horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтыг 6-р сарын 27, 28-нд зохион байгуулна

post-img

Монгол болон БНСУ-ын Засгийн газар хоорондох санамж бичгийн хүрээнд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг татаад 20 орчим болжээ.  Тэгвэл энэ жил хөдөлмөрийн гэрээний 1000 ажиллах хүчнийг авах юм. Бүртгэлийг 3-р сарын 25,26,27-нд ehalamj.mn веб сайтаар дамжуулан онлайнаар зохион  байгуулах юм. Өмнө нь бүртгүүлэхэд солонгос хэдний 2-3 асуулт асуудаг байсан бол энэ жил бүртгэлээс солонгос хэл дээрх асуулт хасагджээ.Өөрөөр хэлбэл иргэд зөвхөн өөрийн хувийн мэдээлэлд хариулахад хангалттай аж. Бүртгүүлэхээс өмнө арилжааны банкны дансанд бүртгэлийн хураамж болох 28 ам.долларыг байршуулах ёстойг санууллаа.

Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д одоогоор 56 мянган монгол иргэн ажиллаж амьдардаг талаар мэдээллээ. Үүнээс 3856 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Тэдний 3045 нь эрэгтэй, 811 нь эмэгтэй ажилчин байна. БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн дунд хэлний шалгуурыг нэн түрүүнд тавьж байгаа аж.Өнгөрсөн жил 3018 иргэн бүртгүүлснээс 687 иргэн хэлний шалгалтад тэнцжээ. Иймд анхан шатны солонгос хэлний мэдлэгтэй байх нь чухал байгааг онцоллоо. БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтыг 6-р сарын 27,28-нд зохион байгуулах юм.  

0/1000