horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Х.Тэмүүжин: УИХ-ыг аль нэг намын дарга даргалж болохгүй

post-img

УИХ-ын дарга Н.Учралыг огцрохыг парламент дахь АН-ын бүлэг шаардлаа. Тус намын бүлэг өнөөдрийн хурлаараа ийм шийдвэр гаргажээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Өнгөрсөн намар УИХ-д хуулийн төсөл өргөн барьсан. Олон намын мэтгэлцдэг талбарын толгой дээр 1 намын дарга гараад суучхаж болдоггүй юм байна. УИХ-ын даргыг намын дарга байхыг болиулах хуулийн төсөл ярьсан. Намын дотоод өрсөлдөөнд орвол парламентыг намын дотоод асуудал руу татаад оруулчихдаг юм байна.

Энэ асуудлыг хөндмөгц Д.Амарбаясгалан УИХ-ын чуулганыг даргалаагүй. Дэд дарга нар чуулганыг даргалсан. Намын дарга болсон хүн парламентын толгойд гарч сууж болохгүй. Аливаа намын дарга нь УИХ-ын дарга байж болохгүй. Даргаа шүтсэн нам одоо парламентын толгой дээр гарч суулаа.

Парламентын гишүүний ёс зүй гэдэг бол сонгогчдодоо үнэнч байна уу гэдэг асуудал. Сонгогчдодоо үнэнч байна гэдэг нь МАН-ын гишүүдэд үнэнч байх тухай асуудал биш шүү дээ. Бусад намын сонгогчдод ч үнэнч байх ёстой.

0/1000