“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд өчигдрөөс шилжүүлж эхэлсэн. Тэгвэл зарим иргэдийн хувьцааны ногдол ашгийн мөнгийг одоогоор хуваарилаагүй байна. Нэгж хувьцаанд 65.55 төгрөг хуваарилснаар 1,072 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэнд татварын өмнөх дүнгээр 70,270, татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдох юм. Эрдэнэс Тавантолгой ХК нь 3.4 сая хувьцаа эзэмшигчтэй. Ногдол ашгийн шилжүүлгийг арилжааны банкууд гүйцэтгэдэг тул ачааллаас улбаалж шилжүүлэг бүрэн хийгдэж дуусаагүй байгаа юм. Мөн өмнөх жилүүдийн ногдол ашигтай адилаар төрд бүртгэлтэй таны өөр данс руу шилжүүлэг хийгдсэн байх магадлалтай тул өөрийн нэр дээрх бусад дансаа шалгаж үзэхийг зөвлөж байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Хувьцааны ногдол ашиг нь ороогүй бол төрд бүртгэлтэй бусад дансаа шалгахыг санууллаа
- 2026/05/01
- •
- -3 цаг -32 минутын өмнө
- •
- 1 мин уншина


