horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Э.Болормаа: Буруутай нь тогтоогдоогүй байхад яллана гэдэг бол аймаар

post-img

УИХ-ын гишүүн Э.Болормаад шүүх хилийн хориг тавиад буй. Тэрээр энэ талаар ийн тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн Э.Болормаа:

-Шүүхийнхэн намайг байхгүй хойгуур хилийн хориг тавьсан гэсэн мэдээллийг авсан. Хилийн хориг бол хувь хүн надад бол эмзэглээд байх асуудал биш. Ах нарын хувьд магадгүй эмзэглэдэг зүйл байх. Юм үзээгүй, төрийн мөнгөөр гадагшаа явах дон тусчихсан улсуудад бол энэ эмзэглэх зүйл байх. Гадаад удсад би 10, 20 жил сураад, ажиллаад, эх орондоо ирж ажиллая гээд зориод ирсэн надад бол эмзэглэх зүйл огт биш. Монголдоо байх шиг сайхан зүйл байхгүй.

-Танд хилийн хориг тавьсан нь таныг гэм буруутай юм шиг харагдуулж байна л даа.

-Одоо та бүхэн энэ болоод байгаа зүйлийг анзаарвал хилийн хориг тавих хэмжээний асуудал огт биш. Би бол үүнийг улс төрийн хэлмэгдүүлэлт гэж удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Сая тойргоор явж байхад иргэд, сонгогчид ч үүнийг маш сайн ойлгосон байна. Олон нийтэд энэ талаар мэдээлэл хангалттай хүрсэн байна.

Би дуудсан цагт нь ямар нэг зайлсхийх гэсэн оролдлогогүйгээр, асуултад нь хариулаад, буруугүй гэдгээ нотлох бүх материалаа өгсөн. Тэгээд л яахаа мэдэхгүй тийм шийдвэр гаргасан байх гэж бодож байгаа.

-Танай нам 4 гишүүнээ чөлөөлөх гэж байгаа. Энэ дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Нам дотоод дүрэм, журамтай. Аливаа иргэнийг буруутай гэдэг нь тогтоогдоогүй байхад яллана гэдэг бол аймаар. Энэ бол тийм л зүйл болж байна. Бидэнд хувь хүний маань хувьд битгий санаа зовоорой. Монголын ардчилал, эрх чөлөө эрсдэлд орж байгаа энэ үед бидний асуудал, хилийн хориг бол асуудал огт биш.

Үг хэлснийг нь даралж байна. Дээрэлхэж байна. Хавчиж, нухчин дарах гэж оролдож байна. Эрх чөлөөн дээр бидний ардчилал тогтоно гэдгийг надаар хэлүүлэлтгүй нийтээрээ мэдэж байгаа. Үүн дээр нийтээрээ санаа зовох цаг болсон.

0/1000