэт зүйл дээгүүрээ битгий даваарай. Үндсэн хуульдаа л захирагдах ёстой.

-Үндсэн хуульдаа захирагдах ёстой, хязгаарлагдах ёстой. Эрх зүйт төр буюу монголд ардчилал байгаа цагт бид амар тайван амьдарна гэж би хувьдаа боддог. Бусад хүмүүс яаж бодохыг би мэдэхгүй. Гэтэл өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон үйл явдал Үндсэн хуулийг хийсэн үзэл санаанаас нь зөрөөд давчихсан шүү дээ. Та болон танай талынхан давсан. Яг ямар ялгаа байна аа?

-Яг юуг давсан гэж.

-Ерөнхий сайдыг огцруулах санал яг л тухайн саналаар байхад байнгын хороон дээр санал хураалтын томьёоллыг нь өөрчилчихсөн шүү дээ. Процессын хувьд ҮХЦ дээр алдаа гаргасан гэдгийг би ойлгож байна. Давчихсан шүү дээ. Үнэн үү?

-Өмнө нь 2019 онд Үндсэн хуулийн дараа У.Хүрэлсүх даргын ЗГ огцорсон. Магадгүй огцрох өргөдлөө өгөөгүй ч гэсэн адилхан.

-Зүйл заалт нь өөр заалтаар явж байгаа. 2 дахь хэсэг дээр заасан заалтаар явж байгаа.

-Тийм, тийм. Гэхдээ яг л адилхан Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад орж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудал хоёр талтай. Яах гэж хоёр кноп байдаг юм бэ. Тэгвэл нэг л кноп болгох хэрэгтэй шүү дээ. Эсвэл шууд л чуулган руу оруулах хэрэгтэй биз дээ. Хуулиа өөрчлөх тухай ярина уу гэхээс үүнийг эрүүгийн гэмт хэрэг болгож болохгүй шүү дээ.

-Ямар ч байсан оруулж ирээд уг саналаар хураахад таны хэлж байгаа хоёр кноп дэмжиж байгаа бол дэмжихээ дарна, үгүй бол үгүйгээ дарахын тулд хоёр кноп байгаа. Түүнийг яаж авах вэ гэдэг зүйлийг дагасан тэр хуулиуд 102.3.4 дээр заачихсан Их хурлын тухай хууль дээр хийгээд өгчихсөн байдаг. Та ний нуугүй ярь л даа. Зүгээр л арваннэгдүгээр сарын 15 хүртэл Д.Амарбаясгалан дарга танай талынхан эрх мэдэлтэйгээ л байх гэсэн биз дээ. Тэгээд л энэ нь ямар ч байсан ҮХЦ дээр очоод нэг сар явна аа л гэсэн зүйл шүү дээ?

-Үгүй шүү дээ. Тухайн цаг үеийн процедурыг зөвтгөх гээд байгаа ч юм уу хичээгээд байгаа гэж битгий бодоорой. Д.Амарбаясгалан зүгээр л өргөдлөө өгчихсөн шүү дээ. Яагаад гэвэл УИХ-ын дарга намын дарга байж болохгүй гэдэг шаардлагыг АН-ынхан тавиад, тэгээд л өгчихсөн.

-ҮХЦ-ийг асуудалтай гэж та ярьж байна. Би ч бас асуудалтай гэж боддог. 2022 онд танай Засгийн газар өөрчлөлт оруулсан. Тэр үед УИХ-ын гишүүд бойкот хийгээд танай Засгийн газрын ямар ч ажил урагшлахаа больсон. Чуулган дээр орж ирээд юм явахаа байчихсан. Та ҮХЦ дээр тэр гомдлыг АН-ын 2, 3 гишүүнээр гаргуулаад, ҮХЦ асуудлыг засаад давхар дээлтэй байя гэдгийг оруулж ирсэн. Танай Засгийн газар цаашаа амьдарсан шүү дээ. Энэ үнэн биз дээ. ҮХЦ рүү улс төрчид захиалга өгдөг нь үнэн биз дээ?

-Үнэн тэгээд харин хаагдчихсан байхгүй юу. Ийм асуудлууд лоббигоор маш их явдаг. Ялангуяа давхар дээл. Энэ ҮХЦ дээр миний мэдэхээр долоон удаа яг ингэж эргэж буцсан. Чи судлаарай.

-Давхар дээл үү?

-Ер нь нэг Засгийн газраа огцрохоор давхар дээл буруу, нэг засгийн газраа огцрохоор давхар дээл зөв гээд л яваад байдаг. Тэгээд парламентаа дотроосоо дан байна уу, давхар байна уу тэр бол Ерөнхий сайдын эрх гэж л 2019 онд үзсэн шүү дээ.

-Тэгээд ийм цэцээр бид бүхэн асуудлыг шийдвэрлэх нь эрсдэлтэй юм аа л гэдэг санаа хэлээд байна.

-Цэцийн хонгил гэдэг юм үүснэ ээ үүснэ.

-Угаасаа тийм хонгил байгаа шүү дээ?

-Тийм. Дээрээс нь Цэц чинь шүүх шүү дээ

-Зөвлөлийн шүүх үү?

-Шүүх процедураа алгасаж болохгүй ээ л гэж би хэлэх гээд байгаа юм. Үүнийг олон нийт, манай хуульчид, хэвлэлийнхэн бас анхаарах нь зүйтэй. Хүн ер нь өмгөөлөгчтэй байх ёстой. Шүүх хурал зарлаад, бэлдээд явах ёстой шүү дээ. Шууд онц байдал тогтоох байдлаар явбал яваандаа асуудал дагуулж магадгүй шүү дээ.

-Монголын хууль хяналтын байгууллага бүгд цаанаасаа хийчихсэн зохиолтой, удирдлагатай, найруулгатай, тавилттай юм бол бид ер нь очиж санал өгөх хэрэг байна уу. АТГ-ын даргыг та сунгасан. Та энэ хүнийг өөрөө тавьсан юм уу, өөр хүн тавьсан юм уу?

-Өмнөх хүний л тавьсан хүн.

-Солих боломж нь танд байсан шүү дээ. Таны авлигын эсрэг тэмцэл чинь баахан хүн зарлаад л, эцсийн мөчид чив чимээгүй л яваад байсан шүү дээ?

