УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хурлаараа гурван асуудал хэлэлцэж байна. Үүнд:
1.Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүд /Засгийн газар 2026.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон салбарын мэргэжилтнүүд энэ тухай гишүүдэд танилцуулна.
2. Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин танилцуулна.
3. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулж, гишүүдийн асуултад хариулна.


