Дорнод аймаг үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд багачуудад тавих хараа хяналтыг сайжруулах зорилготой “Бүү бас”, Гүехэн ус– Гүн аюул” нөлөөллийн зохион байгуулж эхэллээ. Аяны хүрээнд иргэдэд үер, усны аюулын эрсдэлийг таниулах, урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг түгээх, аюулгүй зан үйл, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд иргэд, залуучууд, хүүхэд багачуудын дунд усны аврах цагирагийг зөв ашиглах, зөв шидэх аргачлалыг танилцуулж, дадлага хийлгэлээ. Иргэд, хүүхэд багачуудад завиар голын эрэг дагуу аялж, усны ослын эрсдэлтэй бүсүүд болон аюулгүй байдлын зөвлөмжийг танилцууллаа. Аврагч, гал сөнөөгчийн хувцас хэрэглэл, техник, зэвсэглэлтэй танилцуулж, хүүхдүүдийн дунд “Хэн хурдан өмсөх вэ?” хөгжөөнт тэмцээн зохион байгууллаа.
Хүүхэд багачуудаар усны ослоос урьдчилан сэргийлэх амлалт, уриалга бичүүлж, аюулгүй байдлын мэдлэг ойлголтыг бататгалаа.
Өдөрлөгийн арга хэмжээг Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хороо, Чойбалсан хөгжил ОНӨТҮГ, Нийтийн аж ахуйн байгууллага, Дорнод бүсийн эрчим хүчний систем ХК болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe


