Боловсролын яамнаас EБС-ийн сурах бичгийн агуулгыг сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн шинэчлэн боловсруулах шийдвэр гаргажээ. Үүний хүрээнд сурах бичгийн эхийг зохиох хэвлэлийн газруудыг сонгон шалгаруулах бөгөөд шалгарсан хэвлэлийн газрууд нь багш, эрдэмтдээс бүрдсэн ажлын багаа бие даан бүрдүүлэх аж.
- Өмнө нь сурах бичгийн эхэд алдаа гарвал төрийн байгууллага хариуцлага хүлээдэг байсан бол одоо гүйцэтгэгч (хэвлэлийн газар) чанарыг бүрэн хариуцах тул сурах бичгийн агуулга сайжирна. Төр хяналтаа тавина.
- Олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, эцэг эх, багш, судлаач, иргэд, хүүхдүүдийн саналыг сурах бичгийн агуулгад тусгана.
- Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх заалт орсноор сурах бичиг тойрсон маргаан багасна.
- Сурах бичиг болон дасгал ажлын дэвтрийн эх зохиоход хувийн хэвшлийн оролцоог нээлттэй болгосон.
- Суралцагчийн ялгаатай хэрэгцээнд нийцсэн хүртээмжтэй сурах бичгээр хангаж, тусгай хэрэгцээ бүрд хэлэлцүүлэг өрнүүлж, нээлттэй ил тод байдлыг бүрдүүлнэ.



