Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өөрийн хүсэлтээр сайдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгнө. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс өнөөдөр энэ талаар лавлахад “Би чөлөөлөгдөх өргөдлөө урд нь өгчихсөн. Шалтгаанаа би ордны коридорт зогсоод тайлбарлахад хэцүү байна. Ойрын хугацанд би яагаад өгч буй шалтгаанаа удахгүй ярина. Ямар салбарыг ямар байдалтай хүлээж аваад ямар байдалтайгаар хүлээлгэж өгч буйгаа тайлбарлана” гэсэн хариу өглөө.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Б.Чойжилсүрэн: Би чөлөөлөгдөх өргөдлөө урд нь өгчихсөн
- 2026/03/16
- •
- 13 цаг 35 минутын өмнө
- •
- 1 мин уншина


