horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

11 настай эрэгтэй хүүхдийг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцинд хамруулж эхэллээ

post-img

Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн 11 настай сурагчдыг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцинд хамруулж эхэлжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг АНУ-д үйлдвэрлэсэн Gardasil вакциныг товлолт байдлаар хэрэглэж байна. 2006 онд анх үйлдвэрлэгдсэн уг вакциныг дэлхийн 194 орны 500 гаруй сая хүүхэд хэрэглээд байна. Энэ үед эмгэг, гаж урвал, хүндрэлийн тохиолдол бүртгэгдээгүй, тийм судалгааны ажил алга гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдсэн.

Gardasil вакцин нь умайн хүзүүний хорт хавдар бус ам, залгиур, үтрээ, шодойн хавдар болон бусад өвчнүүдийн эсрэг дархлаа тогтоодог байна.

2025 онд зөвхөн нийслэлд 314 ээж умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон. Үүнээс 62 хувь нь хожуу оношлогдож, 66 ээж нас барсан гэх статитстик бий. Вакциныг зорилтот бүлэгт 100 хувь  тарьж чадвал энэ өвчнийг устгаж чадах юм. Харамсалтай нь нийт зорилтот бүлгийн 50 хувийг ч хамруулж чадахгүй байгаа талаар Боловсролын яамнаас мэдээллээ. 

0/1000