-Мөрдөх байгууллагууд дээр авлигатай холбоотой ажиллагаанууд явсан явсан. Шүүх, прокурор дээр очоод замхарсан замхарсан. Зарим нь 10 жил болсон, зарим нь хурдалсан. За тэгээд яах вэ. Мэдээж Үндсэн хуульд шүүх хараат бус гээд байгаа. Шүүх хараат бус гэдгийг улс төрчид ч, өөрсдөө ч ойлгодог. Үүнийгээ бид бүтэн засаж чадахгүй л яваад байна. Ерөнхий сайд байж байгаад ярихаар нэг засаглал нөгөө засаг руугаа халдсан гэдэг шүүмжлэлд өртөөд байдаг. Яг бодитой байдал нь тийм байгаа. Парламент үүнийг ярих л ёстой. Би гишүүнийхээ хувьд энэ асуудлыг хөндөж тавина л гэж дотроо бодож байгаа. Гэхдээ Ерөнхий сайд байхдаа би нэг ч шүүгчтэй протоколгүй уулзаж байгаагүй. Үүнийг би ам бардам хэлнэ. Би аль ч шүүгчтэй гадуур хоол идэж байгаагүй. Хувьчилж уулзаж байгаагүй. Олон улсад ийм протокол байдаг юм байна лээ. Нэг үгээр хэлбэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга, Хууль зүйн сайд ч гэсэн хэрвээ одоо шүүх засаглалын хэн нэгэнтэй уулзаж улс төрийн даалгавар ямар нэгэн байдлаар өгч байгаа асуудлаа протоколгүйгээр хувьчилсан уулзалт хийвэл шууд импичмент. Үүнээс авхуулаад бид процессын зүйлүүдийг ярих ёстой байгаа биз.

-Ер нь тийм уулзалт болдог юм уу?

-Болно шүү дээ.

-Одоо тэгвэл импичмент хийх нөхцөл байдал бүрдсэн гэсэн үг үү?

-Одоогоор хуулиар зохицуулаагүй. Протоколгүйгээр уулзахыг хориглосонгүй. Үүнийг би Х.Тэмүүжин гишүүн болон хуульч гишүүд бодоосой л гэж хэлж байхгүй юу. Ямар ч байсан олон улсад ийм байдаг юм байна аа гэдгийг л би ойлгосон. За дээрээс нь хамтарсан Засгийн газар хэрвээ байгуулбал Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар нэг намаас байж болдоггүй. Тиймээс би АН-д Хууль зүйн сайдыг өгсөн. Үүнээс ч болж манай намд нэлээд зөрчил үүссэн.

-Женко Х.Баттулгын талыг хүчирхэгжүүллээ. Хуулийн хамгийн том зүйлээ уул уурхайн салбартай хамт өглөө гэдэг шүү дээ?

-Одоо асуудал шийдэгдсэн. Энэ бидний Германд суралцсан зүйл байхгүй юу. 2023 онд Үндсэн хуулийн өөрчлөлт хийгээд, холимог тогтолцоо хамтарсан Засгийн газар олон янзаар үүсэх магадлал их өндөр болгочхож байгаа юм. Тэгэнгүүт зарчмын хэд хэдэн асуудал гарна. Тэгээд бид А.Меркелийн үед байсан Хууль зүйн сайдуудыг урьж авчирч уулзсан. Тэр хүн эрх мэдэл салангид байх ёстой. Би тэр жишгийг л тогтоох гэж хичээсэн. Түүнийг улс төрийн зорилгоор өөр өөрөөр тайлбарлачих боломжтой л доо.

-Сонгуулийн асуудалтай холбоотой, Ардын намын асуудалтай холбоотой зүйл нүүрснээс холдохгүй нь ээ. 2016 оноос хойшоо та бүхэн энэ эрх мэдэл дээр очсоноос хойш Б.Ганхуяг гэдэг хүний захидал гарч ирсэн дээ. Таныг ч дурдсан байна лээ. Найзыгаа яллаад явуулчихлаа. Ард нь эрх мэдэл дээрээ үлдчихлээ. Ерөнхийлөгчийн сонгууль 2021, 2020 оны их хурлын сонгууль ЭТТ компанигүйгээр яваагүй шүү гэж л хэлсэн байна лээ. Энэ үнэн үү?

-Сонгуулийн зардалтай холбоотой асуудлыг шууд ил болгох цаг болсон л доо. 2024 оны сонгуулийг би удирдаж орсон хүний хувьд мэднэ. 2024 оны сонгуульд ТӨК-иудаас болон уул уурхайн томоохон компаниудаас хандив авахгүй гэдгээ би бүгдтэй нь нэг бүрчлэн уулзаад хэлсэн. Урьд нь сонгуулийн, ялангуяа Ерөнхийлөгчийн сонгууль үндэсний хэмжээний учраас зардал их. Мөнгө гаргадаг компаниуд нь цөөхөн. Санхүүг нь босгож өгч байгаа нэрээр дараа нь асуудлууд дагаж шийдэгддэг болчихсон. Нөгөө л хэдэн нөхдөөсөө гарахаа больчихдог. Нөгөө сонгогдсон Ерөнхийлөгч маань учиргүй гоё мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг. Санхүүгээ аваад тэгээд л ойлгомжтой шүү дээ. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг. Тэгэхлээр энэ сонгуулийн зардлын асуудлыг хөндөж тавьсан нь маш зөв. Гэхдээ л Б.Ганхуягт баримт байгаа бол шууд ярих ёстой шүү дээ.

-Аваачаад хийчихсэн л дээ ярих боломжгүй болгочихсон шүү дээ?

