horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулах хуваарь

post-img

2026 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2026.06.11-нд нээлтээ хийсэн. Эхний тоглолт, нээлт, дуу гээд бүхий л уур амьсгал, өнгө, чимэг нь 2010 оны ДАШТ-ийг санагдуулсан энэ тоглолтыг NTV телевиз, NSport суваг шууд дамжуулан, Монгол орон даяар үзүүлж байна.

2010 онд Өмнөд Африкт хөлбөмбөгийн ДАШТ болж, эхний тоглолтод тус улсын шигшээ баг, Мексикийн шигшээ багийн хооронд болсон бол өнөө жил Мексик, Өмнөд Африкийн багууд нээлтийн тоглолтод дахин таарлаа. Өмнө нь Шакира алдарт “Waka Waka” дуугаа дуулсан бол энэ удаад “Dai Dai”-г дуулав.

3 дахь удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж буй Мексикийн ард түмэн “Дэлхийн хүмүүс ээ! Мексикт тавтай морил” хэмээн урьж буй. Тэнд очиж чадахгүй, цэнхэр дэлгэцээр үзэх боломжийг NTV телевиз, NSport суваг Монголынхүү үзэгчдэд олгож байна.

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулах хуваарь

0/1000