horoscope
horoscope
horoscope
userБ. Ариунаа

Холимог Ази тивийн аварга боллоо

post-img

БНХАУ, ӨМӨЗОрны Ордос хотод 4 дүгээр сарын 19-нд зохион байгуулагдсан холимог багийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ баг алтан медалийн төлөө Казахстан улсын шигшээ багийг 4:0 харьцаатайгаар буулган авч аваргын алтан медалийн эзэд боллоо. Ингэснээр түүхэндээ анх удаа “Ази тивийн аварга” баг болов.

Монгол улсын үндэсний шигшээ баг 3 алтан медаль, 1 мөнгөн медаль, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар Ази тивийг тэргүүлэв. Мөн холимог багийн төрөлд алтан медаль хүртсэнээр 2026 оны Ази тивийн аваргыг багийн дүнгээр тэргүүлж өндөрлүүллээ.

Үндэсний шигшээ баг өмнө нь “Нурсултан-2022”, “Хонгконг-2024” АТАШТ-д үзүүрлэж, “Фужайра-2019”, “Бангкок-2025” АТАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.

0/1000