-Үгүй ээ одоо тэгээд гараад ярих л ёстой шүү дээ, ярих л ёстой. Нэг сайн тал нь 2027 онд Ерөнхийлөгчийн хэм хэмжээ ямар байх вэ, хэм хэмжээгээ хэтрүүлж бодитоор яригдах хэмжээнээс хэтрэхлээрээ ингээд гараад байна. Хэрвээ ардчилсан сонгууль болбол шүү дээ. Хүссэн хүсээгүй ирж байна. Тэгэхээр энэ чинь юмны хэм хэмжээ хэтрэхлээрээ сайн талтай байж болдог. Тэгэхээр Д.Амарбаясгалан дээр асуудал үүсэж байгаа. Би Д.Амарбаясгаланд хэлж байсан. Чи гурван сонгуулийн хандивын тухай мэднэ. Одоо Ардын нам баба, АН гого гэх хэрэггүй. Өнгөрсөн хугацаа бүгдээрээ л асуудал. Одоо Ч.Сайханбилэг ч гэсэн Америкт ажил хийхгүй амьдраад байгаа гэж худлаа хэлээд хэрэггүй шүү дээ. Ер нь зардал ихтэй л байгаа. Тэгэхээр энийг нэг талд нь гаргаад, одоо шийдэхгүй бол яваандаа яах вэ гэхээр ард түмэн төрөө сонгож байгуулж чадахгүй болох гээд байна. Ингээд Мексик ч юм уу, хэдэн картелиасаа хамааралтай дандаа нэг ийм тоглоомын утсан хүүхэлдэйнүүдтэй төр болох гээд байна аа. Тэгэхээрээ үүн дээрээ бид баялгийн сангаа байгуулаад хяналтаа тогтооё оо л гээд байгаа шүү дээ. Парламентын засаглалаа төгөлдөржүүлье. Ингэж байж Монгол Улс илүү хурдтай хөгжинө өө. Мэдээж зөвшилцлийн замаар явъя л гэж би 126-г дэмжсэн. Өнөөдөр манай нам гишүүдээрээ халгиж цалгиад, бүр дөрвөөр нь хөөгөөд, сонгууль удирдсан намын даргаа, ЕНБД-тай нь, бүлгийн даргатайгаа хөөчихлөө. Төрийн сонгуульд үнэ цэнтэй ялалт байгуулж, энэ тогтолцоог хэр үнэ цэнтэй гэдгийг ойлгоогүй байна л даа. Нэг гишүүн ч амин чухал болох цаг хугацаа ирж магадгүй л юм. Одоо гишүүнийг тараагаад л, цацаад л байна. Манай Н.Учрал яах вэ. Ялчихсан нам дээр амар байгаа байх. Гэхдээ энэ тоогоо баталгаажуулчхаад юм ярьсан нь зүйтэй адаглаад. Тэгэхгүй гишүүн гэдэг хэн ч биш. Нэг гишүүн байсан ч яадаг юм, байгаагүй ч яадаг юм гэсэн илэрхийлэл, хандлага гаргаад байна. Энэ их харамсалтай зүйл. Ардын намын гишүүд бид хаа хаанаа л бодох асуудал. Нэг суудал гэдэг их үнэ цэнтэй зүйл.

-1996- 2000 оны тэр үйл явдал. Ямар үнэ цэнтэй байлаа?

-Одоо нэг их цатгалдаад байх хэрэг байна уу, үгүй юу. Ер нь их бодолтой л хандахгүй бол хамаагүй савахлаараа буцаж савалт нь илүү өндөр байдаг гээд байгаа шүү дээ.

-Би таны бүтэн яриаг дотроо бодоод төсөөлөөд сууж байна. Сая хэлсэн пойнтуудыг чинь нүүрсний жинхэнэ хулгайч яг таны олж харснаар хэн бэ. Та нэрлэ дээ?

– Нүүрсний жинхэнэ хулгайчийг мэдээж хэрэг шүүх тогтоох ёстой. Шүүх буруугүй гэвэл буруугүй болчихно шүү дээ. Тэр нүүрсний хулгайч гээд заагаад байхаар чинь тэ. Би ямар Б.Энхбаяр биш. Ванга шиг хүн үхсэн чандарлачихсан яасан. Шүүхээс өмнө ажлаа хийгээд байдаг хүн биш шүү дээ.

-Хамгийн томоор шалгах ёстой хүн шүү дээ?

-Хамгийн томоор шалгах ёстой хоёр зүйл байна. Нэг нь Ухаа худаг нөгөө нь оффтейк гэрээнүүд. Оффтейк гэрээн дундаа Голомт, Капиталаар дамжиж гарсан 200 сая ам.доллар хэн хэнд очив. Мөнгө мөртэй шүү дээ. Тэр 200 сая ам.доллар хэн хэнд очив оо. Хэн хэн хамгаалав. Энгийн логик байхгүй юу даа. Ухаа худаг бол өнгөрсөн үеийн хамгийн том нүүрсний асуудал. Ухаа худгийг шийдсэн Засгийн газрын гишүүд өнөөдөр бүгдээрээ нэг орцонд бөөнөөрөө амьдарч байгаа шүү дээ.

-MCS-ийн барилгад уу?

-Тийм. Одоо түүнийг чинь улс төрийн хэллэгээрээ Ухаа худаг СӨХ гэдэг байхгүй юу. СӨХ дээрээ бөөнөөрөө ярилцаж улс төрийн шийдвэр гаргадаг. Түүнийг нь бүгдээрээ хардаг ч ярьдаггүй. Ухаа худаг дээр хэн нэг хүнийг буруутгах гээд байгаа зүйл ерөөсөө биш шүү. Зөвөөр ойлгоорой. Манайхан их эмзэг. Энэ асуудал Их хурлаар яаж шийдэгдсэн гэдгийг бас эцэслээд явах нь зүйтэй л гэж би хэлээд байгаа юм. Бүтээгдэхүүний хувьд нүүрс гэж нэг бүтээгдэхүүн байна. Нүүрсийг тойрсон нэг картель байдаг. Зэс гэж нэг картель байна. Эрдэнэт дээр бас л асуудлууд болно. Нэг зүйлийг хэлэхэд, жишээлбэл Дубайн гэрээ. Дубайн гэрээ байгуулагдсаны дараа туслан гүйцэтгэгч компани хэн, хэний компани байна гэдгээр л дүгнэгддэг юм шүү. Яаж лобби орж нөлөө өгдөг, нэг үгээр хэлбэл тэр чинь авлига. Хэвлэл мэдээллийнхэн ч зүгээр энэ сэдвийг сонирхож байвал туслан гүйцэтгэгч нь хэний хамаарал бүхий компаниуд байна. Хэн хэн нь өнөөдөр Их хурлын гишүүн байна. Аль эрх ашигт үйлчилж байна гэдгээр нь л хөөчхөд ядаад байх юм байхгүй. Тийм компанийн эрх ашиг хэтэрхий давамгайлаад байдаг юм аа. Би хүнтэй муудах хоббитой, эсвэл уул уурхайн компанитай хүн харахлаар л уур хүрээд, эсвэл хувийн хэвшил болохгүй гэж бодоод байдаг хүн огт биш ээ. Би зүгээр л уул уурхайн эдийн засгийн онцлогтой улсад амьдардаг, тэгш бус байдал газар авчихсан, дөрвөн улиралтай, засаглалын хувьд, ардчилсан үзэл санааны хувьд, амьдралын хувьд, дэлхийн хоёр том супер повертой хиллэдэг Монгол Улсын иргэн. Манай наяад оныхон ардчилсан нийгэм болоод дунд сургуульд ороход бараг сүүлчийн пионерууд зарим нь элсээд, зарим нь элсээгүй тийм үйл явдал болж байсан. Сурах бичгүүд өөрчлөгдөөгүй байсан. Нөгөө хуучин нийгмийн сурах бичиг хэвээрээ байсан. Манай 98 оныхон улсын хэмжээнд хамгийн олуулаа төгссөн. Яагаад гэхээр манай доод үеийнхэн үсрээд 12 жилийн тогтолцоо руу орох гэж байгаа нь тэр. Шилжилтийн үе байхгүй юу. Одоо бид өөрсдийнхөөрөө л дүгнэж байна. Картын бараатай үе, өмч хувьчлал зөв явна гэж итгэж байсан үе. Гэтэл зөв яваагүй. Энэ их бухимдал чинь нэг л өдөр бий болчхоод байгаа зүйл биш шүү дээ. Саяхан хэд хэдэн профессоруудтай уулзлаа. Юмны суурь асуудлуудаа эхэлж хар аа, түүн дээр чинь ийм үзэгдэл гарч ирээд байна шүү дээ гэдэг зүйлийг яриад байгаа юм. Одоо дэлхийн дэг журам өөрчлөгдөөд байна. Цагаачдын асуудал яагаад одоо ийм болчхов. Энэ чинь суурь асуудлууд нь хэтрэхлээрээ ингээд асуудлууд болж босож ирээд байгаа юм. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн тэгш бус байдал газар авчихсан. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээж бий болгоогүй. Энэ чинь Монгол Улсын газар нутаг дээр байгаа учраас л харамсах сэтгэл зүй байна. Бас Монгол Улсыг хөгжөөсэй гэж бодох тэр сэтгэл зүй чинь үүнтэй холбоотой байх нь аргагүй. Тэгэхээр үүнийг ойлгох нь чухал шүү. Миний хувьд юу хэлэх гээд байна вэ гэхээр бид маш прагматик байх ёстой шүү. Сүүлийн үед манай Х.Нямбаатар руу Хятад энэ тэр гээд их дайрчих шиг байна.

-Хотын дарга Нийслэлийн намын хорооны даргын ажлаа өгөх асуудлууд жигдрэх талдаа орчихсон юм уу даа. Ардын нам дотор үүнийг юу гэж харж байна вэ?

-Миний хувьд маш буруу л гэж харж байна. Яагаад гэвэл хот чинь өөрөө улс төрийн ийм эрх мэдэлтэй байж байж л асуудлаа шийднэ. Хотын намын хороо, хотын дарга хоёрыг салгачихвал хот томилгооноос авхуулаад, төсвөөс авхуулаад л хоёр сална гэсэн үг. Х.Нямбаатарыг огцруулчихъя л даа. Тэгэхэд асуудал алга. Өмнөх сонгуульд ялсан бүх хүмүүсээ л байхгүй болгох зорилго тавиад байх шиг байна. Манай хэсэг нөхөд. Намын дарга нь, генсек нь, бүлгийн дарга нь, за одоо ингээд хотын дарга нь. Энэ яах вэ улс төрийн хувьд мэдээж 2027 оны дараах намын дарга хэн байх вэ гэдэгтэй холбоотой л хардалтууд Х.Нямбаатар дээр их явж байгаа юм. Д.Амарбаясгалан дээр ч гэсэн явж байх шиг байгаа юм. Одоо намайг огцорчихсон учраас бас арай ч бодохгүй байх шиг байгаа юм. Өрсөлдөгчөө л хуулийн аргаар зайлуулах маягийн технологи л ашиглаад байна шүү дээ. Ардчилсан бусад улсад ч нэг иймэрхүү зүйлүүд ер нь болдог. Тийм удаан настай зүйл биш ээ л гэж би хэлмээр байгаа юм. Манай намынхан ч том агуулгаар нь харахгүй бол ард түмний сонголт гэдэг үнэн байж гарч ирдэг. Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа хоёрыг нүүрсчин, авлигач гэчхээд, асуудалд орсон бүх хүмүүсийг гаднаас авчраад, бүлэглэлийн хэдтэйгээ тэврэлдээд, ард түмнийг одоо олж харахгүй. Тэгснээ учиргүй гоё шторк хийгээд л. Ингээд тайлбарлаад итгэнэ гэж бодвол тэрэн шиг худлаа юм байхгүй шүү. Манайхан чинь нүүдэлчин болохоор тэр юм уу, Дорнодод байгаа хүн Баян-Өлгийд байгаа хүнтэй уулзахад яг адилхан мэдрэмж авдаг. Тэгэхээр өргөн түмэн гэдэг айхавтар чонон мэдрэмжтэй байдаг юм байна лээ. Юу болж байгааг хэлэхгүй л байгаа болохоос, хуульчилж яг парламентын гишүүд шиг харахгүй л байгаа болохоос зөнгөөрөө бүгдийг мэдэрч байдаг. Тийм учраас ард түмний энэ мэдрэмжийг хуурна гэж байхгүй ээ. Үнэн байхгүй бол хүндэрнэ. Ийм асуудал дээр л одоо их асуудлаа их тийм голтой олж хараасай л гэж бас бодож байна.

-Б.Энхбаяр сайдыг та сая хэлчихлээ ард түмний сонголтын урдуур орж болохгүй гээд. Б.Энхбаяр сайдыг сайдаар тавья гэдэг сая өнгөрсөн хаврын томилгоо явах гэхээр Засгийн газрын нөгөө нэрс орж ирэхгүй 2-3 хоносон. Энэ хүнийг хуулийн сайдаар тавиулна. Төсвийг чинь батлуулахгүй шүү. Засгийн газрыг чинь асуудалд ороод шууд тодотголыг нь хийлгэхгүй шүү гэсэн дарамт ирсэн гэж үнэн үү. 3 сая иргэдийн аж амьдралын зүйлийг улс төрийн томилгоон дээр барьцаа шантааж шиг юм хийж болдог юм уу?

