Сэлэнгэ аймгийн хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр нийт 60,500 га талбайд онгоц болон дрон ашиглан хэрэгжүүлж байна.
Онгоцоор хор цацаж буй ой:
- Алтанбулаг сумын ойн санд – 8,000 га
- Баруунбүрэн сумын ойн санд – 13,500 га
- Сант сумын ойн санд – 11,000 га
- Түшиг сумын ойн санд – 9,000 га
- Шаамар сумын ойн санд – 3,500 га
- Цагааннуур сумын ойн санд – 5,000 га
- Хушаат сумын ойн санд – 3,000 га
Дроноор хор цацаж буй ой:
- Хушаат сумын ойн санд – 3,000 га
- Ерөө сумын ойн санд – 2,000 га
- Мандал сумын ойн санд – 1,000 га
- Зүүнбүрэн сумын ойн санд – 1,500 га
Тус ажлыг авиамикробиологийн аргаар, сонгомол үйлчилгээтэй бактерийн бэлдмэл ашиглан хэрэгжүүлж байгаа. Ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн эрүүл ахуйг сайжруулах, хөнөөлт шавжийн тархалтыг бууруулахад чиглэж байна.

Иргэдийн анхааралд
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил явагдаж буй хугацаанд иргэд та бүхэн ойд аялал, зугаалга хийх, жимс жимсгэнэ болон эмийн ургамал түүхээс түр хугацаанд татгалзана уу!
Зөгийн аж ахуй эрхлэгчид харьяа сумын байгаль орчны байцаагчаас холбогдох мэдээллийг авч, үйл ажиллагаандаа шаардлагатай зохицуулалт хийхийг тус аймгийн Байгаль орчны газар зөвлөв.


