horoscope
horoscope
horoscope
userБ. Ариунаа

Өсвөрийн төгөлдөр хуурчдын VII уралдаан эхэллээ

post-img

Дэлхийн суут хөгжмийн зохиолч “И.С.Бах XXI зууны Монголд” өсвөрийн төгөлдөр хуурчдын VII уралдаан 2026 оны 03 дугаар сарын 16-нд эхэллээ.

Энэхүү уралдаан нь төгөлдөр хуур хөгжмөөр суралцаж буй мэргэжлийн болон сонирхогч хүүхэд, залуусын ур чадварыг нэмэх, академик хөгжмийн салбар дахь барокко хөгжмийн бүтээлүүдийн утга агуулга, хэв маягийг гүнзгий танин мэдэх боломжийг бүрдүүлэх эрхэм зорилготой юм.

Энэ удаагийн уралдаанд:

▪️ Мэргэжлийн ангилалд – 71

▪️ Сонирхогчдын ангилалд – 75

нийт 146 оролцогч авьяас билгээ сорин оролцож байна.

Уралдаан 2026 оны 03 сарын 16–19-нд үргэлжилнэ.

0/1000