-Худлаа.

-Эх захгүй худлаа яриа юм уу?

-Тийм эх захгүй худлаа ярьж байна. Манай Б.Энхбаяр ч яах вэ. Мань хүн ч биеэ ороогоод л могой шиг дарга аа гээд л орж ирдэг. За тэгээд л ёстой буудчих уу жанжаан гэдэг шиг л нөхөр шүү дээ. Бэрия гээд нэг нөхрийн түүхүүд байдаг шүү дээ. Хүний мууд дуртай тэгсэн мөртөө өөрөө учиргүй аймхай ганцаараа унтаж чаддаггүй. Сүүлд асуудлууд нь ил болсон чинь өмдөндөө шээгээд байдаг. Манай Б.Энхбаяр ер нь нэг иймэрхүү нөхөр шүү дээ. Миний мэдэхийн Б.Энхбаяр манай бүлгийн зөвлөх гээд л шилэн Цогоотой хоёр нөхөр л гүйгээд л явдаг байсан юм. Одоо ёстой Ц.Нямдорж дарга шиг шударга хүн байхгүй гээд л. Тэр чинь нөгөө 49-ийн асуудал. Нийгмийн салхиа даагаад л явж байдаг. Ц.Нямдорж дарга нэг сонгуульд уначихдаг ч билүү. Тэгсэн дараа нь Ц.Нямдорж новш, ёстой Ц.Нямдоржийг ална аа тална гээд л. Дараа нь Сү.Батболд даргын зөвлөх болчихсон Сү.Батболд дарга шиг ухаантай хүн байхгүй гэсэн юм яриад л. Дараа нь манай Ч.Хүрэлээ. Тэгээд нэг мэдсэн одоо ёстой тэд нар шиг хогийн гарууд байхгүй болчихсон байсан. Нэг хэсэг Зөв хүн электорад эвсэл билүү тэнд орчихсон явж байсан. Би нэг инээдтэй юм ярих уу. Зөв хүн электорад эвслээс түүнийг олж ирж дэвшүүлсэн хүн нь манай Амараа. Д.Амарбаясгаланд хэлээд л байсан юм. За даа мэдэхгүй юм даа, найз минь, чи өөрөө л мэд. Манай хүн чинь өөрийгөө агуу их сонгуулийн стратегич гээд бодчихсон. Хүмүүс ч одоо хүлээн зөвшөөрдөг. Уурлаж бухимдах ч хүмүүс их байдаг. Мань хүн өөрөө авчраад дэвшүүлээд. Миний мэдэхээр намаас хамгийн их хандивыг Д.Амарбаясгалангаас авсан хүн бараг л Б.Энхбаяр байх шүү.

-Сонгуульд дэвших гэж үү?

-Үгүй ээ. Нам руу орж ирнэ гэж хандив аваад л, электрод руу явахгүй гэж нэг хандив аваад л. Би сайдаар томилогдтол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдынхаа шударга ёсны тэмцлийг дэмжинэ. Сэлэм, бамбай байна гээд.

-Шударга ёсны илд байна аа гээд үү?

-Илд байна аа гэнэ. Ерөнхий сайд байх хугацаанд юу ч ярихгүй. Б.Энхбаярт хэлэхэд мэх мэхэндээ явбал Монголын улс төрд нэг их олон давдаггүй юм даа. Нэг ийм увайгүй худалч байгаад хаа ч хүрэх вэ дээ. Мөрөөрөө голомтынхоо авлигын асуудлыг нотолно биз. Өмнө нь гарсан зүйлүүдийг эрүүгийн хэрэг гээд байхгүй. Иргэнийхээ шүүх дээр очоод үнэн зөв тогтоолгох хэрэгтэй шүү. Ялангуяа Хууль зүйн сайд улайм цайм ингэж худлаа яриад байж болохгүй. Нөгөө 20 сая доллар яасан бэ. Худлаа сенсац болоо биз дээ. Монгол даяар л юм болоод байсан. Газар зараад хуваагаад идчихсэн гээд байсан хувааж идсэн данс юмнууд нь хаана байна. Түүнийгээ эцэслэхгүй юм уу. Хүн алаад чандарлаад булчихсан хүн амины хэрэг биз дээ. Онц ноцтой хүн хэрэг биз дээ. Сураагүй сургуульд сурсан зардлаа төрөөс гаргуулаад авчихсан. Сонсголоор өнгө хувиргалт хийгээд мөнгө хахуульд авчихсан хүнээс ер нь цаашид юу хүсэх вэ. Б.Энхбаярыг ойлгож байна. Олон жил цөөвөр чоно шиг ганцаараа яваад нэг баг ч байхгүй. Хүн алуулж мөнгөн бартер хийдэг л хүн байхгүй юу даа. Хэн рүү ч дайрч магадгүй. 2027 онд шинэ Ерөнхийлөгч гарч ирвэл У.Хүрэлсүх дарга руу учир зүггүй дайраад байвал би огт гайхахгүй. Нохой чинь хамаагүй хуцаад байвал өөр хүн хооллож байгаа гэдэг шиг манай хүн мөнгөний л үгээр байхгүй юу. Бас нэг зүйлийг хэлчихье. Б.Энхбаяр сүүлийн үед их ААН-үүдийг янз бүрээр дарамталж олон л зүйлүүд болж байгаа дуулдаад байгаа. Би дахиад хэлэхэд нэгдүгээрт, Оюу толгойн 20 сая доллар гэдгийн ард арбитр дээр мань хүн бууж өгөх дүн тохирсон байж магадгүй шүү. Арбитр дээр ялагдаж татвар төлөгчдийн өмнө эвгүй байдалд оров. Би 6 сарын өмнө хэллээ шүү. Энэ асуудлын сенсацын ард нэгдсэн системийг задлаад, Геодези, зураг зүйн газрыг Э.Бат-Амгалангийн яам руу буцааж өгөх гэж байгаа юм байна гэж би ойлгосон. Одоо үйл явдал нотлогдоно шүү дээ. Буцаагаад Байгаль орчны яамны газар олголт бүгд хяналтгүй, хил дээр замбараагүй газар олгодог зүйлүүдээ хийхийн тулд ингэж сенсацалж байгаа юм байна аа гэж би одоо тааж байна. Ер нь нотлогдоно доо. Би ч бас улс төрд удчихсан энэ байтугай уншаад байгаа. Бодийн талаар дуугардаггүй нь 600.000 2-3 удаа мань хүн хахууль авчээ.

