horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Хуучин цэвэрлэх байгууламжийн хажууд шинэ Төв цэвэрлэх байгууламж нээлтээ хийлээ

post-img

Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламж нээлтээ хийж байна. Энэ үеэр ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “Хуучин цэвэрлэх байгууламжийн хажууд 17.6 га газарт 262.7 сая ам.долларын өртөгтэй хоногт 250.000 м3 хаягдал ус цэвэрлэх хүчин чадалтай шинэ Төв цэвэрлэх байгууламж өнөөдөр нээлтээ хийж байна” гэлээ.

Шинэ байгууламжийн нэг онцлог нь бохир ус цэвэрлэх явцад үүсэх лагийг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх технологи нэвтрүүлнэ. Ингэснээр нийт эрчим хүчний хэрэгцээний 30–40 хувийг өөрөө ханган жилд 7–8 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүч хэмнэх тооцоотой байна.

0/1000