Нийслэлийн Баянзүрх дүүргийн II хороонд 8 сартай жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хамт онц хэрцгийгээр хөнөөж, 3 настай охиныг нь хүнд гэмтээсэн хэрэг 2026.01.04-нд гарсан юм. Уг хэрэгт хөрш айлынх нь 48 настай М.Батчулууныг сэжиглэн баривчилсан юм.
Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад, 2026.02.08-нд прокурорт шилжүүлжээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газар уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-г журамлан 10.1.3 “Бага насны хүүхдийг алахыг завдсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1.2 “Хүнийг алах”, 10.1.3 “Бага насны хүүхдийг алах” гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. Эдгээр зүйл анги 12 жилээс бүх насаар нь хорих ялтай.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Жирэмсэн эмэгтэйг охинтой нь онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
- 2026/03/16
- •
- 10 цаг 19 минутын өмнө
- •
- 1 мин уншина