-500 юм уу, 600 юм уу?

-500, 600 гээд байгаа юм. Түүнийг хууль хяналтын байгууллагууд нь тогтооно биз. За тэгээд дээрээс нь Монгол Улсад олон асуудал байгаа. Зөвхөн улс төрийн өрсөлдөөнд байгаа л гурав дөрөвхөн хүнийхээ хүрээнд Монгол Улсын Хууль зүйн сайд битгий эргэлдээч ээ. Өөр олон асуудлууд байгаа шүү дээ. Тэгээд Хууль зүйн сайд тэгш хандах ёстой. Д.Мөнх-Эрдэнэ гээд бас нэг Бериягийн туслах Берия байх шиг байгаа юм.

-Дэд сайд уу?

-Тийм. Дэд сайд би ч мэдээлэл авч л байсан. Би ажлаа өгөөд тамгаа, өгөөд л явсан. Тэгээд Б.Солонгыг сольсон. Дараагийн Засгийн газрын хуралдаан дээр Д.Мөнх-Эрдэнэ гээд нөхрийг тавьсан. Ингээд Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой бүх материалуудыг татаж авсан. Би ЗГХЭГ-ын дарга байсан хүн шүү дээ. Тэр дотор юу болж байгааг сонсолгүй яах вэ.

-Сонгуулийн өмнө нөхөж тушаал гаргадаг шүү дээ. Яг нөхөж гаргасан юм уу. Тэр юу болсон юм бэ?

-Аль сонгуулийн өмнө.

-2024 оны сонгуулийн өмнө 20 сая ам.доллартой холбоотой.

-Үгүй. Мань хүн улс төрийн даалгавар авсан. Л.Оюун-Эрдэнэд асуудал ол гэсэн юм шиг байна лээ. Мань хүн хууль зүйн фермээрээ л бөөнөөрөө суусан гэж байгаа юм. Тэгээд юу ч олдоогүй. Яагаад гэхээр би Ерөнхий сайд болохдоо нэг зүйлийг дэндүү сайн мэдэж байсан. Би нэг өдөр ингэтлээ ухуулна аа гэдгээ. Яагаад гэхээр би дандаа мөнгө төгрөгтэй, эрх мэдэлтэй, улс төрийн хувьд хүмүүстэй зодолдож байгаа хүн. Жишээлбэл, унана гэдгээ ойлголгүй яах вэ дээ. Тэгэхээрээ үнэхээр зохион бичлэг л хийхгүй бол би 100 хувь хэлэхэд манай Засгийн газарт хууль зөрчсөн нэг ч үйлдэл, төртэй холбоотой ашиг сонирхлын нэг ч үйлдэл байхгүй. Нэг өдөр надад ийм асуудал ирнэ ээ гэдгийг би дэндүү сайн мэдэж байсан. Тэгж байж энэ галыг авна шүү дээ. Миний хувьд нөгөө будаач будаач гэхээр сахлаа буудав гэдэг шиг цохилтыг би зөвхөн над дээр ирнэ гэж дандаа тооцдог байсан нь миний маш том алдаа юм билээ. Манай гэр бүлийг онилно гэж би бодож л байсан. Д.Мөнх-Эрдэнийн талаар ярьж байгаа нь тэр залуу Бодийн оффтейк гэрээн дээр хууль зүйн зөвлөгөө өгч байсан нөхөр. Энэ 200 сая доллартой холбоотой ч юм уу. Нүүрсний сонсголын анхны сэдэв дарах гээд байна шүү дээ. Үүнийг нүүрсний хэрэг байхгүй ээ гэж кейс болгож хаах гээд байгаа юм. Яагаад гэхээр энэ чинь хожмын нэг өдөр эрх мэдлээс буувал энэ нь асуудал болно оо гэдгийг тооцоолоод байна шүү дээ. Тэгэхээр ийм зүйл хийгээд Б.Энхбаяр аваад байгаа юм байна аа гэж би ойлгосон. Энэ ч нотлогдох л байх. Мөнгө мөртэй шүү дээ.

-Монгол хаан жүжгийг төсвөөс санхүүжүүлээгүй гээд байгаа. Санхүүжүүлсэн баримтуудыг Б.Энхбаяр сайд гаргаж ирээд байсан?

-Гаргаж ирэх ёстой шүү дээ.

-Нөгөө талд нь 20 сая ам.доллартой холбоотой зүйл гаргаж ирээд байгаа. Та авлигатай холбоотой зүйлээ ярих ёстой. Эцэст нь Ерөнхий сайд яагаад ААН-ийг дээрэмдээд байна. Та Т.Дүүрэн гэдэг хүнтэй холбоотой мэдээлэл гарсан. Тэр хүн ч өөрөө гарч ирсэн. Танай ахтай холбоотой тантай холбоотой компани дээр хоёр давхар авсан гэдэг зүйл яригдсан. Эзнийг нь шоронд хийчихсэн гээд байгаа. Үүнд тайлбар өгөөч?

