Биологич, амьтан судлаач Н.Батсайхан Богд ууланд янгир ишиглэсэн талаар өөрийн цахим хуудаснаа бичжээ.
“Янгирын ямаа 4-р сарын 25-наас хойш ишиглэсэн бололтой. Нэгэн зусаг бололтой ямааны ишиг эхийгээ даган, арай л гэж хад дамжин, заримдаа унаж байхыг харвал 2-3 хоногоос хэтрээгүй нялх өхөөрдөм амьтан харагдсан. Янгирын нялх ишигтэй ямаа нэн сэрэмжтэй, уулын оройн хавцгай, бартаа шүтэн, бөөнөөр байрших тул тэдэн рүү ойртохыг хүсээгүй тул алсаас дүрс буулгав” гэжээ.




