Зэвсэгт хүчний 2026 оны аварга шалгаруулах Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний эмэгтэй цэргийн алба хаагчдын тэмцээнээр үргэлжилж байна. Марш-тусгай бэлтгэлийн тэмцээнд Зэвсэгт хүчний дугаар ангийн эмэгтэй тасгийн дөрвөн “Заяа” оролцож байгаагаараа онцлогтой болж байгаа аж.
Тус тасагт цэрэгжлийн спортын III зэрэгтэй 3 тамирчин, 2024 оны Саадын зурвасын мөнгө, хүрэл медаль, Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний алт, хүрэл медальтай туршлагатай алба хаагчдаас гадна анх удаа оролцож байгаа гурван алба хаагч багтжээ.
Тасагт Мөнхзаяа, Мөнгөнзаяа, Эрдэнэзаяа, Ариунзаяа гэсэн нэртэй 4 “Заяа” оролцож буйгаараа онцлог. Тасгийн чиглүүлэгчээр М.Алтжин гүйх бөгөөд 2 дахь жилдээ дарааллан гүйж байгаа залуу тамирчин юм. Ахлагч Г.Туяа Марш-тусгай бэлтгэлийн тэмцээнд сүүлийн дөрвөн жил тасралтгүй оролцож байгаа туршлагатай тамирчин юм байна.