-Б.Баатартай холбоотой гарсан зүйлүүдэд товчхон хэлчихье. Нэгдүгээрт, 15, 14 давхар хэний нэр дээр байна баримт харчхаж болно шүү дээ. Доод талын давхрыг н.Амартүвшин гэж нөхөртэй яриад, тэр нь одоо хүртэл төлбөр мөнгө нь хийгдээгүй байгааг би Б.Баатараас асуухад худлаа гэсэн. Хоёрдугаарт, ААН-ийн дунд Т.Дүүрэнгийн хувьд асуудал нь шалгагдаад явж байгаа байх. Би түүнийг сайн мэдэхгүй байна. Сүүлийн үеийн ажиллагаа нь Л.Оюун-Эрдэнийг муулах болчхоод байна шүү дээ. Т.Аюурсайхан гараад л эхнийх нь пост Л.Оюун-Эрдэнэ л байгаа биз дээ. Т.Дүүрэн гараад л эхнийх нь пост. Одоо цаашаа гараад л эхнийх би виз болоод, хүнд буян болж байгаа бол окэй. Гэхдээ худлаа. Төв шуудангийн урд талын тэр нэг өндөр давхар үлгэр. Тийм өндөр товер барьчхаад л авлигатай тэмцэнэ гээд явж байхгүй шүү дээ. Тийм өндөр товер барьчихвал чив чимээгүй л аятайхан амьдрах байх. Монгол хаан ийм зүйл болсон юм байна лээ. Би бас нягталж үзсэн. Дипломат харилцаа тогтоосны хэдэн жил ч билээ Монгол хаан жүжиг очоод л нэг бөөн юм болсон. Б.Баатарт төрийн соёрхол өгнө, гадаадын шагнал тодорхойлно гээд. Би бөөн юм болж байж Б.Баатарыг шагнуулаагүй байхгүй юу. Л.Оюун-Эрдэнэ ахдаа шагнал аваад өгчихлөө гэж бөөн юм болно. Сонгууль дөхчихсөн ч байсан. Тэнд манай Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд, олон л хүмүүс очсон. Манай экс Ерөнхий сайдууд ч очсон. Нөгөө компани нь Монголыг сурталчилсан эвент хийж, монголчууд их гоё жүжиг тавилаа гээд бөөн юм болсон.

-Үндэсний аюулгүй байдлыг хагалан бутаргасан хэргээр шалгагдаж байгаа гэсэн?

-Б.Баатар контент хийсэн байж болно. Тэр нь хүмүүсийн дургүй хүргэсэн байж болно. Гэхдээ үндэсний эв нэгдлийг хагалан бутаргасан гэх юм. Гадаа талбай дээр жагсаал хийвэл ингэж зүйлчилж болох нь байх. Б.Баатарыг ингээд дуусгаж байвал азны юм гээд явуулчхаж болно. Энэ чинь дараа нь кейс болчихно. Хоёулаа ч гэсэн өнөөдөр үндэсний эв нэгдлийг хагаран бутаргасан яриа хийгээд сууж байж магадгүй байхгүй юу. Яг энэ зүйл ангиар зөндөө ноцтой юм ярилаа шүү дээ. Хоёулаа шүүхийн талаар ярилаа, Ерөнхийлөгчийнхөө талаар ярилаа, сонгуулийн талаар ярилаа, Хууль зүйн сайдынхаа тухай ярилаа, авлигын талаар ярилаа. Энэ үндэсний эв нэгдлийг хагаран бутаргасан үйлдэл байж магадгүй шүү дээ.

-Гишүүдийг түдгэлзүүлэх асуудал энэ хавар орж ирэх юм шиг байна. Ардын намаас Д.Амарбаясгалан тэргүүтэй дөрвөн хүнийг хөөх талаар яриа гарчихлаа. Таныг хөөх талаар шаардаад байгаа юм уу эсхүл нь шахаад байгаа юм уу?

-Аятайхан ярилцлага өгөөрэй л гэж байхгүй юу.

-Түүнийг би мэдэхгүй байна. Хэрвээ намаас хөөх ч юм уу ямар нэгэн байдлаар энэ парламенттай холбоотой зүйлийг давсан зүйл гарч ирвэл Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний дараагийн алхам Ардын намаас гарах ч юм уу, тусдаа явах үзэл санаагаа нэгтгээд залуучуудаа тойруулаад явах ийм зүйл рүү явах уу. Зарлаад хоёр тийшээ гарах, эсхүл аль нэг нь байр сууриа эзлэх л орон зай байна уу?

-МАН 100 жилийн түүхтэй нам. Удирдлагад байгаа одоо нэг хоёр хүний ч юм уу эсвэл хувийн эрх ашиг, зөндөө олон сорилтыг түүхэн цаг хугацаандаа туулсаар л ирсэн нам. Ийм учраас МАН, МАН-ын жирийн гишүүд дэмжигчид дунд байгаа үзэл санаа гэж би ерөөсөө ойлгохгүй байгаа. МАН-ын жирийн гишүүд дэмжигчид энэ зүйл дунд Оюун-Эрдэнээс болоод,Л.Оюун-Эрдэнэ л байхгүй бол болохгүй байна гэж бодоод байна гэж би ерөөсөө ойлгохгүй байгаа. Энэ улс төрийн өрсөлдөөнд өрсөлдөж магадгүй залуу үеэ, улс төрийн одоо байгаа эрх мэдлээ хадгалахын тулд бохир бөгөөд ядарсан аргаар аргацааж байгаа нэг ийм амиа хичээсэн, явцуу хүчгүй, хонгилын түлхүүрийг айдсаар удирдахыг хүсэж байгаа хэсэг хүмүүсийн л шунал гэж би хэлнэ. Энэ МАН-ын асуудал биш. Тийм учраас энэ хүмүүс хөөг. Хөөснийх нь дараа би яах вэ гэдэг асуудлыг өөрийнхөөрөө л шийднэ гэж би бодож байгаа.

-Ярилцлагаа өндөрлөх үү. Эцсийн хормыг танд үлдээе?

-Баярлалаа. Монголчууддаа баярлалаа. Намайг дэмжиж өнөөдрийг хүртэл явсанд. Бүх юм хоёр талтай. Миний ярилцлагыг урт цагаар тэвчээртэй үзэж хариултуудыг авах гэж тэвчээр гаргасан нийт үзэгчдэд чин сэтгэлээсээ баярлаж байна. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн өөрийнхөө хэлсэн, ярьсан зүйлээс хэзээ ч ухарч няцаж яваагүй ээ. 24, 25-тай байхдаа л бичсэн өөрийнхөө жижигхэн номд би үнэнч л байгаа. Цаашдаа ч гэсэн би энэ үзэл санаандаа үнэнч байна. Гурван зүйлийн төлөө цаашдаа ч гэсэн монголчууд бас надтай нэгдээсэй гэж би хүсэж байгаа юм. Энэ бол үндэсний баялаг илүү хүртээмжтэй байх стратегийн ордуудын 34 хувь иргэдийн хадгаламж байх хуульчлагдчихсан заалтаа хэдүүлээ хамтдаа хамгаалъя. Энэ эвдэгдвэл дахиж ийм заалт хийгдэхгүй ч байж магадгүй. Тэгэхээр энэ үзэл санаан дээр хэдүүлээ нэгдье, нам үл харгалзан нэгдье.

парламентын засаглалаа хэдүүлээ хамгаалъя. Парламентын засаглал гэдэг бол парламентын гишүүдийн асуудал биш юм шүү. Энэ бол Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, ялангуяа геополитикт доргиж байгаа дэлхийн дэг журам, газар нутаг өөрчлөгдөж байгаа энэ үед Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдалтай холбоотой асуудал зөвхөн парламент юм.

Хоёрдугаарт, парламентын засаглалаа хэдүүлээ хамгаалъя. Парламентын засаглал гэдэг бол парламентын гишүүдийн асуудал биш юм шүү. Энэ бол Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, ялангуяа геополитикт доргиж байгаа дэлхийн дэг журам, газар нутаг өөрчлөгдөж байгаа энэ үед Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдалтай холбоотой асуудал зөвхөн парламент юм. Тийм учраас тусгаар тогтнолдоо хайртай иргэн бүхэн парламентын засаглалаа нүдний цөцгий мэт хамгаалах ёстой. Энэ тэмцэл, энэ үзэл санаан дээр нийт монголчуудтай нам харгалзахгүй нэгдэхийг уриалж дээрээс нь цагийн зүг ухраамааргүй байна. Би зөндөө алдаатай, өөрийгөө тийм мундаг сайн Ерөнхий сайд байсан, ингэсэн, тэгсэн гэж бодохгүй байна. Ерөнхий сайд бүрийг шүүмжлүүлдэг, би түүнийг даана. Дараа дараагийн Ерөнхий сайдууд маань надаас хамаагүй илүү байгаасай л гэж би хүснэ. Илүү дэвшилттэй илүү олон асуудлуудыг богино хугацаанд шийддэг байгаасай л гэж хүснэ. Ингэхийн бол би дэмжинэ. Тийм учраас би цагийн зүү ухарч биш илүү одоо зөв зүйл рүүгээ яваасай л гэж хүснэ. Энэ үзэл санаан дээр залуучуудаа нэгдээсэй, нам харгалзахгүйгээр өөр өөрсдөө байгаа орон зайгаа хамгаалаач ээ. Улс төр хэзээ ч байхгүйгээр залуучуудад ойртсон буцаагаад битгий холдоосой. Мэдээж алдаа оноотой зөндөө зүйл надад байгаа. Би төгс хүн биш. Миний алдаа бүхнийг орхиод жижигхэн ч гэсэн хэрвээ алдаа байгаа бол түүнийг баталгаажуулаад, илүү цоглог өөдрөг байгаарай. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль болох хүртэлх энэ хугацаанд 34 жил хоёр толгойтой бүргэд байсан энэ цаг хугацааг одоо илүү олон нийтэд ард түмэндээ ойлгуулж, 2027-гоос цааш энэ алдаа одоо давтагдахгүй байхад анхаараасай. За эцэст нь сая нэр дурдсан бүх хүмүүстээ ялангуяа У.Хүрэлсүх даргадаа хандаж хэлэхэд Оюука нь хэвээрээ л байгаа. Анх ярьж байсан зүйлээсээ юу ч өөрчлөгдөөгүй гэдгийг та мэдэж байгаа. Дунд нь олон зүйлүүд янз бүрийн асуудлууд болсон. Өнөөдөр магадгүй энэ ярилцлагыг үзээд та маш их уурлаж байгаа байх. Гомдчихож байгаа байх. Гэхдээ хожмын нэг өдөр, магадгүй 10 жил, 20 жилийн дараа магадгүй дүүгээ ийм зориг гаргаад таны ярьж байсан бүх легасиг бүх үнэт зүйлийг хамгаалахын төлөө ийм эр зориг гаргасныг эрх мэдлээс холдоод тоос буугаад асуудлын хойно ойлгох байх.

-Вакумаас гараад уу?

-Вакумаас гараад тийм ээ. Та магадгүй нэг өдөр надад баярлалаа гэж хэлэх өдөр ирэх байх. У.Хүрэлсүх даргын гэр бүлийн гишүүд надтай маш адилхан бодолтой байгаа гэж би сонссон. Бид хамт олон зүйлийн ард гарч, бид 30 жил Монгол Улсыг бас хүндрүүлсэн, МАНАН бүлэглэлтэй тэмцсэн энэ тэмцэл үнэн бөгөөд бодитой байсан гэдэгт би итгэдэг. Би У.Хүрэлсүх даргын талаар өөрийнхөө дурсамжийн номд хожмын нэг өдөр сайнаар дурсаж үлдэхийг би хүсэж байгаа.

Би У.Хүрэлсүх даргын талаар өөрийнхөө дурсамжийн номд хожмын нэг өдөр сайнаар дурсаж үлдэхийг би хүсэж байгаа.

Таныг би өөрийнхөө тэмцсэн хүмүүстэй нийлүүлээд байгаа. Энэ асуудлыг У.Хүрэлсүх даргыг гэж бодож үнэхээр чадахгүй байгаа. Зөвлөөд байгаа вакумчилсан хүмүүс байна, эсвэл үнэхээр өөр сонгуулийн ч юм уу нэг ийм нарритив зохиол дунд оруулчхаад, одоо намайг жишээлбэл Женкотой хүчээр наагаад л. Албаар ингэж хагаралдуулж, Ардын намыг дараа дараагийн сонгуульд амжилтгүй оролцуулах том тоглолт ч явж байхыг үгүйсгэх аргагүй. Морин жил гарлаа бүгдээрээ вакумаасаа нэг, нэг алхаад бодит асуудал руугаа илүү төвлөрөөсэй гэж би бодож байна. Сая манай найзууд ярьсан. Юу бэлэглэх вэ гэхээр нь би гар утасны лайв хийдэг микрофон аваад өгчих гэсэн. Би одоо Ерөнхий сайд биш.

-Одоо лайв хийнэ гэж үү?

-Тийм. Тэгэхээр буцаад твиттерчидтэйгээ ойртож, лайв хийгээд тэр чинь нэг их зардалгүй амар юм байна лээ. Ерөнхий сайдын хувьд МАН-ын даргын энэ эрхэм хүндтэй хариуцлагатай албан тушаалд томилогдсоны хувьд юу юуны духанд хүрэлгүй бас нэг асуудлыг яриад байж яах вэ.

0/1000